Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ерөнхий боловсролын 13 сургуульд лего робот, хоёр сургуульд гитарын клубын тоног төхөөрөмж гардууллаа.
Тус яамнаас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэгийг олгох зорилготой байгаа.
Тэгвэл лего робот нь хүүхдийн хүсэл сонирхлыг татахуйц, хөгжилтэй, бүтээлч, шинжлэх ухаанч арга барилд тулгуурлан физик, хими, дизайн, технологи, математик, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдээр эзэмшсэн чадварыг нэгдмэл, бодитой, бүтээлч чадвар болгон төлөвшүүлж, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.
Энэ нь нэг иж бүрдэлдээ чөлөөт сонголтоор угсарч болохуйц хуванцар жижиг хэсгүүд, төрөл бүрийн араа, дугуй, туузан дамжуурга, програмчлах боломж бүхий төв процессор, төрөл бүрийн цахилгаан моторууд, өнгө, батерей, дуу гэх мэт олон төрлийн мэдрэгчүүдээс бүрддэг сургалтын цогц хэрэглэгдэхүүн юм.
Нэг бүр нь 1-1.5 сая төгрөгийн үнэтэй энэхүү роботыг цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд өгөх юм байна.
Мөн хөгжмийн урлагаар дамжуулан хүүхдийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлж, урлагийн авьяас чадварыг нээж, хөгжүүлэх зорилгоор гитарын иж бүрдэл олголоо.