Энэ өвөл Богд уулын Манзушир, Зайсангийн ам, Санзай, Гачуурт, Тэрэлжийн орчмоор харсан ойн зарим шувуудын тухай тэмдэглэлийн үргэлжлэлийг Танд толилуулья.
Чимээ аниргүй өвлийн ойд хамгийн дуу шуутай шувуу бол Бидэрт самарч шаазгай (Nucifraga caryocatactes). Нэгэнт чимээ авсан бол хэнбугай явж буйг заавал мэдэх гэж сониучирхан ирэх боловч тэр болгон харагдахгүй. Учир нь модны өнгөтэй ивээл, бидэртэй, бор цайвар зүстэй учраас модны дундаас олж харахад түвэгтэй.
Харин модны орой дамжаад идээшлээд байхад нь харахад илүү дөхөм. Урт нарийхан хушуу нь самрын боргоцойны үрийг гаргаж идэхэд ихэд зохицсон гэнэ. Сонирхолтой нь энэ шувуу хэлнийхээ дор ууттай, түүндээ багагүй самрын идээ зөөчихдөг ажээ.
Түүний хойноос өөр нэг сониуч нэгэн бас ирнэ. Энэ бол Ази, Европ, умард Африкт өргөн тархсан Цагчаа ятга шаазгай (Garrulus glandarius) хэмээх өнгөлөг гоё шувуу. Ойд аялагч хүмүүсийн хоолны үлдэгдлийг шүүрч аваад, холхон очоод модны мөчир дээр сууж иднэ.
Энэ шувуу хушны самарт бол “нугасгүй” юм билээ. Намар оройхон самар түүж буй хүмүүсийн отог бараадаад, бусад ойн шувуудын хамтаар цайруулсан самрын боргоцой идэж байхтай таарсан юм.
Ятга шаазгай бусад шувуу, амьтны дуу авиаг гайхалтай дуурайх бөгөөд их ухаалаг, долоон настай хүүхдийн түвшинд сэтгэн бодох чадвартай гэж бичсэн байна лээ. Ятга шаазгай муурны дууг дуурайсан бичлэгийг Интернэтэд таарсныг орууллаа, Та сонирхвол Youtube дээрх бичлэгийг ЭНД ДАРЖ орж үзээрэй.
Өөр нэг ойд таарах шаазгай бол Хөвчийн дуудууш (Perisoreus infaustus). Умардын шилмүүст болон холимог модтой ойд амьдрах энэ шувуу төдийлэн хүнтэй таараад байдаггүй. Модны завсраар нарны гэрэлд нисч байгааг нь харвал үзэсгэлэнтэй шувуу билээ.
Эдгээр ойн шаазгай Хэрээний овогт хамаардаг бөгөөд их зальжин сэргэлэн, хоол идэшний хаягдал сонирхоод ирэх боловч шууд буухгүй тойрч нисээд, аажмаар ойртоод байх нь олонтаа. Төрөл бүрийн хорхой шавьжны авгалдай, мод, ургамлын үр, жимс жимсгэнэ, мөн зарим жижиг шувуу, өндөг, мэрэгч идэх боловч хуш, гацуур, нарсны боргоцойн самар үрийг унасан модны хонгил, хожуулын дор нөөцлөн өвлийн улирлын туршид идэх зуршилтай бөгөөд шилмүүст ойд мод “тарьж” ургуулахад ихээхэн тустай шувууд ажээ.
Хуш, шинэс, гацуур, нарс зэрэг шилмүүст модны оройгоор их тод улаан, шаргал ногоон шувууд харагдах нь Солбинхушуут. Манай оронд энэ шувууны хоёр зүйл бий бөгөөд энэ бол Гацуурын солбинхушуут (Loxia curvirostra). Эрэгчин нь тод, гоёмсог улаан зүстэй.
Өөр нэг зүйл нь Тольт солбинхушуут (Loxia leucoptera). Эмэгчин нь ийм шаргал ногоон зүстэй.
Эдгээр шувуу нь шилмүүст модны боргоцойн идээ, үрээр хооллох бөгөөд хушуу нь ийнхүү боргоцой идэхэд гайхалтай зохицсон ажээ. Тэрбээр солбин хушуугаа жаахан дэлгээд боргоцойн хальсны завсраар оруулаад, хүчтэй хазахад өнөөх солбин хушууны үзүүрээр боргоцойны хальс нээгдэж, ил гарсан үрийг хэлээрээ авч иддэг ажээ. Байгалийн энэ сонин зохицлын үүслийг одоо хэр нь сайтар судлаж амжаагүй гэнэ.
Манай ой модтой ууланд харсан үзэсгэлэн төгс өөр нэгэн шувуу бол Хөтүү (Tetrastes bonasia) юм. Хүний хөлөөс хол, ойн гүнд аж төрөх энэ шувууг олж харах бэрхтэй боловч шувуу сонирхогчид олоод харчихсан л байдаг.
Холимог, шилмүүст модны үр түрүү, шавж, жимсээр идээшлэн жил тойрон ой модонд амьдрах хөтүүний өнгө төрх нь орчиндоо төгс зохицсон учраас биеэ далдлан нууж, мод бутны ёроол буюу модны мөчир дээр хөдөлгөөнгүй хяраад суусан үед бол харагдахгүй ажээ. Энэ өвөл Гачууртын орчмын ойд хэд хэдэн удаа харсан хэдий ч шигүү модтой, уулын сүүдэртэй, сэрүүн ар хяраар таарсан учир зураг буулгахад түвэгтэй юм билээ.
Харин ойрхноос ажиглавал зүгээр нэг бор алаг бус, чамин содон өнгө зүстэй нэгэн ажээ (энэ зургийг өнгөрсөн хавар Хэнтийд авсан болно). Манай орны нэгэн гоёмсог энэ шувууг үгээр дүрслэхэд хэцүү гэдэгт Та санал нийлэх байх гэж найдаад энэ удаагийн товч тэмдэглэлийг өндөрлөе.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.