Америкийн нэрт жүжигчин, “Desperate housewives” киногоороо олонд илүүтэй танигдсан Фелисити Хаффман хүүхдийнхээ улсын шалгалтын дүнд нөлөөлөх гэж шалгалтын комисст хахууль өгсөн хэрэгт буруутгагдаад байна.
Хэрэг хоёр жилийн өмнө буюу 2017 онд болсон бөгөөд тэрээр охиныхоо төгсөлтийн шалгалт болох SAT-ын хариуг засуулахаар 15 мянган ам.доллар өгчээ. Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр тэр хахууль өгсөн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Прокуророос түүнд 20 мянган ам.долларын торгууль, 4 сарын хорих ял төлөвлөөд байгаа юм.
Өдгөө 56 настай жүжигчний энэхүү хахуулийн хэрэгтэй төстэй үйлдэл гаргасан 50 гаруй хүн байгаа гэнэ. Учир нь чинээлэг эцэг эх хүүхдийнхээ шалгалтын дүнг ахиулахаар хахууль өгдөг болох нь тогтоогдож зарим нь бүр хүүхдээ спортын авьяастай мэт харагдуулахын тулд фото зурагт засвар оруулж хуурамчаар хийсэн байжээ. Тэдний зарим хүүхдүүд Йель, Жоржтаун болон Стэнфордын их сургуульд ч элсэн орсон байв.
Хахууль өгсөн, авсан хэрэгт эцэг эх болон коллежийн багш нар, дасгалжуулагчдад хариуцлага хүлээлгэжээ. Харин хүүхдүүд ямар ч буруугүй учир тэдэнд хариуцлага хүлээлгээгүй аж.
Жүжигчин Фелисити даваа гараг болсон шүүх хурлаас гарч ирэн сэтгүүлчдийн асуултад хариулалгүй явжээ. Эммигийн шагналт жүжигчний хувьд түүний энэхүү үйлдэл нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байгаа аж. Учир нь түүний тоглосон “Otherhood” киноны нээлтийг Netflix түр хойшлуулж буйгаа дөрөвдүгээр сарын 26-нд мэдэгдсэн ч нээлтийг хэзээний өдрийг хүртэл хойшлуулснаа одоо болтол зарлаагүй байна.
Эх сурвалж: BBC