Сүүлийн үед ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж 251 сая ам.долларын зээл авахаас өөр гарцгүй болсон гэдэг мессежийг санаатай ч санамсаргүй юм шигээр байсхийгээд илгээх болов.
Энэ нь яг ямар хөтөлбөр вэ, болзол нөхцөл нь юу вэ гэдгийг цагаан сарын бэлтгэлд түүртсэн ард түмэн төдийлөн ухаж ойлгож амжаагүй байсан юм. Харин эдийн засагчид эхнээсээ “Энэ зээлийн хариуд бид эдийн засгаа агшаах бодлого явуулахаас өөр аргагүй. Энэ нь манай улсад тохиромжгүй” хэмээн эсэргүүцэж байв.
Үнэндээ энэ хөтөлбөрт хамрагдаж зээл авах нь зөв, буруу гэж эрх барьж буй хоёр намынхан хоорондоо маргалдаад байснаас биш ямар тохиролцоо хийх вэ гэдгийг тайлбарласангүй. Тиймээс ард түмэн хэн нь зөв, хэн нь буруу яриад байгааг ялгаж чадахгүй байна.
Олон нийт болоод тэдний эрх ашгийг хамгаалах зарим байгууллагын удирдлага “Бид 20 жил Дэлхийн банк, ОУВС-гийн зөвлөмж заавраар явлаа. Юу хожив. Энэ асуудлыг зөвхөн бид биш ядуу, буурай орнууд хөнддөг. Угтаа Дэлхийн банк, ОУВС чинь үндэстэн дамнасан корпорацууд ихтэй улс орнуудын гар хөл болдог юм билээ. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрдөг. Өнгөцхөн харвал тусалж дэмжих гээд байгаа юм шиг. Гэтэл үнэн чанартаа бодлоготойгоор буюу соёлтой аргаар иргэдийнх нь дундаж орлоготой байх боломжийг хааж байгаа шүү дээ. Одоогийн хүнд хэцүү байгаа нөхцөлийг ашиглаад үндэстэн дамнасан корпорацууд дуртай бодлогоо тэднээр дамжуулан тулгаж эхлээд байна. Манай зарим эрх баригч улс, эх орон болон иргэдэд ямар өгөөжтэй вэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Цаана нь ямар тохироо хийж, яаж шахамдуулж байгаа нь бидэнд сонин” хэмээн ил цагаанаар асуух, анхааруулахыг хослуулан сануулсаар буй.
“Стэнд бай” хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлсэн анхны орон нь Монгол Улс. Өмнө нь манай улсад хэрэгжсэн “Стэнд бай” хөтөлбөр 2010 оны аравдугаар сарын 1-нээр дуусгавар болсон. Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас төсвийн тэнцвэртэй байдал алдагдах нөхцөл үүссэн учир манай улсын Засгийн газар эдийн засгаа тогтворжуулахаар “Стэнд бай” хөтөлбөрийг 2009 оноос ОУВС-тай хамтран жилийн хугацаатай хэрэгжүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-аас авдаг тусламжуудын нэг нь энэ. Товчхондоо ядуу, буурай орнуудад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл юм. Гэхдээ заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй. Эдийн засаг нь дампуурсан эсвэл дампуурах дөхсөн орнуудад санхүүгийн өндөр шаардлагатай зээлийг 1-2 жилийн хугацаатай өгдөг. Шаардлагатай тохиолдолд гурван жилээс хэтрэхгүй байхаар зохицуулдаг аж. Харин зээлийн хүү нь жилийн таван хувь.
Энэхүү зээлийг авч байгаа улс орон ОУВС-тай тодорхой асуудлаар тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс заавал хэрэгжүүлэх ёстой. ОУВС төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг танах, мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх, зээлийг хумих зэрэг үндсэн таван шаардлагыг биелүүлэхийг тулгадаг. Үүнийхээ хүрээнд ОУВС Төв банкны гадаад валютын цэвэр нөөц болон дотоод цэвэр актив зэрэгт хяналт тавихыг оролддог аж. Энэ нь манай улсын банк санхүү, төрийн бодлого, нийгмийн халамж үйлчилгээ, эдийн засгийг гадаадынхан бүхэлд нь хянах эрхтэй болно гэсэн үг.
Хэрэв Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал эдийн засагчдын урьдчилан харж тооцоолсноор төсвөө 1.4 их наядаар танаж, Монгол банк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно. Бодлогын хүү 14-15 хувьд хүрч, улмаар арилжааны банкууд зээлийн хүүгээ дагаад өсгөх нь гарцаагүй. Ингэснээр үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хумигдаж, бүр сөхрөх аюултай. Нөгөөтээгүүр, зургаан жилийн дотор Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдах нь олон улс дахь нэр хүнд, зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх юм байна.
Г.Ганчимэг