Өнөөдөр Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордонд хуралдав.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ оны улсын төсвийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр буюу өнгөрсөн арван нэгдүгээр сард “Дарханы замаар инээгээд зорчих өдөр ирнэ” гэсэн юм. Гэвч тус зам өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Зам барих ажил удааширсан шалтгааныг Л.Халтар сайд тайлбарлахдаа “2019 онд компаниуд 45 хоног л талбай дээр ажилласан. 2020 оны хоёрдугаар сард Засгийн газраас хятад ажилчдыг оруулахыг зөвшөөрсөн юм. Гэвч тухайн үед олон хүн ковидын үед урд хөршөөс ажилчид оруулах нь гэж хүчтэй эсэргүүцсэн. Иймд долдугаар сарын 10-нд Замын-Үүд боомтоор эхний ажилчид, инженерүүд ирсэн юм. Тухайн үед тусгаарлалтын хугацаа 21 хоног, үргэлжлүүлээд 14 хоногийн гэрийн хориотой байв. Эдгээр иргэд суурьшлын бүсэд биш, зам дагуу байрлах тул шууд ажилдаа гарах зөвшөөрөл хүсэхэд УОК, Дарханы онцгой комисс зөвшөөрөөгүй юм. Иймд хятад ажилчид Монголд ирснээс хойш 35 хоногийн дараа ажилдаа орсон. Бүтэн жил ашиглаагүй техникүүдийнхээ засвар үйлчилгээг хийсээр бас л 45 хоног ажилласан. 2021 онд бид эрт эхлэх гэж шахаж, наймдугаар сар хүртэл ажил үргэлжилсэн. Замын нийт далангийн ажлын 70 хувь дууссан” гэсэн юм.
Замын ажил дууссанаар нийслэлээс гарах зам дөрвөн урсгалтай болно.
Энэ жил хоёрдугаар сарын 10-нд замын ажил эхэлсэн. Баруун хараа буюу Баянгол сумын цаад хэсэг хамгийн их ухмалтай. Тэр хэсэгт багадаа хоёр, гүндээ есөн метр доош ухна. Өнгөрсөн сараас хойш 463 өрөмдлөг хийн, тэсэлгээ хийжээ. Тэндээс нийт 63 мянган куб метр шороо зөөн, хөрс хуулалт дууссан. Одоо хажуу налуу хийнэ. н.Батхүү инженер надад газар дээрээс нь мэдээллийг тогтмол өгдөг. Энэ бол дөрөвдүгээр багцын зам бөгөөд “Шанхай констракшн” компани барьж байна.
Дарханы замын нэгдүгээр багцын зам (25 км, ЕСБХБ-наас санхүүжүүлсэн) дуусаж, хоёрдугаар багц руу “Арж капитал” компани орсон. Энэ багцыг мөн ЕСБХБ санхүүжүүлсэн. Арваннэгдүгээр сард дуусна. Гуравдугаар багцын замыг хучиж дууссан. Тохижуулах ажлууд үлдсэн. Тавдугаар багцын ажил дууссан.
Хараа голын гүүрний ажил өнгөрсөн онд үерийн улмаас саатжээ.