Францын Chanel брэндийн ерөнхий дизайнер Карл Лагерфельд өчигдөр 86 насандаа таалал төгслөө.
Хар нүдний шил, савхин бээлий, сонгодог хослол-энэ бол Лагерфельдийн амьдралынхаа эцсийн мөч хүртэл үнэнч үлдсэн хэв маяг.
Сүүлийн 35 жилд Лагерфельд Chanel-ийг удирдсан бөгөөд түүнээс өмнө Италийн Fendi брэндийн бүтээлч захирлаар, мөн Chloe брэндийн ерөнхий дизайнер, өөрийн нэрийн Karl брэндийг удирдан авч явж байсны сацуу бүх брэндийн өнгө төрх, хэв маягийг хадгалсаар иржээ.
Цорын ганц нууц бол ажиллах. Эмх цэгцтэй байх бас амьдралын энгийн хэв маягтай байж, архи уухгүй, тамхи татахгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй байх нь надад тусалдаг.
Түүнийг нас барсан тухай мэдээллийг Францын Paris Match сэтгүүл хүргэсэн бөгөөд удалгүй Chanel загварын ордонтой ойр ажилладаг эх сурвалж баталсан байна.
Лагерфельд 1933 оны есдүгээр сарын 10-нд Хамбургт лаазалсан молоко буюу өтгөрүүлсэн сүүний үйлдвэрлэл эрхэлдэг Отто Лагерфельдийн гэр бүлд мэндэлжээ.
Герман гаралтай Лагерфельд Парист Монтенийн лицейг зураач, түүхч мэргэжлээр төгссөн байна.
Тэрбээр 1954 онд Ноос боловсруулагчдын олон улсын холбооноос зохион байгуулсан уралдаанд пальтоны загвараараа түрүүлж анхны шагналаа авч байв. Түүнийг ажилд авсан Пьера Бальмены загварын ордон уралдаанд түрүүлсэн зургаар нь пальто оёсон байна.
Лагерфельд салбартаа гайхалтай тогтвортой, үнэнч байснаараа ялгарч чадсан ба түүний зэрэгцээ хувцсандаа шинэлэг, зоригтой шийдэл өгч байснаар бусдыг гайхшруулж чаддаг байжээ.
“Дизайнер болно гэж мөрөөддөг байсан уу?” хэмээх өөртэйгөө ярилцсан ярилцлагын үеэр “Надад үргэлж хүмүүс юу өмссөн байгаа нь сонирхолтой санагддаг байлаа. Гэхдээ хүүхэд байхад загварын ертөнцийн талаар юу ч мэддэггүй байсан. Энэ нь надаас дэндүү хол юм шиг санагддаг байлаа. Орчин үетэй адил зурагтаар үздэг шиг биш л дээ...
Моод тухайн үед өөр ертөнцийнх мэт надаас, миний амьдралаас хэдэн тэрбум жилээр алслагдсан одод мэт хол, ялангуяа манай тосгоноос маш хол санагддаг байлаа. Гэхдээ миний хувьд нөхцөл байдал нь бүрдсэн” хэмээн ярьж байжээ.
1964 онд Chloe загварын ордонд дизайнераар ажиллаж эхэлсэн бол 1965 оноос Италийн Fendi брэндтэй насан өөд болтлоо ажилласан урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Түргэцтэй хөгжих загварын ертөнцөд Лагерфельд салбартаа гайхалтай тогтвортой, үнэнч байснаараа ялгарч чадсан ба түүний зэрэгцээ хувцсандаа шинэлэг, зоригтой шийдэл өгч байснаар бусдыг гайхшруулж чаддаг байжээ.
1980-аад онд тэрбээр Коко Шанелийн загварын ордонд ажиллахдаа хувцасны мөрийг нэмж, бүсэлхийг нарийсган, банзлыг богиносгож орчин үеийн хэв маягтай болгосон байна. Тэрбээр Chanel загварын ордонд 1983 онд ирэхдээ Шанелийн сонгодог хослолуудыг жинс болон арьс зэрэг шинэлэг материалаар оёж, диско хэв маягийг моодонд оруулжээ.
Chanel загварын ордонд 1983 онд ирэхдээ Шанелийн сонгодог хослолуудыг жинс болон арьс зэрэг шинэлэг материалаар оёж, диско хэв маягийг моодонд оруулжээ.
Тэрбээр загвар зохион бүтээгч байснаас гадна 2013 оны есдүгээр сард "Дэлхий ертөнц Карлын нүдээр" номоо хэвлүүлжээ.
Тэрбээр маш ажилсаг нэгэн байсан бөгөөд наргиж цэнгэхээс холуур байв. "Түүний амжилтын нууц юу вэ?" гэж асуухад “Цорын ганц нууц бол ажиллах, эмх цэгцтэй байх бас амьдралын энгийн хэв маягтай байх. Тухайлбал, архи уухгүй, тамхи татахгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй байх нь надад тусалдаг. Ер нь тийм ч хэцүү биш л дээ. Чи юунд хүрмээр байна, түүнээс л бүх зүйл шалтгаална.” гэжээ.
Тэрбээр он удаан жил ганцхан муур Шупеттэйгээ амьдарсан бөгөөд хуулиар зөвшөөрдөг бол түүнтэйгээ гэрлэхсэн хэмээн ярьдаг байв. Эхнэр хүүхэдгүй байсан тэрбээр 2019 оны нэгдүгээр сард анх удаа Chanel-ийн загварын шоунд ирээгүй байна. Учир нь түүний бие муу байгаа талаар мэдээлжээ.
Түүнийг нас барсны дараа Chanel ордноос бүтээлч захирлын албан тушаалыг Виржини Виар захирал орлох болно хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж:BBC