“Харанга” хамтлаг, үе үеийн фэнүүд, үнэнч сонсогч нартайгаа Скай Резортод дуулан, цэнгэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрүүлэх тоглолт болоход 1 хоног үлдлээ.
Цэвэр агаарт “Харанга”-ын андуудтайгаа амтат оройн зоог барин халуун яриа өрнүүлж, тэртээх жилүүдийн дурсамж сэргээсэн дуунуудыг хамтдаа дуулан хөөрөлдөх “Амьдрал” тоглолтын тасалбар 50,000 болон 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарын захиалга эрэлт ихтэй байгаа тул захиалгын хүргэлтээс гадна Тусгаар тогтнолын ордоны нэг давхарт билетын касс ажиллуулж байгаа юм байна.
Дахин сануулахад энэ үдшийн зочид тус хамтлагийн шилдэг дуунуудаас бүрдэх тоглолт үзэж урьд өмнө нь хэний ч үзэж байгаагүй “Харанга”-ын 26 жилийн түүх шингэсэн, ховор бичлэгүүдтэй баримтат киног үзэх анхны үзэгчид болох төдийгүй хамтлагийн үнэ цэнэ бүхий эд зүйлсийн дуудлага худалдаанд оролцох зэрэг нь энэ удаагийн тоглолтын бас нэгэн онцлог болж байна. “Харанга” хамтлаг үнэнч фэнүүдээ Скай Резортод урьж байна.
Тоглолтын тасалбар:
- Арын босоо хэсэгт: 50.000₮ /Шар айраг/
- Энгийн ширээ сэт: 150.000₮ /Зууш, Үндсэн хоол, Десерт, Водка, Шар айраг, Ус, Ундаа/
Тасалбар захиалах утас: 9903-1800, 9903-9239
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/events/1451797621806931/