Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхжуулах төвийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа агентлаг юм. Гурван жилийн хугацаатай санамж бичигт ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хүний нөөцийг чадавхжуулах төвийн дарга нар гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулснаар Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийг БНСУ-д дадлагажуулах, МСҮТ-ийн багш, сурагчдын ур чадварыг сайжруулах, харилцан мэргэжилтэн, суралцагч солилцоно.
Дэлхийн ур чадварын тэмцээнд БНСУ, БНХАУ, ОХУ-ын хүүхдүүд тогтмол дээгүүр байх эзэлдэг.
Манай улс 2014 оноос Дэлхийн ур чадварын тэмцээнд хүүхдүүдээ оролцуулж байна. Ирэх онд Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотод есдүгээр сард болох юм. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг багш нарынх нь хамт БНСУ-д бэлтгэхээр боллоо. Мөн тус улсын МСҮТ-ийн багш нар Монголд ирж, хичээл заана.
Дэлхийн ур чадварын тэмцээнд БНСУ, БНХАУ, ОХУ-ын хүүхдүүд тогтмол дээгүүр байх эзэлдэг байна. Энэ тэмцээнд 80 орчим улсын оюутнууд өрсөлддөг гэв.
Энэ оны аравдугаар сард БНСУ-ын үндэсний ур чадварын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсын сантехник, гагнуур, цахилгаанчны мэргэжлээр суралцаж буй гурван оюутан, гурван багш оролцох юм байна.
Мөн БНСУ-ын Ур чадварын холбооноос талх нарийн боовны лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Хүнс, технологийн политехник коллежид өнөөдөр хүлээлгэн өгнө. Нийт 83 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг хандивлах аж. үүнээс өмнө тус услаас талх, нарийн боовны, тогоочийн багш нар ирж, 14 хоногийн сургалт зохион байгуулжээ.
Энэ онд хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтнууд хамгийн их эрэлттэй байна.
Манай улсад нийт 83 МСҮТ бий. Эдгээрт 35800 оюутан суралцаж байна. Жил бүр 20 мянган хүүхэд элсэж, 18-19 мянган оюутан төгсдөг. Төгсөгчдийн 47 хувь нь шууд ажлын байртай болж, 5-7 хувь нь дараагийн шатанд буюу их дээд сургуульд элсдэг гэж Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа танилцууллаа. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, бүтээн байгуулалтын ажлууд буурсан нь МСҮТ төгсөгчдөд сөргөөр нөлөөлж байна. Төгсөгчдийн 60 хувь нь шууд ажлын байртай болдог байсан үеийг бодвол ажил эрхлэлт буурсан ч дээд боловсрол эзэмшээд төгсөж буй оюутнуудтай харьцуулахад энэ үзүүлэлт өндөр байна.
Өмнө нь манай улс 21 аймагт МСҮТ-үүдийг жигд хөгжүүлэх бодлого баримталж байсан бол одоо МСҮТ-үүдийг төрөлжүүлэхийг зорьж байна. Жишээ нь барилга, уул уурхайн мэргэжилтэн МСҮТ гэх мэтээр дагнуулах аж.
Мөн уул уурхай, барилга, ХАА гэх мэт улирлын чанартай ажил эрхэлдэг, өвөл ажилгүй болчихдог мэргэжилтэй ажилтнуудыг давхар мэргэжилтэй болгон, тогтмол орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх юм байна.