Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв "Язгуурын таван бурхан"-ыг анх удаа нэг газар оршоосон үзэсгэлэнг нээлээ.
"Язгуурын таван шүтээн" үзэсгэлэнд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд байсан 4 бурхан, Чойжин ламын сүм музейд байсан 1 бурхныг залсан байна.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "2021 оноос Соёлын яамнаас санаачилсан Соёлын бүтээлч сар аяны хүрээнд "Цамба" гэсэн үзэсгэлэнгээр анх эхэлж байсан бол одоо ийнхүү "Язгуурын таван шүтээн" үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейтэй хамтран зохиож байна. 1965 онд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгөөс Занабазарын музейг байгуулсантай холбоотой дөрвөн бурхныг шилжүүлсэн. Харин түүнээс хойш 57 жилийн дараа язгуурын таван бурхныг нэг дор цуглуулж байна. Язгуурын таван бурхан нь хүний сэтгэлийн таван хорыг хэрхэн ялан дийлсэн талаар өгүүлдэг хосгүй үнэт өв юм. Үзэгчид эдгээр шүтээнийг хоргогүйгээр ойроос үзэх нөхцөл ийнхүү бүрдэж байна. Эдгээр бурхныг 1995 онд Монгол Улсын хосгүй үнэт өвөөр бүртгэсэн" хэмээв.
Язгуурын таван бурхан болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч тэргүүтнийг гэгээн, ариун, сэтгэл татам, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүйгээр ширтэж буй дүр дүрслэлтэй бүтээсэн нь бурхан урлалын түвшнийг өмнө байгаагүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэдэг.
Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй, таван махбодыг төлөөлдөг байна.