Дуурийг тавих үеэр төв талбайд 5000 суудал засна
“...1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа. Уг нь би Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн бүтэн жил ер ороогүй аж. Энэ зуур Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин «Наяа» гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав.
Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолоостой. Yзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа. Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсч, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгүй хүлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих ярианд яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж.
Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Yүнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хүний дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зөвшөөрөхийнхөө зэрэгцээ үндэсний аялгуут жүжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг.
Гэлээ ч бид оролдох нь чухал гэж үзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дүнд, нэгэн жүжгийн төлөвлөгөөг бүрэн боловсруулан гаргаж амжив. Энэ бол анхны Учиртай гурван толгой. Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв...”
Энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг
Энэ бол төрийн хошой шагналт Д.Намдаг агсны дурсамжийн хэсэг. Монголын “Ромео, Жульетта” хэмээгдэх эл дуурийн хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар бичсэн бөгөөд анх 1934 оны аравдугаар сард Д.Намдаг тайзнаа найруулан тавьжээ. Тэр цагаас хойш энэ бүтээл үндэсний сонгодог дуурь хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Монголын соёл урлагийг сурталчлах хүрээнд гадаадад ч хэд хэдэн удаа тоглогдсон нь бий. Тухайлбал, 1947 онд Чехословак улсад болсон дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар уг дуурийн хэсгээс дуулж оролцсон. Улсын төв театрт ажиллаж байсан Оросын мэргэжилтэн Н.Бельский уг жүжгийн Ү үзэгдлээс орос хэл дээр хэсэгчлэн орчуулсан байна.
“Учиртай гурван толгой”-н танилцуулгыг хятад хэлнээ 1958 онд хэвлэсэн нь бий. 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны эскизийг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийж явуулжээ. “Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тогложээ. Мөн 1999 онд ДБЭТ-д Японы дуучин Окүяма Юми Нансалмаагийн дүрийг бүтээж байв.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг ирэх сарын 10-нд Чингисийн талбайд анх удаа толилуулах гэж байна. ДБЭТ 500 үзэгчийн суудалтай. Харин уг дуурийг тавих үеэр төв талбайд 5000 суудал засах гэнэ. Энэ удаагийн тоглолт найруулга, тавилтын хувьд өөрчлөгдөөгүй ч гол дүрийн уран бүтээлчдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлэх аж. Дуурьд гоцлох хүсэлтэй хот, орон нутгийн мэргэжлийн дуурийн дулаачдыг энэ сарын 22 хүртэл бүртгэх бөгөөд 25-26-нд ДБЭТ- д шалгаруулалтыг явуулах юм.
Б.Ганди