Цас минь чи
хаялаач, хайртыг минь үнсээч
Цагийн
аясанд хувирахгүй сэтгэлийг минь түүнд илчлээч…гэдэг “3 охин” хамтлагийн
дуулсан мөрд аманд аялагдлаа. Яг л ийм оргилуун, дэврүүн хүсэл мөрөөдөл, бас
хайр дурлалааар балхаж яваа “3 охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаатай уулзахад
дөнгөж хаяласан цас шиг цав цагаан, шив шинэхэн хайр дурлалтай дахиад нэг
учрахсан гэж бодогдсон.
-"3 охин" хамтлагаар
сүүлийн үед сонин сайхан юу байна аа. Уран бүтээл ундраад л байна уу?
-Бид хоёр
дахь CD-нийхээ бичлэгт орсон байгаа. CD-ний ерөнхий продюссерээр
"Камертон" хамтлагийн дуучин Болд, "В Prodaction''-ы продюссер
Наранзун нар ажиллаж, Баярхүү, Quiza нар хамтран оролцсон. 10 дуутай цомог
гаргах ёстойгоос зургаа дахь дуугаа бичүүлж байна. Хамгийн эхний дуу нь Болдоо
ахын зохиосон "Надтай хамт өглөөг угтаач" гэдэг дуу юм. Энэ дууныхаа
клипийг саяхан гараас гаргаж, үзэгчиддээ хүргэсэн.
-Уг нь "3 охин" хамтлаг
нэлээн дээр үед гарч ирж байсан шиг санагддаг. Гэвч заримдаа сураг тасарчихаад
байх юм. Жаахан залхуурцгаагаад байна уу, үгүй юү?
-Манай
хамтлаг намайг орж ирснээс хойш дөрөв дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна.
Байгуулагдсанаас хойш гэвэл манай хоёр чинь бараг 13 настайгаасаа энд тэндэхийн
тэмцээнд орж, эсвэл хамтлаг дуучдын ард бакал хийгээд явж байсан болохоор
хүмүүс сайн мэддэг юм билээ.
Бид ер нь халтуурны уран бүтээл хийхийг боддоггүй. Аль болох чанартай, чадварлаг уран бүтээл хийх юмсан гэж ажиллаж, хөдөлмөрлөдөг. Хажуугаар нь залуу хүмүүс болохоор өөрсдийгөө хөгжүүлье гэж боддог юм. Нэг хэсэг бид хэд Солонгос явж, тэндэхийн хамтлаг дуучид хэрхэн бэлтгэгдэж байж гарч ирдэгийг судалъя, харъя гэж зорьсон. Тэд дор хаяж тав, зургаан жил бүх талаараа бэлтгэгдэж байж гарч ирдэг. Тиймээс ч бид өөрсдийнхөө оюун ухааныг цэнэглэе, боловсролоо ч гэсэн дээшлүүлье гэж бодсон.
Бидний нэг зорилго бол Солонгосын хамтлагууд шиг чадварлагаар бүжиглэж сурах явдал байсан. Ер нь бүжиг болоод дуулалтын тал дээр нэлээн анхааръя гэдэг үүднээс бага зэрэг цаг хугацаа алдсан байж магадгүй. Харин яг одооноос CD-нийхээ ажилд орсон болохоор уран бүтээл маань завсардахгүй байх аа.
-Үнэхээр ч танайхан бүжгийн тал дээр
сайжирсан гэдэг нь рок, попынхны Пентатоник наадмын үеэр харагдсан. Манай рок,
попынхон дунд дуулахын хажуугаар чадварлагаар бүжиглэдэг хамтлаг, дуучид бараг
байдаггүй шүү дээ. Тиймээс ч Пентатоник наадмын нээлтэн дээр та нарыг дуулж,
бүжиглэхэд рок, попынхон халуун дулаанаар хүлээж авсан?
-Пентатоник
наадам дээр бид өөрсдийнхөө анхны цомгийн шилдэг уран бүтээлүүдийг коллекшн
болгож, долоон минут бүжиглэж, дуулсан. Энэ үеэр "Бид дуулахын хажуугаар
бүжиглэдэг болсон. Үүнээс хойш шинэ уран бүтээлүүд гаргах болно" гэж
өөрсдийнхөө нээлтийг хийсэн. Бидний энэ бүжгийг "Boom town"
хамтлагийн бүжигчин Ган-Очир багш маань дэглэсэн. Бидний
дараа дараагийн уран бүтээлүүд ч гэсэн бүжигтэй гарна.
-Тэгэхээр Анхмааг сүүлд "3
охин" хамтлагт орсон гэдгээр нь хүмүүс илүү мэддэг юм билээ. Анх яаж яваад
эдэнтэй нийлчих вэ?
-Уг нь бид
гурав Хөгжим бүжгийн дунд сургуульд байхаасаа бие биенээ мэддэг байсан. Манай
хоёр чинь миний дээд талын анги байсан. Соло бид хоёр төгөлдөр хуурын анги,
харин Ану маань хийлийн ангид байсан юм. Би тэр хоёрыг манай дээд ангийн хоёр
дуулдаг эгч гэдгээр нь мэддэг байснаас биш хэзээ нэгэн цагт "3охин"
хамтлагт орно чинээ бодож яваагүй. Би бага байхаасаа бүжиглэх дуртай байсан
болохоор гоё бүжиглэдэг охидын хамтлагтай болох юмсан гэж мөрөөддөг байлаа.
Ингээд Ган-Очир багшийн шавиар орж, бүжиг заалгаж эхэлсэн. Тэр үед
"3охин" хамтлаг бас ирж, бүжгийн хичээл заалгадаг байтал нэг нь
хамтлагаасаа гарсан. Тухайн үеэс "3 охин" хамтлаг шинэ гишүүн хайж
байна, чи очоод шалгуулаад үзээч гэж хүмүүс хэлж байсан ч би шалгуулахгүй явж
явж "UBS Music" болоход намайг дуулж, бүжиглэж өгөөч гэсэн санал
ирсэн. Мэдээж анх удаа тайзан дээр гарах гэж байгаа гэдэг утгаараа бараг хагас
cap тэр хоёртой бэлгэл хийж, яг л гурав дахь гишүүн шиг нь дотносож эхэлсэн.
Ингээд анх удаа тайзан дээр гарахад маш их айж, сандарч байсан ч тэр хоёрыг
хараад тайвширч байсан. Харин "UBS Music" дууссаны дараа тэднийхээс
хувцсаа аваад явах гэтэл яагаад ч юм сэтгэл хорогдоод, тэр хоёрт нэг юм аа
үлдээгээд явах гээд байгаа юм шиг санагдсан. Бас намайг хамтлагтаа бүр мөсөн
үлдээч гэж хэлдэггүй юм байх даа, уг нь бид гурав хамтдаа байвал гоё л байна
шүү дээ гэсэн гомдол тээгээд харьж байлаа. Гэтэл тэр хоёр "За, чам руу бид
хоёр удахгүй яръя" гэсэн. Тэгээд удалгүй над руу ярьж, хамтлагтаа орох
санал тавьснаар "3 охин" хамтлагийн үндсэн гишүүн болсон.
-Аливаа хамтлагийг байгуулахад
амархан ч тэр хэвээр нь хадгалж үлдэнэ гэдэг хэцүү юм шиг байна лээ. Наад зах
нь бүсгүйчүүд л болсон хойно янз бүрийн ааш зан гаргадаг л байлгүй. Тэгсэн ч
тарж, бутрахгүй өнө удаан жил явна гэдэг хүсэл зорилготой холбоотой байх?
-Манай хоёр нэгдүгээр ангиасаа нэг ангид суралцаж, олон жил найзалж, нөхөрлөсөн болохоор бие биенээ мэдэхийн дээдээр мэднэ. Би тэр хоёр дээр нэмэгдэж орсноор нэг их муудалцаж, дургүйлхэж байсан удаагүй. Тодорхой
хэмжээгээр маргалдах асуудал гарлаа гэхэд бид гурав шууд л үг дуугүй гараад
явцгаадаг. Соко гэртээ үлдэж, Ану сааданд сууж, харин би найз нөхөд рүүгээ явах
жишээтэй. Ганц, хоёр цагийн дараа бухимдал арилж, юу ч болоогүй юм шиг
уулзацгаадаг. Хамгийн гол нь бидний хүсэл, зорилго нэг болохоор тэр эрмэлзлийнхээ
төлөө аливаа бүгдийг тэвчдэг. Тэгээд ч бид гурав тэгтлээ муудалцаж,
маргалдаад байдаггүй л дээ.
Ер нь аливаа хамтлагийг байгуулахад хамгийн түрүүнд нэг нэгэндээ итгэх хэрэгтэй. Хоёрдугаарт зорилгоо маш сайн ухамсарласан байх хэрэгтэй. Мөн нэгдмэл санаатай байх нь зүйтэй. Тэгвэл хамтлаг илүү бат бөх байх болов уу.
-Та гурав хамт
амьдардаг юм уу. Ихэнхи хамтлагууд анх байгуулагдахдаа хамт амьдрах нь олон
байдаг?
-Намайг анх хамтлагт ороход бид гурав хоёр жил шахуу хамт
амьдарсан. Харин одоо гэр гэртээ амьдарч байгаа.
-Анх гарч ирж
байгаа уран бүтээлчдэд санхүүгийн проблем маш их гардаг гэдэг. Та бүхэн
иймэрхүү санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ. Ер нь эдийн засгийн
хувьд бүрэн биеэ даах болж байна уу?
-Бид уран бүтээлээ сайн хийж, зорилгоо эцэст нь хүртэл
биелүүлж байж эдийн засгийн хувьд бүрэн биеэ даах байх. Одоохондоо залуу
хамтлагуудад тохиолддог санхүүгийн проблем гардаг л юм. Харин удахгүй гарах
манай хоёр дахь цомгийг "Монгол газар" компани ивээн тэтгэж байгаа.
Тиймээс бид энэ удаа элдвийн зүйлд санаа зоволгүй зөвхөн өөрсдийнхөө уран
бүтээлийн чанарт анхаарлаа тавих болсон. Ер нь бол бид биеэ даах болоогүй
байгаа. Манай хамтлаг залуу хамтлагт тооцогддог шүү дээ.
-"Монгол
газар" компани Камертон хамтлагийн ерөнхий спонсороор ажилладаг шүү дээ.
Магадгүй дуучин Болд та бүхнийг "Монгол газар" компанитай холбож өгөв
үү?
-Бидний энэ CD-ний бичлэг "В Prodaction" дээр
орж байгаа. Болдоо ах Хөгжим бүжгийн дунд сургуулийг биднээс өмнө төгссөн
болохоор биднийг их сайн ойлгодог. Тийм учраас ч "Монгол газар"
компанитай биднийг холбож өгсөн.
-Залуу хамтлаг
л гээд байх юм. Ер нь 3 охин маань хөгшрөхгүй байна уу?
-Бид дөнгөж л хорь гараад явж байна. Магадгүй биднийг
олон жил урлагаар явчихсан болохоор хорин зургаа, долоотой гэж хүмүүс боддог
шиг байна лээ. Харин бид дөнгөж хорь гараад л явж байна даа.
-Нээрээ ч эмэгтэй хүний насыг бүү асуу гэдэг шүү дээ. Ингэхэд болзоо, хайр дурлалгүйгээр залуу насыг өнгөрөөвөл уйтгартай шүү дээ. Та гурав залуучуудтай юу?
-Бид хэд найз залуугийн тал дээр өөр өөрийнхөөрөө зохицуулалт хийдэг л дээ. Зарим нь найз залуутай, зарим нь найз залуугүй байгаа. Гэхдээ нөхөрт гарах болоогүй ээ.
Дурлалын тал дээр би маш их дурламгай хүн. Сайхан цэцэг, гоё нүдний шилийг хараад дурладаг. Эсвэл ширээнийхээ ард суугаад ажлаа мундаг хийдэг хүнийг хараад дурлах жишээтэй. Тэгэхээр би их дурламгай хүн шиг байна лээ. Хайр дурлалын тал дээр би сайхан хайртай учирсан. Түүнтэйгээ уулзах бүрт улам хайртай болоод байгаа юм шиг санагддаг.
-Тэгвэл
Анхмаагийн амьдрал сонирхолтой л байгаа юм байна. Харин өрсөлдөөний талаар ямар
бодолтой явдаг вэ. Амьдрал бол тэр чигээрээ өрсөлдөөн шүү дээ. "3
охин"-д ямар өрсөлдөгч байдаг бол?
-Мэдээж өрсөлдөөнтэй байсны эцэст уран бүтээл хүчтэй
гардаг байх. Гэхдээ бидний хувьд өрсөлдөөнгүй ч гэсэн сайн уран бүтээл гаргах
юмсан гэж хичээдэг. Ихэнх хамтлаг, дуучид Монголоос илүү гадагшаа гарч өрсөлдөхсөн
гэж мөрөөддөг юм билээ. Харин бид гурав ойрын хэдэн жилдээ Монголдоо уран
бүтээлээ хийнэ. Нэг их гадагшаа гарах хүсэлгүй явдаг л даа.
-Сүүлийн үед та
гурвыг "Киви" хамтлагтай өрсөлдүүлэх болсон байна лээ?
-Хүмүүс л биднийг өрсөлдүүлээд байдаг болохоос биш бид
хэд амьдрал дээр найз нөхдийн хэмжээнд харилцдаг. "Киви" хамтлаг
өөрсдийнхөө зорилгын төлөө явж байгаа бол бид ч гэсэн өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн
төлөө тэмцэж байгаа хэрэг. Яг л нэг оргил руу хоёр талаас нь мацаж байгаа
хамтлагууд шүү дээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр өрсөлддөг л дөө.
-"Номин
талст" "Камертон", Ариунаа Сараа гээд бүгд л ингэж ярьдаг ч
эцсийн бүлэгт битүүхэндээ өрсөлдөж явснаа амжилтанд хүрсэн хойноо ярьдаг шүү
дээ. Тэгэхээр та нарт ямар нэгэн бодол явдаг гэдэгт итгэлтэй байна.
"Киви"-гээс танайх юугаараа давуу гэж бодож байна?
-Мэргэжлийн сургуульд нь сурч, мэргэжлийн уран бүтээлч
гэдгээрээ давуу байх даа.
С.Бэлэгмаа