Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан тушаалтнуудыг авилга албан тушаалын гэх хэргээр шалгаж буй талаар мэдээллийг манай редакцад ирүүлсэн.
Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны шалгалтын мөнгийг хувийн дансаараа авдаг, сургалт сурталчилгааны мөнгийг тендер зарлалгүй хувийн дансанд авсан, өөрсдийн хамаарал бүхий ижил төрлийн үйл ажиллагаа үзүүлдэг компанид ажил олгосон гэх мэт олон зөрчил гаргасан хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.
Уг мэдээллийн дагуу бид холбогдох байгууллагаас тодрууллаа.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх албанаас өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтнууд албан тушаалаа урвуулан ашиглан авилга авсан гэх гомдлын дагуу шалгалт хийсэн бөгөөд шалгалтын хариу гараагүй гэдгийг хэллээ.
Тус төв нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтоодог төрийн байгууллага юм. Энэ нь албан байгууллагууд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлт илгээсний дараа гэрээ хийн, төлбөрөө шилжүүлснээр тухайн төвөөс үнэлгээ хийдэг. Мөн жил бүр ажилчдын үзлэгт хамруулах, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг байна.
Уг асуудалтай холбоотойгоор манай редакцад хандсан эх сурвалж “Төрийн нийгмийн хамгааллын бодлогод тусган хэрэгжүүлдэг үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх даатгалын сан бий. Нэр бүхий албан тушаалтнууд сургалт, сурталчилгаанд зарцуулах нэрийдлээр тендер зарлахгүйгээр ямар ажил хийгдсэн нь тодорхойгүй даатгалын сангаас мөнгө завшсан. Мөн улсын байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлтүүд ирэхээр “Улсын байгууллага дараалал ихтэй байгаа” гээд хувийн байгууллага руу шилжүүлдэг. Түүнчлэн тус төвийн дарга болон хамаарал бүхий хүмүүсийн булхай илрээд эхлэхээр бүх мэдээллийг хааж, архивын материалыг устгаад эхэлсэн. Шилэн дансны мэдээлэл харуулахгүйн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан ёсны сайт www.habmet.gov.mn ажиллахаа больж, аж ахуйн нэгж байгууллагуудтай хийсэн гэрээ, тайлан архиваас алга болсон" гэсэн юм.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өргөдөл, гомдол хүргүүлэн, дотоод хяналтын шалгалт явуулахад зөрчил дутагдал гарсан ч одоог хүртэл шалгалтын тайлангаа өгөхгүй, мэдээлэхгүй байгаа гэдгийг хэллээ.
Харин энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх албанаас хийсэн шалгалтын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, мэдэхгүй байна" гэх хариултыг өгсөн юм.