Афганистан, Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Тухайлбал Афганистан Улс дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах Олон Улсын хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эргүүл хамгаалалтын ротын X ээлж, “Каиа” баазын Олон Улсын нисэх зурвасын хамгаалалтын салааны VII ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль болон Батлан хамгаалах салбарын шагнал гардуулсан юм.
Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Манай цэргийн алба хаагчид ажиллагааны газар оронд мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дайчлан Афганистан Улсад явагдаж дууссан “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын ажиллагаа” болон Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд тавигдсан үүргээ амжилттай биелүүлж ирсэн билээ.