-Гарааны бизнес-
Монголчууд бид дэлхийн энтэй сэтгэж, хийж чадахын жишээ болсон нэгэн залууг Гарааны бизнес буландаа урьж, ярилцлаа.
Тэр бол Монголын анхны утасгүй чихэвч, ухаалаг бугуйвч, байршил тодорхойлогч бүхий утастай цаг зэрэг бүтээгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлээд буй Choi Hainzan брэндийн үндэслэгч.
Үе тэнгийн найзуудтайгаа хамтран боломжийн үнэтэй, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнийг Монгол хүний ур ухаанаар бүтээхийг зорьж, түүндээ хүрч яваа залуугийн хүсэл зорилго, хийж бүтээж байгаа зүйл нь түүний хобби гэж хэлж болно.
Сонирхол, ажил хоёр давхацсан цэгт амжилт таныг хүлээж байдаг гэсэн үг бий. Ингээд залуу үеийн төлөөлөл, үлгэр жишээ болж яваа Ч.Цогтбаярын ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэл зүрхээ шингээн хийсэн бүтээлүүдээ хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болсон байна шүү дээ?
-Баярлалаа. Дэлгүүрээ яг албан ёсоор нээгээгүй ч эхний байдлаар хүмүүс ирээд сонирхож байна. Ирж сонирхсон хүмүүс ч ам сайтай байгаа болохоор баяртай байна.
Албан ёсны нээлтээ уг нь энэ долоо хоногт төлөвлөсөн байсан ч хамтран ажилладаг Mongol Mix Project-ийн найзуудын маань зав зайнаас шалтгаалаад амжсангүй. Ирэх долоо хоногт л гэж төлөвлөөд байна.

-Ухаалаг төхөөрөмжийг манай залуус хийж байна гээд ярихаар хүн болгон л сайхан хүлээн авч байна. Choi Hainzan брэндийн эх үндэс нь юу байв?
-Ямарваа нэгэн зүйлд үйлдвэрлэгч байя гэж их боддог байсан юм. Өөрсдөө бүхнийг хийж яагаад болдоггүй юм бэ гэж. Тэр төсөөлөл, бодолдоо хөтлөгдөөд хийх гэж үзээд л яваад байсан. Жижгээс нь эхлээд л янз бүрийн юм хийж үзсэн. Тэгж яваад л залуустаа зориулсан үнэ боломжийн, чанартай бүтээгдэхүүн хийхээр зориглосон. Бид өөрийн гэсэн зүйлийг хийж бүтээе гэсэн зорилго тавиад л нөхдүүдтэйгээ хамтраад л ажиллаж байна даа.
Ерөнхийдөө залуучууддаа зориулж бүтээгдэхүүнүүдээ гаргаж байна. Яагаад заавал үнэтэй брэндийн зүйлийг худалдаж авах ёстой гэж, тийм ээ? Бид боломжийн үнээр тэр үнэтэй брэндтэй адилхан чанартай бүтээгдэхүүнийг санал болгож байгаагаараа давуу талтай гэж хэлж болно. Хэрэглээний хувьд ч тэр үнэтэй бүтээгдэхүүнээс дутахааргүй, магадгүй бүр илүү функцтэй ч байж яагаад болохгүй гэж гэсэн зарчмыг бид баримталсан.
Монгол агуулгыг гаргаж байгаа нь хувцас загвар болоод байх шиг байна. Тэгэхээр залуучуудад зориулсан хэрэгсэл байвал зүгээр юм уу гэж бодсон.

-Цээжинд нэг санаа байгаад л түүнийгээ хэрэгжүүлэх гэж нэлээд хугацаа болсон байна гэж ойлголоо. Харин яг өнөөдрийн бэлэн болсон бүтээгдэхүүнийг гар дээрээ авах хүртэл хэр хугацаа зарцуулав?
-Жил гаран л ажилласны үр дүн маань яг өнөөдрийн гурван бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнээс гадна лого, танилцуулга, сав баглаа боодол гээд олон хүний хүч хөдөлмөр шингэж байгаа юм л даа. Яг бодитоор хийх болохоор манай нөхцөлд хэцүү болчихож байгаа юм л даа. Цагны жижиг түгжээний металлыг хүртэл хийхэд хүндрэлтэй өндөр зардалтай байдаг. Манайд энэ үйлдвэрлэлийг дэмжсэн эрхзүйн орчин ч бас алга байна л даа.
-Анхны бүтээгдэхүүнээ гар дээрээ аваад төрсөн сэтгэгдэл?
-Бид нар зургаар хийгээд л яваад байсан. Тэгээд анхны бүтээгдэхүүнээ хараад жоохон голмоор сэтгэгдэл төрсөн. Тухай бүрд нь хэлж, засуулаад л явж байсан. Тэгээд эцсийн бүтээл, хайрцаг савтайгаа, танилцуулгатайгаа гар дээр ирэхэд арай илүү бодитой, амьд болдог юм байна гэдгийг ойлгосон.

-Ингэхэд танай брэндийн нэр ямар агуулгатай юм бэ?
-Choi гэдэг нь миний аавын нэр. Харин Hainzan нь манай өвөө байгаа юм. Дан дангаар нь нэрлэх гэхээр нэг бол солонгос, нэг бол герман үг шиг уншигдаад байхаар нь нийлүүлээд өгчихсөн юм. Ямар өөрийнхөө нэрийг Цогтбаяр гээд тавилтай биш. Батаа гэж байгаа юм шиг л санагдана шүү дээ. /инээв/
-Харин уриа үгийн талаар? Одоо бол сольчихсон байна лээ. Өмнө нь “Царайлагуудад зориулав” гэсэн байсан?
-Уриа үг өвөрмөц байвал зүгээр юм бол уу гэж боддог юм. Тэгээд Царайлагуудад зориулав гэсэн байсан. Одоо бол өөрчлөөд “Залуустаа зориулав” болгосон. Өмнөх үгний хувьд аав, ээж бүхэн хүүхдээ царайлаг, хөөрхөн гэж хардаг, хүн бүр өглөө босоод л толинд өөрийгөө хараад сэтгэл хангалуун би царайлаг шүү гэж хардаг болов уу гэж бодоод л тэгж бичсэн байсан.
-”Найз” байршил тодорхойлогч бүхий утастай цагны хайрцаг дээр төв талбайн зураг байна лээ.
-Бүтээгдэхүүний загварын хувьд Монгол агуулгатай болгож байна гээд хэтэрхий хээ угалз оруулахыг бодоогүй. Аль болох залуучууд уруугаа чиглэсэн байхыг бодсон л доо.

-Ямар мэргэжилтэй билээ?
-Би арван жилээ 24-р сургуулийг дүүргэсэн. Тэгээд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн. Дараа нь Санхүү эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлагаар сурсан.
-Тэгвэл аппликэйшнүүдээ өөрөө бичсэн гэсэн үг үү?
-Би программ хангамжийн мэргэжилтэй ч гэсэн кодчиллын юм байдаг болохоор дан ганц өөрөө хийнэ гэвэл цаг хугацааны хувьд асуудалтай. Тиймээс сайн чаддаг хүнд нь санаагаа хэлээд хийлгэдэг. Тэгэхгүй бол нэг хүн зуун хувь бүх зүйлд оролцоно гэвэл хугацаа алдана. Аль болох хамтраад, чаддаг чаддаг зүйлээ хийгээд эцсийн бүтээлээ гоё юм хийе гэж л боддог. Менежменттэй байх тусмаа л илүү хүчтэй, бодитой зүйл гарч ирнэ.
-Өглөө хэдэн цагт босдог вэ?
-Би оройтож унтдаг болохоор өглөө жоохон унтчихаад байдаг юм. Гэхдээ яалт ч үгүй 07.50 гээд босчихдог.
-Ажилтай, хоббигоороо бас бизнес хийгээд явж байгаа болохоор өдрийн төлөвлөгөө их шахуу байдаг уу?
-Төлөвлөгөө ер нь их шүү. Өдрийн ихэнх цагийг ажилдаа зарцуулна. Дээрээс нь фитнесст явдаг дадалтай болсон. Түүгээрээ бас нэг тэмцээнд орчих санаатай л байна. Цаашдын ажлуудын төлөвлөгөө гаргах, хийх зүйлс гээд л ажил бол байгаад л байдаг юм.
-Таны брэнд, таны бүтээгдэхүүнүүд таны хобби. Тэрнээс гадна цаг гарвал юу хийж байна?
-Бараг чөлөөт цаг гардаггүй юм байна. /инээв/ Аль болох цаг зав гарвал гэртээ амрахыг л боддог доо.
-Цаг зав муутай ч урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Дараагийн бүтээгдэхүүн хэзээ гарах бол гэсэн асуултаар яриагаа өндөрлөе.
-Дараагийн бүтээгдэхүүнээ тавдугаар сараас төлөвлөнө гэж бодож байна.
-Амжилт хүсье.
Та дээрх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.