Соёлын яамны санаачилгаар Дүрслэх урлагийн музей, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Шагайн харвааны холбоо хамтран "Монгол шагайн харваа" үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.
ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний соёлын өвийн төлөөлөл"-ийн жагсаалтад бүртгэгдсэн "Монголын Үндэсний Шагайн Харваа" соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд тус үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.
Үзэсгэлэнд монгол шагайн харвааны талаар хэвлэгдэн гарсан ном товхимол бүтээлүүд, алдарт мэргэн харваачдын үе дамжин хэрэглэж ирсэн эд зүйлс, цолын энгэрийн тэмдэг, малгай, залаа, тэмцээний медалиуд, ховор нандин үзмэрүүдийг дэлгэн толилуулжээ.
Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл олны хүртээл болно.