“International Biennial of painting Chisinau-2015” буюу Олон Улсын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнгээс уран бүтээлч Эршүүгийн Отгонбаяр “Туурайн төвөргөөн–52” бүтээлээрээ хамгийн том шагналыг нь авчээ. Өөрөөр хэлбэл Монгол морьдын туурайн төвөргөөнөөр Европыг хуйлрууллаа.
Олон Улсын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн-2015-д 32 орны 145 уран бүтээлч 160 бүтээлээрээ оролцжээ.
Молдавын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 7-ныг хүртэл уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавьж, олны нүдийг баясгах аж.
Энэ үзэсгэлэнг Молдав улс Соёлын Яамныхаа ивээл дор 2009 онд анх үүсгэн байгуулж хоёр жилд нэг удаа орчин үеийн уран зургийг туурвигч олон улсын зураачдыг дэмжих, тэдний уран бүтээлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, урамшуулах зорилгоор зохион байгуулж ирсэн юм. Иймд үзэсгэлэнг Молдавийн нийслэл Кишинев (Chisinau) хотын нэрээр нэрлэжээ.
Эршүүгийн Отгонбаярын “Туурайн төвөргөөн” цуврал бүтээлийн нэг болох “Туурайн төвөргөөн–52” нь түүний энэ оны анхны бүтээл.
Энэ цувралын эхний бүтээлийг 1999 онд зуржээ. Хамгийн том буюу 720*440 см хэмжээтэйг нь 2012-2013 онд зурж, бидний сайн мэдэх Бест Вестерн Пример Туушин зочид буудлын танхимыг чимж байна.
Тэрээр Монгол зургийн уламжлалт арга, техникээр бүтээлээ туурвидаг бөгөөд Монголын орчин үеийн миниатур урлагийн томоохон төлөөлөгч. 2005 оноос хойш Герман улсад амьдарч бүтээлээ туурвихын зэрэгцээ 2010 онд “Зураг” галерейг үүсгэн байгуулсан нь Монголын Урлагийн түүхэнд монгол хүн хилийн чанадад нээсэн анхны галерей юм.