Мэргэжлийн боксын тулаанд нэг ч удаа ялагдаж байгаагүй Флойд Мейуэйтэр Лас Вегас хотноо болсон түүхэн тулаанд ялалт байгууллаа.
Филиппиний тамирчин Менни Пакьяотой хийх түүний тулааныг дэлхий нийт 2009 оноос хойш бүтэн зургаан жил хүлээсэн бөгөөд ийнхүү 1996 оны Атлантагийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан Флойд Мейуэйтэр өрсөлдөгчөө буулган авсан юм.
Тэмцээний дөрөвдүгээр үед Менни тэргүүлж байх үе
16,000 суудалтай MGM Grand Garden Arena цогцолборт хоёр тамирчны тулааныг үзэхээр ирсэн зарим хүмүүс 350,000 ам. доллароор тасалбар худалдан авчээ. Өдгөө 38 настай Мейуэйтэр эхний гурван үед хурдтай, хүчтэй байж тулааныг хошуучилж байсан ч дөрөвдүгээр үед Филиппиний тамирчин хоёр удаа солгой гараараа хүчтэй цохиж тоглолтыг сонирхолтой болгосон юм.
Гэсэн хэдий ч ихэнх нь тохиолдолд Америкийн боксчин илүүрхэж байв. Харин арван нэгдүгээр үед Мейуэйтэр дөнгөж эхний үед тоглож байгаа мэт эрчтэй, хүчтэй тоглож 36 настай өрсөлдөгч нь тун ч ядарсан харагдаж байлаа.
Урлаг, спортын одод үзсэн “Зууны тулаан”, “Агуу тоглолт” гэж нэрлэсэн боксын тулаан өндөрлөж, Флойд Мейуэйтэр ялалт байгуулснаар 400 сая ам. долларын шагналын сантай тулааныг тэргүүлж байгаа юм.
Хоёр тамирчин 230 сая ам. долларыг хуваан хүртэх аж.