Монгол Улс амар амгалан, байгалийн үзэсгэлэн цогцолсон, диваажингийн орон гэдгээрээ бахархдаг. Эх орны минь сайхныг үзэх гэж зундаа олон жуулчин манай улсыг зорьдог билээ. Ялангуяа 6-8 сар аялал жуулчлалын оргил үе гэж болно. Энэ үеэр цэцэглэн хөгждөг салбар маань анхны цаснаар нам гүмхэн болдог нь нууц биш. Эх орныхоо эзэн нь болсон бид хорт утаанаас ангижирч, амралтаа ая тухтай өнгөрүүлэхэд “Sky resort”, “Хандгайт”-аас өөр сонголт байхгүй.
Харин энэ сард монголчууд төдийгүй гадныхны сонирхлыг татдаг баяр нь Казах түмний бахархал болсон “Бүргэдийн баяр” билээ. Энэ баяр нь үндэсний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлалыг хойч үеийнхэнд өвлүүлэх, дэлхийд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэх үүн болгох зорилготой аж. Уламжлалт түүх, соёлоороо бахархах энэ удаагийн баяр энэ сарын 4, 5-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад болох юм.
БҮРГЭДИЙН АН ХИЙХ УЛАМЖЛАЛ 6000 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
Бүргэдийн ан хийх уламжлал 6000 жилийн түүхтэй. Анх төв Азийн нүүдэлчдийн дунд үүссэн гэж үздэг. Үүнийг өнөөг хүртэл хамгийн сайн хадгалж ирсэн улс бол Монгол. Казах үндэстний ёс заншилд бүргэд шувуу эзнээ муу бүхнээс хамгаалж, урт наслуулдаг гэж үздэг. Бүргэдээр ан хийх нь ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээнийг илүү сонирхолтой болгодог юм. Бүргэдийг барьж гэршүүлэхийн тулд дэгдээхэй байхад нь үүрнээс нь авах, хээрийн зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг ажээ.
Харин ан хийж сургахад нарийн арчилгаа, зүтгэл хэрэгтэй гэнэ. Бүргэдэд зориулсан хөлний уяа, нүдний даруулга, суурин суудал, ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга зэрэг хэрэглэл заавал байх шаардлагатай. Казахууд ан хийхээ шувуучлах гэж нэрлэдэг. Энэ зан үйлийг Арабын нэгдсэн Эмират, Белги, Чех, Франц зэрэг 11 улс хамтарч Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн байна. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг ЮНЕСКО 2010 онд албан ёсоор бүртгэжээ.
ТАСАЛБАРТ БҮХ ҮЗВЭРИЙН ҮНЭ БАГТСАН
Энэ удаагийн бүргэдийн баярын тухай “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”- ны менежер Э.Должинс үрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.
- Энэ жилийн бүргэдийн баяр ямар онцлогтой болох вэ. Хэдэн хүн оролцож байна?
- Энэ жилийн бүргэдийн баяр Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын Жаргалантын аманд байрладаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн жуулчны баазад болно. 11 дэх удаагийн “Бүргэдийн баяр”-ыг “Улаанбаатар а ялал жуулчлалын холбоо”, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ жил бүр дэмжиж оролцдог.
-Баярт оролцох бүргэдчидийг хэрхэн сонгосон юм бэ?
- “Монголын бүргэдчид” холбоо Баян-Өлгий аймагт бий. Холбооныхон баярт оролцох бүргэдчидийг аймгаасаа сонгон шалгаруулалтаар сонгосон. Сум болгоноос 2-3 бүргэдчин оролцоно.
- “Бүргэдийн баяр”-ыг хоёр өдөр үргэлжлүүлэхээр болсон шалтгаан?
-Энэ жил хоёр өдөр үргэлжилж байгаагаараа онцлогтой. Тэмцээнд орж байгаа бүргэдчид онгоцоор ирж, очдог. Тээврийн зардлыг нь “Хүннү-эйр молл” болон Нийслэлийн аялал жуулчлалын газар зохицуулж байгаа. Баярын хамгийн залуу бүргэдчин Алтай сумын 14 настай охин. Харин хамгийн ахмад нь Сагсай сумын 88 настай буурай оролцож байна.
- Нийт хэдэн бүргэдчин оролцох вэ?
- 20 бүргэдчин оролцоно. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн зохион байгуулах комиссоос зургаа, гар урлалын бүтээгдэхүүний худалдаа хийх таван хүн гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж байна. Мөн урьдчилсан байдлаар нийслэлд амьдардаг Баян-Өлгий аймгийн иргэд үзнэ гэж тооцохоор 300 гаруй хүн оролцоно гэсэн тооцоо бий.
- Зохион байгуулалтын хувьд?
-Дэг журмын хувьд бид сайн зохицуулалт хийнэ. Албан ёсны нээлт 11 цагаас эхлээд 17 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд бүргэдээр ан хийх үзүүлбэр болон урлагийн тоглолттой учир үзэгчид уйдахгүй. Мөн “Улаанбаатар” чуулгын тоглолтыг онцолмоор байна. Шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлэх юм. Нутгийн зөвлөлийн зохион байгуулж байгаа сайн дурын уран бүтээлчдийн тоглолт ч сонирхолтой байх болно.
Баярын хамгийн залуу бүргэдчин Алтай сумын 14 настай охин.
- Бүргэдүүд ан хийхээс гадна өөр үзүүлбэр сонирхуулах болов уу?
- Монголын бүргэдчидийн холбоо”- ноос шонхор шувууны үзүүлбэр болон морин дээрээс сур харвах, шонхор шувууг хэрхэн сургах зэрэг нэмэлт үзүүлбэр бэлдсэн.
- Үзэгчдийг амралтын бааз руу яаж аваачих вэ. Нийтийн унаа явах уу?
- Амралтын өдрийн өглөө 9:30 минутаас Чингисийн талбайн баруун талаас автобус явуулахаар төлөвлөж байна. Баяртаа оролцсон хүмүүс эргээд энэ унаагаараа хот руу хүргүүлэх боломжтой.
- “Бүргэдийн баяр”-ыг хэдэн төгрөгөөр үзэх вэ?
- Нэг хүн өдрийн 10000 төгрөгийн тасалбараар үйлчлүүлнэ. Өмнөх жилүүдэд дотоодын үзэгчид 10000 төгрөг, гадаадын жуулчид 30 ам.доллараар үздэг байсан. Энэ жилээс адилхан үнээр үзэх боломж олгож байгаа юм. Хэрэв та тасалбар авчихсан бол энэ өдөр болох бүх үзвэрийг үзэх эрхтэй.
- Хүйтний эрч сулраагүй байгаа үед хүмүүсийн оролцоо хэр байх бол?
- Угталтын халуун аарц, цай, жимсний ундаа болон дулаан байр бий. Үзэгчдийн ая тухыг хангах, хэрэгтэй зүйлээр нь үйлчлэх үйлчилгээний цэг ч хангалттай. Үүнээс гадна хоёр гэр барьж Казахын уламжлалт ёсыг хүм үүст танилцуулах, бүргэдчидтэй дурсгалын зураг авхуулах нөхцлийг бүрд үүлсэн. Энэ үйлчилгээний төлбөр хүртэл тасалбарын үнэд багтсан байгаа. Бүргэдийг барьж гэршүүлэхийн тулд дэгдээхэй байхад нь үүрнээс нь авах, хээрийн зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг.
Ч.Гантулга, Г.Насанбаатар