БНСУ-ын Бусан хотноо байдаг хүүхдийн “Оргил-Ухаан” цэцэрлэгт тэнд амьдардаг монгол хүүхдүүд хүмүүжсээр даруй гурван жил болжээ.
Солонгост ээж аавтайгаа амьдарч байгаа монгол хүүхдүүдийг эх хэлээ сурч, өөрийн төрөлх хэлээрээ чөлөөтэй ярьдаг байгаасай гэсэндээ энэхүү цэцэрлэгийг нээсэн гэж үүсгэн байгуулагч С.Болор-Эрдэнэ хэлсэн юм. Тэрээр Бусан хотын Инжэ Их сургуульд докторын зэрэг хамгаалсан ба өдгөө сургуулийнхаа Зүрх судас, бодисын солилцооны өвчлөл төвд судлаач эмчээр ажиллахын хажуугаар “Оргил-Ухаан” салбар цэцэрлэгийг Улаанбаатар хотноо нээн ажиллуулж эхэлжээ.
Бид түүнтэй Солонгосын сургуулийн өмнөх насны боловсрол болон шинэхэн цэцэрлэгийнх үйл ажиллагаа, онцлогийн талаар ярилцсаныг хүргэж байна.
-Та нутагтаа ирээд “Оргил-Ухаан” цэцэрлэгийг нээжээ. Яагаад энэхүү цэцэрлэгийг нээх болсон талаар яриагаа эхэлье.
-Би хүүхдийн эмч мэргэжилтэй. Мэргэжил сонголтоо хийхээс өмнө Монголд хүүхдийн эмчийн орон тоо хомсдож байгааг анзаарсан. Тухайн үед АШУҮИС-ийн Хүүхэд судлаач оюутны клубыг байгуулж хүүхдийн эмч болох анхны алхамаа хийж байсан. Миний цаашдын зорилго Монголдоо хүүхдийн том клиник барих чин хүсэлтэй. Би өдгөө Бусан хотын Инжэ их сургуулийн Зүрх судасны тэнхимд хүүхдийн зүрх судасны судлаач эмчээр ажиллаж байна. Тэрхүү том зорилгодоо хүрэхийн тулд одоогоор миний хийж чадах зүйл нь эхний ээлжид тэнд байгаа монгол хүүхдүүдэд хэл соёлоо сурахад нь туслах юм.
Эд материалаас илүүтэй хамгийн чухал зүйл бол бидний хүүхэд шүү дээ
Хэдийгээр монгол аав ээжтэй ч эх хэлээ мэдэхгүй өсөж байгаа хүүхдүүд тэнд олон бий. Монголд хүүхдээ өөрийн ээж аав дээрээ үлдээгээд өөрсдөө Солонгост сурч, ажиллаж амьдарч байгаа залуу хос мөн олон байдаг. Тиймээс тэднийг үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн аж төрөх, хүүхдүүд нь монгол хэл соёлоо мэдэхэд нь бага ч атугай туслахсан гэсэн сэтгэлийн үүднээс “Оргил-Ухаан” цэцэрлэгээ анх нээсэн.
Бусан дахь манай цэцэрлэгийг тойроод Монголын их олон өрх амьдардаг. Тэд бидний явуулж байгаа үйл ажиллагаанд ч сэтгэл хангалуун байдаг ба өөр хотуудад салбараа нээгээч гэсэн хүсэлтүүд олон ирдэг ч би өөрөө байнга гар бие оролцоод байх боломжгүй учраас шинэ салбараа хараахан байгуулаагүй л байна. Хүүхэд бол тоглоом биш шүү дээ, нэгэнт л хүний хүүхдийг харж хандахаар хариуцаад хүлээн авч байгаа бол би өөрөө тэнд оролцоотой байхыг хүсдэг. Харин эхний ээлжид Монголдоо, тэр дундаа Улаанбаатар хотноо “Оргил-Ухаан” цэцэрлэгээ нээгээд хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна.
Зарим танил маань “Хотын төвөөс хол цэцэрлэг нээлээ. Зайсанд байсан бол хамаагүй дээр байх байсан” гэж шүүмжилж байна лээ. Гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Гэр хороололд амьдарч байгаа хүүхэд яагаад хотын төвийнх шиг цэцэрлэгт хамрагдаж болохгүй гэж. Цэцэрлэг нь хүүхдийн хоёр дахь гэр учраас захын хороололд амьдардаг багачууд ч сургуулийн өмнөх чанартай боловсролыг цэвэрхэн, тохилог орчинд авч хүмүүжих боломжтой шүү дээ.
-Нийт хэдэн хүүхэд хүлээн авах боломжтой вэ?
-“Оргил-Ухаан” цэцэрлэг маань хоёр бүлэгтэйгээр нийт 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгийн ширээ сандал, шал, дэвсгэр, тоглоом, ном, хэрэглэгдэхүүн бүгд Солонгосын стандарттай юм. Хүүхдийн сэтгэхүй, хос тархи хөгжүүлэх гарын авлага, бичил булчин хөгжүүлэх эвлүүлдэг болон монтессори тоглоомууд гэх мэтчилэн хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх олон хэрэглэгдэхүүн бий. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг учраас лего тоглоомны буланг тусгайлан гаргаж өгсөн.
-Цэцэрлэгийн боловсон хүчин болон туршлагын талаар дурдвал...?
-Манай цэцэрлэгийн эрхлэгч Солонгостоо сургуулийн өмнөх боловсролоор мэргэжил дээшлүүлсэн залуу боловсон хүчин бий. Мөн заах аргазүйн хоёр багш, туслах хоёр багш, 30 гаруй жилийн туршлагатай ахмад тогоочтой. Хүүхдийн хувьд хоол тэр дундаа өдөрт авах илчлэг, амин дэмийн хэмжээ маш чухал байдаг шүү дээ.
Манай цэцэрлэг өдрийн таван хоолтой бөгөөд бидний нэг онцлог бол хүүхдийнхээ дархлааг дэмжихээр Монголын уламжлалт арга болох булууны ясыг буцалгаж шөл гаргах байдлаар хоолондоо түлхүү хэрэглэхээр төлөвлөж байна. Булууны яс нь өөрөө кальци, магнигаар баялаг амин дэмтэй эд юм. Бид хоолныхоо цэсийг долоо хоногоор гаргасан ба дээжийг зориулалтын газар хадгалах хөргөгчтэй. Мөн манай цэцэрлэг “Сор” клиниктэй хамтран ажиллах ба эмч мэргэжилтнүүд нь сар тутам ирж хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, манай цэцэрлэгийн хүүхдүүд тус эмнэлэгт 10-20 хувийн хөнгөлөлттэйгөөр үзлэгт хамрагдах боломжтой юм.
Манай цэцэрлэг хүүхэд төвтэй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж урамшуулсан арга барилтай
Мөн хүүхэд аливаа шинжлэх ухааны талаар суурь мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Бидэнд сургуульд ороод л O2, H2O гэх мэт химийн элемэнт заадаг ч солонгос хүүхдүүд үүнийг цэцэрлэгтээ энгийн аргаар цээжлээд тогтоочихсон байдаг. Тиймээс цэцэрлэгтээ шинжлэх ухааны буланг бий болгохоор төлөвлөж байна. Жишээ нь усанд сүү хийхэд хэрхэн уусаж, өнгө нь хувирч байгаа талаар тэдэнд танилцуулж болно шүү дээ. Ингэснээр хүүхдэд аливаа зүйлсийг шинжлэх ухаанч талаас нь хардаг, ул суурьтай эргэцүүлэн бодох чадвар суудаг.
-Та өөрөө хүүхдийн эмч, тиймээс энэхүү давуу талаа ашиглан цэцэрлэгийн үйл ажиллагаа, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд чиглэсэн ямар нэгэн шинэлэг зүйлс хийх үү?
-Бид үйл ажиллагаа жигдэрээд эхлэхээр хоёр утлагын аппарат мөн шарлагын төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна. Мөн анги бүртээ утаа мэдрэгчтэй ба гадаад орчинд утаа ихэссэн үед хүүхдүүдэд өдөр бүр коктейль өгнө. Мөн дээр дурдсан “Сор” клиникийн эмч мэргэжилтнүүдтэй хамтраад хүүхдийн массаж эмчилгээг хийхээр төлөвлөсөн.

-Та Бусанд цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг хүний хувьд тус улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын талаар сонирхуулаач?
-Цэцэрлэгийн багш нар нь уурлаж бухимдаж, түүнийгээ ил гарган хүүхдүүдийг огтхон ч загнадаггүй. Хүүхдийг их аясаар нь байлгадаг. Мөн гарын доорх материалаар жижиг бүтээлүүдийг хүүхдүүдийн хамт хийдэг. Зураг маш сайн зуруулдаг. Анги даасан багш гэж байдаг ч зургийн багш орж ирээд хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаанд буюу 15-20 минут зураг зуруулаад гараад явчихна. Түүний дараа хүүхдүүд тоглож байх үеэр бүжгийн багш орж ирээд хөгжим чанга тавиад 30 минут бүжиглэнэ. Дараагаар нь биеийн тамирын багш орж ирээд хичээлээ заана гэх мэтчилэн хүүхдийг уйдаахгүй, цагийг үр дүнтэй өнгөрүүлсэн байдлаар сургалтаа явуулдаг.
-Хүүхэд ч нэг багшийн царайг өдөржин хараад, нэг л даалгавар доор өдрийг өнгөрөөхгүй их зугаатай байдаг байх л даа.
-Яг тийм. Солонгос дахь манай цэцэрлэгийн хүүхдүүд маань лхагва, баасан гарагийг тэсэн ядан хүлээдэг. Учир нь энэ өдрүүдэд биеийн тамирын багш бөмбөг, тоглоомуудаа чирсээр дуу хууртай орж ирээд л өсгөгчөө байрлуулж аваад хүүхдүүдийг дасгал хийлгэж, бүжиглүүлж хөгжөөдөг. 30 минут хэртэй тэднийг хөгжөөгөөд хичээлдээ сайн оролцлоо гэж гаран дээр нь Пороротой тамгаа дардаг.
Хүмүүжил гэдэг багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан холбоон дээр тогтдог зүйл
Ингэхээр хүүхдийн өөртөө итгэлтэй байдал улам бат бөх болж төлөвшдөг. Гэхдээ нөгөө талдаа Солонгосын цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийг анзаарахад биеэ даах чадвар нь их хожуу суудаг юм шиг санагдсан.
Мөн багш нар эцэг эхтэй байнгын харилцаатай байдаг. Тухайн өдөр хүүхэд нь бүдрээд унасныг нь ч орой ээж аавыг ирэхээр хэлдэг. “Ямар нэгэн зүйл нь гэмтсэн байх вий, орой дахин шалгаарай” хэмээн сануулдаг. Өглөө нь хүүхдээ хүлээж авахдаа ч бие дээр нь элдэв шарх сорви байгааг эсэхийг шалгадаг ба үүнд нь ч эцэг эх эмзэглэдэггүй.
Бага сургуульд нь хүүхдүүдийг дүнгээр нь жагсаадаггүй. Ямар дүн авч байгааг ээж аав нь ч мэддэггүй. Учир нь энэ үеийг хүүхэд бага насандаа хүн болж л төлөвших ёстой төлөвшлийн нас хэмээн үздэг. Хүүхэд энэ үедээ юун сонирхолтойгоо олж мэдэж нэг үгээр өөрийгөө нээдэг ба олон төрлийн дугуйлан, секцэд хамрагддаг. Харин дунд ангиасаа хүүхдийг сургуулийн зүгээс ч эцэг эх ч маш их шахаж эхэлдэг.
Ахлах сургуульдаа орохоор ч унтах ч завгүй, номын сандаа ихэнх цагаа өнгөрөөж маш завгүй, хичээл зүтгэлтэй сурдаг. Тэдний их сургууль, мэргэжил сонголт, тэтгэлэг гэх мэт дараагийн алхамд нь ч эцэг эх тэр дундаа ээжүүдийн оролцоо маш их. Тэд хүүхдийнхээ бүх зүйлийг бэлдэж өгдөггүй ч энэ талаар байнга санаа тавьж тусалдаг.
Харин манай Монголд эсгэрэгээрээ, зургаахан настай хүүхэд хийж барахааргүй их гэрийн даалгавар өгч хэтэрхий их шахдаг. Харин анги дэвшихийн хэрээр суларсаар ахлах ангид ороод ирэхэд чөлөөтэй, урсгалаараа нэгэн болчихдог. Завтай болохын хэрээр зарим нь буруу зам руу орж хэрэг зөрчилд орооцолддог. Цэцэрлэгээс хүүхэд нь ирэхэд “Багш нь зодсон уу, чамд юу гэж хэлсэн бэ” гэж асуухын оронд “Миний хүүд багш нь өнөөдөр юу заасан бэ, алив би харъя. Чи чадахгүй бол хоёулаа хамт хийе” гэх байдлаар хандах хэрэгтэй. Ер нь хүүхэд хүмүүжил гэдэг бол багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан холбоон дээр л тогтдог зүйл юм шүү дээ.
-Манайд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйн улмаас сугалаагаар хүртэл асуудлыг шийдэж байна. Цэцэрлэгт явах хүүхдийн эрхийг сугалаа төдийхнөөр шийдээд байгаа нь маш харамсалтай санагддаг. Энэ талаарх таны бодол?
-Энэ бол төр засгийн л шийдвэрлэх ёстой асуудал гэж бодож байгаа ч Солонгост цэцэрлэгийн хүртээмж бага, хүрэлцээгүй байх тохиолдол бас байдаг. Тиймээс цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг их нээлттэй байлгадаг. Мөн эцэг эх болон улсаас төлбөрийг хувааж төлдөг байдлаар шийдсэн байдаг. Тэгэхээр цэцэрлэг ажиллуулж байгаа хүмүүст ч алдагдал үүсдэггүй, багш бага цалин авч стресстэхгүй, хүүхдүүд ч хоол ундаар хангалттай байх боломж бүрддэг юм. Солонгосын цэцэрлэгт гурван хүүхдэд нэг багш ноогдож байхад Монголд 30 хүүхдэд нэг багш ноогдож байна. Тэгэхээр багшаар дамжиж хүүхдэд хүрч байгаа мэдлэг боловсрол хэр байх нь эндээс шууд харагдана.
Хүүхэд багаасаа алдаагаа ухамсарлах, бусдыг уучлах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ойлголцох чадвар суух нь чухал юм
-Нөгөөтэйгүүр хүн болох эхлэл буюу суурь хүмүүжил цэцэрлэгийн насанд л тавигддаг. Тиймээс сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн олгож байгаа нь тухайн хүүхдэд бас их чухал нөлөөтэй байх.
-Тийм. Солонгост хүүхдэд аливааг заахдаа арга барилыг нь илүүтэй чухалчилдаг. Жижиг зүйлийн талаар хүртэл ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Жишээ нь жижиг наадаг зургийг хүртэл хаана, хэрхэн наах вэ хэмээн хүүхдүүдтэйгээ ярилцаж сэтгэлд нь хоногшуулдаг. Түүнээс шалтгаалаад эмх цэгц, бусдыг хүндлэх зан төлөвийг алхам алхамаар сурч байдаг.
Хоёр хүүхэд муудалцлаа гэхэд багш нь хэнийх нь буруу гэж шүүх биш болсон бүх үйл явдлыг хоёулангаар нь яриулчихаад “Найзынхаа нүд рүү харж байгаад уучлалт гуйгаад тэвэр” гэдэг. Тэгэхээр нөгөө хоёр хүүхэд чинь бие биеэ тэврээд “Би чамайг дахиж гомдоохгүй ээ” гээд уучлалт гуйдаг. Тэгэхээр багаасаа алдаагаа ухамсарлах, бусдыг уучлах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ойлголцох чадвар сууж байна гэсэн үг юм.
Би багш нартаа ч хүүхэдтэй ийм байдлаар харьцах, хүн болж төлөвшихөд нь туслах арга барилтай байхыг шаарддаг. Энэ нь 50 гаруй хүүхдийн суурь хүмүүжил, амьдралтай холбоотой зүйл учраас няхуур, хариуцлагатайгаас гадна гол нь сэтгэлтэй байхыг би тэднээс хүсдэг.
-“Оргил-Ухаан” цэцэрлэг бусдаас юугаараа онцгой, давуу талтай гэж та хэлэх вэ?
-Өөрийн тань хэлдгээр манайд хувийн олон л цэцэрлэг байна. Дээр дурдсанчлан манай “Оргил-Ухаан” цэцэрлэгийн хэрэглэгдэхүүн, ном товхимол, тавилга гээд бүх зүйл нь Солонгосын стандарттай юм. Гэхдээ эд материалаас илүүтэй хамгийн чухал зүйл бол хүүхэд өөрөө юм шүү дээ.
Бид хүүхдүүдээ хүн болох төлөвшилд л бүхий л анхаарлаа хандуулж ажиллана. Түүнээс гадна хүүхдийн бүтээлч сэтгэлгээг задалсан, хүүхэд бүртэй тулж харьцсан байдлаар ажиллана. Мөн манай сургалтын систем арай өөр. Нэг үгээр хүүхэд төвтэй, өөрсдөөр нь бүтээлчээр сэтгүүлж, тэднийг урамшуулсан арга барилаар ажиллах төлөвлөгөөтэй байна.
“Оргил-Ухаан” цэцэрлэг Солонгос, Монголын стандартын дагуу тохижуулсан анги танхимд хүлээн авч, зөв хувь хүн болон төлөвшихөд нь чиглэсэн, арга аргачлалын дагуу тусгай хөтөлбөр бэлтгэн суралцуулахад бэлэн болжээ.
Утас: 96222102, 99085435, 88760866
“Оргил-Ухаан” цэцэрлэгийн хаяг: Баянзүрх дүүрэг, 8- р хороо, Шинэ Амгалан цогцолбор хороолол 519-р байр
“Оргил-Ухаан” цэцэрлэгийн фэйсбүүк хаяг: www.facebook.com/Оргил-Ухаан-Цэцэрлэг