Өнөөдөр болсон зарим үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Гурван хүүхдийн ээж Л.Сэвжидмаа нөхрийн хамт хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан нэгэн аппликэйшнийг бүтээжээ.
“Дагуул” нэртэй уг аппликэйшн тун удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох бөгөөд тэдний хөдөлмөр шингэсэн уг аппликэйшн олон эцэг эхчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүн болно хэмээн найдаж байна.
МУИС-ийг химийн багшаар төгссөн Л.Сэвжидмаа үе үе нийгмийн сүлжээгээр харагдах хүүхэд алга болсон гэх мэдээлэл, тэр дундаа Дорноговь аймагт сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины талаар мэдээллийг сонсоод ээж хүний хувьд сэтгэл эмзэглэжээ. Хэрэв охинд байршил тогтоогч байсан бол өдийд олдох байсандаа хэмээн нөхөртөө хэлснээр “Дагуул”-ыг хийх ажил эхэлжээ.
Тун удахгүй хэрэглэгчдэд хүрэх “Дагуул” аппликэйшний талаар “SIUI” компанийн үүсгэн байгуулагч Л.Сэвжидмаатай ярилцсаныг ЭНД дарж хүлээн авна уу.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан.
Тодруулбал, Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан юм.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийг
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 буюу Захиргааны үйл ажиллагааны зарчим хуульд үндэслэх, 28 дугаар зүйлийн 28.1.1 буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй байх
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн цуцалсан байна. Өчигдөрхөн үйл ажиллагааг нь зогсоохоор болсон дээрх компаниуд хэний эзэмшлийнх вэ гэдгийг burtgel.mn сайтын нээлттэй мэдээллийн сангаас шүүснийг ЭНД дарж хүлээн авна уу.
Ерөнхийлөгч “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.
Оюутан залуусаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хамгийн түгээмэл хүсэлт нь англи хэл суралцах, түвшингээ ахиулахад дэмжлэх үзүүлэх байсан юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 21-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд монгол, гадаад нийлсэн 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4,530 суралцагчид англи хэлний анхан, дунд, ахисан түвшний хичээлийг үнэ төлбөргүй орсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Манай улсаар цацраг идэвхт үүл дайрч өнгөрсөн байх магадлалтай гэсэн мэдээлэл сошиал орчинд гараад байгаа билээ. Энэхүү таамаглал нь хойд хөршийн Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-ны өдөр гарсан дэлбэрэлттэй холбоотой аж. Мөн энэхүү дэлбэрэлтийн улмаас цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан юм.
Манай улсын хувьд ОХУ-тай хил залгаа оршдог, мөн салхи баруун хойноос байвал цацраг идэвхт үүл дамжин орж ирэх боломжтой зэрэг таамаг мэдээллүүд гарсаар байна. Мөн CTBTO (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization) байгууллага буруу ташаа мэдээллээс зайлсхийхийг зөвлөсөн ба “Сошиал орчинд тархсан цацраг идэвхт үүлний нүүж буй дүрслэл нь энгийн загварчлалаар цацраг идэвхт үүл үүссэн бол үүний тархац, хэрхэн хаашаа нүүж болохыг харуулсан. Энэ нь цацраг идэвхт үүлний бодит байдлыг тусгасан гэхээсээ илүү тархаж болохуйц бүс нутаг түүний үр нөлөөг таамагласан явдал юм” гэсэн байна.
Манай улсын 21 аймаг, хилийн 15 боомт дээр цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг ба одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очир хэлсэн юм.
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж буй "Өнөөдрийн Монгол" сэдэвт гэрэл зургийн аялалд оролцсон гэрэл зурагчдын тайлан үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.
Зургаан орны 15 гэрэл зурагчин наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар, Цонжин болдог, 13 дугаар зуун, Хэнтий, Хэрлэнгийн хөдөө арал, Дорнод, Мэнэнгийн тал, Буйр нуур, Халх голын нутгаар явж байгаль орчин, малчдын ахуйтай танилцан, явсан газрын сонин сайхныг гэрэл зургийн хальснаа буулгасан байна.
“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт хамрагдсан ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын гэрэл зурагчдын бүтээлийг сонирхуулж байна.
Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.