Бразил улсын нутаг дэвсгэрт орших Амазоны ширэнгэн ойд энэ жил хамгийн олон түймэр гарсан тухай тус улсын Сансар судлалын агентлаг мэдээлжээ.
Хиймэл дагуулын зургаас харахад энэ онд дэгдсэн ойн түймрийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 83 хувиар өссөн байна. Амазоны ширэнгэн ойн 60 орчим хувь нь Бразилийн нутаг дэвсгэрт хамаардаг аж.
Энэ оны 1-8 дугаар сарын хооронд 72 мянган түймэр гарсныг олж тогтоосон нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ихэнх нь Амазоны ширэнгэн ойд гарсан гэж бүртгэгдсэн байна.
Бразилийн Амазонас болон Рондония хотуудын ойд гарсан түймрийн утаа хүчтэй салхины улмаас 2,700 км-ийн зайд орших зүүн өмнөд нутгийн Сан-Паулу хотыг нөмөрчээ. Мөн хиймэл дагуулын зургаас харахад Бразилийн хойд хэсгийн хотуудыг хар утаа бүрхсэн байна. Энэ дундаас Амазонас хот түймрийн улмаас онцгой байдал зарлав.
Бразилд хуурай уур амьсгалтай үед ойн түймэр байнга гардаг гэнэ. Гэхдээ түймрийн тоо огцом нэмэгдсэн шалтгааныг хууль бусаар ой мод тайрах ажиллагаатай холбож байна. Байгаль хамгаалагчид хүрээлэн буй орчны бодлогодоо анхаарал хандуулахгүй байгаа Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаруг буруутгажээ. Түүнийг ой мод сүйтгэж буй мод бэлтгэгч, тариаланчдыг дэмжин ажиллаж байгаа гэж үзжээ.
Эх сурвалж: BBC