Буцах
Оросын шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой баримтууд
2014-12-25
![](https://na.gogo.mn/newsn/v4/images/share-gray.f2280499.svg)
0

- Анх 17-р зуунд гацуур чимэглэх уламжлал үүссэн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүхчдийн баталж байгаагаар тухайн үед Германы хэсэг байгаад одоо Францад хамаардаг Эльзаст анх зул сарын баяраар гацуур чимэглэж эхэлжээ. Гацуур, нарс тайран гэртээ оруулж, өнгийн цаасаар хийсэн сарнай, алим, жигнэмэг, ёотонгоор чимэглэдэг байсан гэнэ.
- Анхны шилэн бөмбөлөг 16-р зуунд Саксонийн Тюрингэд үүсчээ. Харин чимэглэлийн тоглоомуудыг анх бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн нь 19-р зууны дунд үе гэнэ. Шил үлээдэг мастерууд шилээр тоглоом хийж, харин туслахууд нь хатуу цаасаар хонх, зүрх, шувуу амьтны дүрс, бөмбөлөг, боргоцой, самар хайчлан тод өнгийн будгаар буддаг байсан гэнэ.
- Өнгө өнгийн дэнлүүнээс бүрдсэн гэрэлтэгч чимэглэлийн гэрлийг анх удаа 1895 онд Цагаан ордны гацуурыг чимэглэхдээ ашигласан байна.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2014/12/25/IMG__6281-145931-383290884.jpeg)
- Орост 1700 оноос эхлэн шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Тухайн үед нэгдүгээр Петр хааны зарлигаар нэгдүгээр сарын нэгнээс эхлэн тэмдэглэх болсон гэнэ. Харин үүнээс өмнө сүмийн шинэ жилийг гуравдугаар сарын нэгэнд харин дээдсүүд есдүгээр сарын нэгэнд тэмдэглэдэг байжээ.
- 1700 оныг Москвад хааны зарлигаар долоо хоног тэмдэглэж байсан бөгөөд айлууд гэрийнхээ өмнө, хаалган дээрээ чимэглэлийн зүйлс, мод тавьж, орой бүр давирхайтай торх шатаан, пуужин хөөргөж, Кремлийн өмнө байрлуулсан 200 их буугаар буудах зэргээр сүрлэг тэмдэглэдэг байжээ.
- Петр хааны үед бүгд ширээний ард тухлах биш олныг хамарсан зугаалга цэнгүүн гол үйл ажиллагаа нь болдог байжээ. Петербургийн багт наадамд Петр хаан өөрөө оролцоод зогсохгүй бүх хүмүүсийг очих ёстой гэж үүрэгддэг байсан гэнэ. Харин баяр ёслолд өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй хүмүүсийг эмч нар үзэж, өвчтэй гэдэг нь худлаа байвал торгууль ноогдуулдаг байжээ. Энэ торгууль нь бүгдийн өмнө аварга том аягатай архи уух ёстой байсан гэнэ.
- Орост нэг сарын нэгнийг шинэ он тэмдэглэх өдөр болгоход тийм ч амар байсангүй. Гэхдээ Петр хаан ихэд шийдэмгий хүн байж, хуучнаараа 9 сарын нэгний өдөр шинэ жил тэмдэглэх гэсэн хүн бүхнийг шийтгэдэг байжээ. Мөн нэг сарын нэгний өдөр айлууд гадна мөчир чимэглэсэн байгаа эсэхийг хянадаг байж. Тухайн үед мөчрийг алим жимс, өндөг, ногоогоор чимэглэдэг байжээ. Алим нь үржил шим, самар нь бурхны үзэлд үнэнч байх, өндөг нь хөгжин цэцэглэх амьдрал, элбэг хангалуун байдлын билэгдэл байсан гэнэ.
- Хатан хаан 1 Елизавета аавынхаа эхлүүлсэн Шинэ жилийн уламжлалыг үргэлжлүүлэн , шинэ жилийн баярын цэнгүүнийг ордны баяр ёслолын салшгүй нэг хэсэг болгожээ. Баяр цэнгүүн, найр хөгжилд дуртай Елизаверта гоёмсог гацуур ордонд байрлуулж, багт наадам зохион байгуулдаг байсны дээр энэ багт наадмаар эрэгтэй хүний хувцас өмсч ирдэг байжээ.
- Орост төдийгүй олон оронд алдартай болсон “В Лесу родилась ёлочка” дуу 100 гаруй жилийн түүхтэй. Анх 1903 онд “Малютка” хэмээх хүүхдийн сэтгүүлийн зул сарын баярын дугаарт Раиса Адамовна Кудашевагийн “Гацуурхан” шүлэг хэвлэгдэж, харин хоёр жилийн дараа хөгжим сонирхогч Люонид карлович Бекман шүлгэнд ая хийснээр “В Лесу родилась ёлочка” гэдэг алдартай дуу мэндэлжээ.
- 1918-1935 оны хооронд Орост зул сарын билэгдэл болсон гацуурыг бүрэн хориглож байжээ. Зөвлөлтийн засаг зул сар болон түүнтэй холбоотой бүхий л зан үйлийг хөрөнгөтний заншил гэж үзэж байсан гэнэ.1935 оноос эхрлэн Сталины зарлигаар Зул сарыг Шинэ жилийн баяр болгон өөрчилж, харин Вифлеемийн одыг улаан таван хошуугаар сольсон байна. Гагцхүү энэ үед л Өвлийн өвгөн, Цасан охин үүсчээ. Мөн зөвлөлтийн үеийн шинэ жил өөрийн гэсэн онцлогтой. Чухамхүү энэ үед л Советское оргилуун дарс, бэрсүүт жүрж, нийслэл салат, кремлийн цагны хонх, төри йн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэх гээд одоо хүн бүхний шинэ жилийг төсөөлдөг олон зүйлс бий болжээ.
- Өвлийн өвгөн оросуудын хувьд зүгээр ч нэг баярын билэгдэл, үлгэрийн баатар биш. Харин ч бодит хүн шиг төрсөн өдрөө хүртэл тэмдэглэдэг. Жил бүрийн 11 дүгээр сарын 18-нд Орос өвлийн өвгөний төрсөн өдөр болдог бөгөөд оросууд өвлийн өвөөг хоёр мянга гаруй жилийн настай гэж ярьдаг.
- Мөн Орос Өвлийн өвгөн албан ёсны гурван ч гэртэй. Великий Устюг, Чунозерский эдлэн, Архангельск гэсэн гурван газарт өвлийн өвгөн байдаг гэж тооцдог.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2014/12/25/2511177-145848-1426126929.jpeg)
- Орос ардын үлгэрт Өвлийн өвгөнийг Жавар Иванович, Улаан хамарт жавар, Өвлийн өвөө, Трескун өвөө гээд олон янзаар нэрлэдэг. Оросын тэтгэврийн сангаас Өвлийн өвгөнд “Үлгэрийн хөдөлмөрийн ахмад” цол олгож байжээ.
- Өвлийн өвгөний ач охин гэгддэг цасан охин дөрөвдүгээр сарын дөрөвнөөс таванд шилжих шөнө төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин түүний төрсөн нутаг нь Костромский мужийн Щелыково тосгон гэнэ. Гагцхүү энд 1873 онд Александр островский “Цасан охин ” жүжгээ бичиж байжээ.
- Оросууд шинэ жилээрээ олон зан үйл үйлддэгийн дотроос хамгийн түгээмэл нь хүслээ шивнэх мөч. Хуучин оны хамгийн сүүлчийн цагт цаасан дээр хамгийн нандин хүслээ бичиж, дараа нь цагны харанга дэлдэж эхлэх үед цаасаа шатаан хүсэл нь биелэх эсэхийг зөгнөдөг гэнэ. Хэрэв цаас амжиж шатаж дуусвал хүсэл нь заавал биелнэ гэж үздэг юм байна.
- Он солигдох мөчид шинэ, хамгийн сайн гэсэн хувцсаа өмсдөг. Шинэ он айлчлан ирэхэд шинэ хувцастай байвал тэр жилдээ өнгөлөг явна гэж үздэг юм байна.
- Он гарахаас өмнөхөн хүнд мөнгө өгч болохгүй, ирэх жилдээ байнга мөнгөний гарлага гарна гэж үздэг юм байна. Тиймээс ч Шинэ он гарахаас өмнө бүхий л өр ширээ өгч, гомдсон бол уучилж, муудалцсан хүмүүс заавал эвлэрдэг уламжлалтай. Мөн ирэх жилдээ өртэй байхгүйн тулд оноос өмнө зээл авах хэрэггүй гэдэгт оросууд одоо хүртэл итгэдэг. Шинэ оны шөнө унтахыг мөн л хориглодог, хэрэв унтаж өнгөрөөвөл ирэх жилдээ унтаа, сонирхолгүй өнгөрөөнө гэж гэж үздэг юм байна. Түүнчлэн он гарахаас өмнө хэрэггүй сав суулгаа хаяж, цонх толио угаадаг заншилтай.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2014/12/25/38051-150841-410867377.jpeg)