Европын хөлбөмбөгийн холбоо энэ улирлаас эхлэн “UEFA Nations League” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн билээ. Тус тэмцээний гол зорилго нь нөхөрсөг тоглолтуудын ач холбогдлыг ихэсгэх, 2020 оны ЕАШТ-ий урьдчилсан шатанд багуудын эрэмбийг тогтоох үүрэгтэй юм.
2018-19 оны улирлын “UEFA Nations League” тэмцээнд ЕХБХ-ны 55 улс “A”, “B”, “C”, “D” гэсэн 4 лигт хуваагдсан өрсөлдөж байгаа бөгөөд лиг тус бүр 4 хэсгээс бүрдэж байна.
“A” лигийн 4-р хэсэгт багтсан Английн шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Хорватын эсрэг хийлээ. Эдгээр багууд хамгийн сүүлд ДАШТ-ий хагас шигшээд учраа таарч, Хорват 2:1-ийн харьцаатай хожиж байсан билээ. Харин энэ удаагийн тоглолтод хэн хожсон нь “UEFA Nations League” тэмцээний финалд өрсөлдөх 4 багийн нэг нь болох байлаа. Тоглолтын эхний хагаст Английн багт тооны харьцааг нээх хэд хэдэн боломж гарсан ч ашиглаж чадаагүй.
Харин 2-р үеийн 56 дахь минутад Хорватын шигшээ багийн довтлогч Андрей Крамарич гоолын салхийг хагалсан юм. Гэвч тоглолтын 78 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирээд удаагүй байсан Жесси Лингард гоол оруулснаар тооны харьцаа 1:1 болсон байна. Түүний гоолоос ердөө 7 минутын дараа Харри Кэйн шигшээ багийнхаа төлөө 20 дахь гоолоо оруулснаар Английн шигшээ өрсөлдөгчөө талбайдаа 2:1-ийн харьцаатай буулган авлаа.
“А” лигээс хэсэг тус бүрийг тэргүүлсэн 4 баг 2019 оны 6-р сарын 5-9 өдрүүдэд аваргаа тодруулна. Одоогоор Англи, Швейцарь, Португалийн багууд финалд үлдээд байгаа бөгөөд үлдсэн нэг баг өнөө шөнө болох Герман–Нидерландын тоглолтоос шийдэгдэнэ.
Англи 2:1 Хорват (UEFA Nations League, Уэмбли, 78,221 үзэгч)
Гоол: Крамарич 57’, Лингард 78’, Кэйн 85’
Гарааны бүрэлдэхүүн:
Англи (4-3-3): Пикфорд; Уолкер, Гомес, Стөүнс, Чилуэлл; Баркли (Алли 62), Дайер, Дэлф (Санчо 72); Стерлинг, Кэйн, Рашфорд (Лингард 72)
Хорват (4-2-3-1): Калинич; Врсалько (Милич 26), Ловрен, Вида, Едвай; Модрич, Брозович; Крамарич, Власич (Рог 78), Перишич; Ребич (Брекало 45)
“UEFA Nations League”, “А Лиг”, 4-р хэсэг
Тт Хо Тэ Хж Ог Аг Гз Оноо
- Англи 4 2 1 1 6 5 +1 7
- Испани 4 2 0 2 12 7 +5 6
- Хорват 4 1 1 2 4 10 -6 4