Эдийн засгийн форумын “Хууль тогтоомжийн тогтвортой байдал ба бизнес” сэдэвт салбар хуралдаан болж өндөрлөлөө. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсад хамгийн их өөрчлөгдсөн хууль нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль байна. Харин нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиуд хамгийн тогтвортой үйлчилж иржээ.
Эндээс манай улсад хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн харилцааг зохицуулдаг хуулиуд ойр ойрхон өөрчлөгдөж байгааг хуралд оролцогчид онцолж байв.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
Монгол Улсын Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаж, дараагийн Парламент байгуулагдахад гишүүдийн 60 гаруй хувь нь өөрчлөгддөг. Гаднын орнуудад 40 гаруй хувь нь өөрчлөгддөг. Тийм учраас би хоёр танхимтай Парламенттай болохыг дэмждэг бөгөөд, хуулийн төслөө өргөн мэдүүлсэн.
Манай улс хангалттай олон хуультай, одоо замбараагүй олон хууль үйлдвэрлэдгээ хазаарлах хэрэгтэй. Бид ялангуяа бизнес, эдийн засаг, төсөв, санхүү, татвартай холбоотой хуулийг батлахын өмнө олон түмний оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлдэг болох ёстой. Мөн мэргэжлийн холбоод өөр өөрийн салбарт хамаарах хуулийн төсөлд саналаа өгч баймаар байна гэв.
Удирдлагын академийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид:
Өнөөдөр 430 шахам хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улс:
Он | Хугацаанд батлагдсан хууль | Одоо үйлчилж буй хууль |
1992 | 16 хуультай байсан бол | 8 |
1993-1999 | 191 | 99 |
2000-2006 | 217 | 144 |
2007-2013 | 187 | 155 |
2014 | 34 | Бүгд |
Ер нь хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн дараа тэр хуульд үнэлгээ, мониторинг хийх ёстой гэж зөвлөдөг ч манайх үүнийг хэрэгжүүлдэггүй гэлээ.
1987 онд 50 хуультай байсан Монгол Улс өнөөдөр нийт 500-гаад хуультай боллоо. УИХ түргэн, түүхий маш олон хууль үйлдвэрлэж байна гэх шүүмжлэлийг хуралд оролцогчид хэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хууль олон байна гэхээс илүү тухайн асуудал хуулиар зохицуулагдах харилцаа мөн, эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Үүнээс гадна хуулийн тухай хууль буюу Хууль тогтоохдоо баримталдаг дүрэмтэй болъё гэсэн санал хэлснийг хуралд оролцогчид дэмжиж байв. Ийм дүрэмтэй болбол хууль тогтвортой, удаан үйлчлэх боломжууд бүрдэнэ хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:
Монголд хууль олон, цөөн байх нь гол биш. Тухайн хуулиар асуудлаа шийдэж чаддаг бол хэчнээн хуультай байж болно гэлээ.
Манай улсад хууль тогтоомжийн тодорхойгүй, тогтворгүй байдал бизнес эрхлэгчдийг урьдчилан тооцох болохгүй нөхцөл байдалд хүргэдэг тухай форумд оролцогчид онцлон тэмдэглэлээ. Эцэст нь хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, өргөн барих бүх шатандаа судалгаатай, тогтсон дүрэм журмыг мөрдөж ажиллавал улс орны эдийн засаг, бизнесийн хөгжлийн таатай үндэс суурь бүрдэнэ гэж хуралд оролцогчид санал нийлж байв.