Төв цэвэрлэх байгууламжид “Тюбэреактор”хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулсан талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Төв цэвэрлэх байгууламжид хоногт шинээр 1200-1500м3 лаг гардаг бөгөөд Лаг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын Ультрасоник компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх чиглэлээр Төв цэвэрлэх байгууламжид 2016 оноос хойш
- Лагийн боловсруулалт хийх, үнэргүйжүүлэх /Лагийн талбай 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах/
- Голын бохирдол бууруулах, үнэргүйжүүлэх /Цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах/
- Хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, үнэргүйжүүлэх /ТЦБ-ын урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуур/
- Төв цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагааг дэмжих засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлуудыг хийгээд байна.