Хилийн 0151 дүгээр ангийн хил хамгаалах байгууллагын цэрэг халах,татах төвд өнгөрсөн жилийн I ээлжинд цэргийн албанд татагдсан цэргүүдийг албанаасаа халагдаж байгаад зориулсан үйл ажиллагаа боллоо. Монгол Улсын хилийг манаж эр цэргийн албаа нэр төртэй хаасан хөвгүүд халагдах мөчөө хүлээн бүлэг, бүлгээрээ жагсчээ. Энэ үеэр Хилийн цэргийн 151 дүгээр ангийн зүгээс тэдэнд зориулсан урлагийн тоглолтыг халагдах хөвгүүдээ хүлээж байсан ар гэрийнхэнд нь үзүүлж сонирхуулсан юм.
Тухайлбал, дуучин Л.Уранболор “Хязгаараа баталсан хилийн цэрэг” дуугаараа, цэргийн бүжигчид “Нэг хорооныхон” бүжгээрээ хүмүүсийн анхаарлыг татаж байв. Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн штабын сургалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг “Монгол Улсад цэргийн албанд татах,халагдах хугацааг Засгийн газрын тогтоолоор зохицуулж, журамладаг . Үүний дагуу “Хил хамгаалах байгууллага”-д өнгөрсөн оны I ээлжинд цэргийн албыг бүтэн жилээр биечлэн хааж, хугацаа нь дууссан цэрэг дайчдын бэлтгэлээр халах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Энд байгаа цэргүүд бүгд хил дээр алба хаасан. Тэд хил хамгаалах байгууллагын цэрэг халах, татах төвөөр дамжиж цэрэгт татагдаад, энэ төвөөр дамжин халагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгаас татагдаж ирсэн цэргүүд одоо халагдаж байна. Мөн тэднийг нэгдсэн журмаар унаагаар цэргийн албанд татагдсан дүүрэг, аймагт нь хүргэж өгнө. Тэндээс бүх бичиг баримтаа хүлээж авна” гэв. Халагдах цэргүүдэд зориулсан урлагийн тоглолт “Халагдах цэргийн вальс” -аар өндөрлөснөөр тэднийг унаанд нь суулгах үйл ажиллагаа эхэллээ. Энэ үйл ажиллагаанд зохицуулагчаар оролцож байгаа ахлагч, цэргүүд хүүхэд ах, дүү нараа угтахаар ирсэн хүмүүсийг хашаанаас гарч хүлээнэ үү гэж байв.
Халагдаж байгаа цэргүүдийн нэг Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101 тусгай ангид алба хаасан Б.Батхишиг “Эр цэргийн албыг хилийн цэрэгт хаагаад ирлээ. Хилээ манана гэдэг хүн болгоны хувьд бахархалтай байдаг байх. Харин цэргээс халагдаж гэрийнхэнтэйгээ уулзах мөчийг жил хүлээсэн. Тиймээс энэ мөч үнэхээр гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Бидний халааг авч хил хамгаалах залуустаа хэлэхэд бид цаашдаа хилээ үнэнчээр хамгаалсаар байх болно.
Цэргийн албан хаагч албаа дүрмээр нь хаахад хамгийн их эрх чөлөөтэй байдаг юм шүү гэж хэлмээр байна” гэсэн юм. Харин халагдаж байгаа хүүгээ тосохоор ирсэн н.Баатархүү “Хүү минь цэргийн албаа хаагаад ирлээ. Сайхан байна. Цэрэгт яваад бие бялдар нь хөгжөөд сайхан болсон байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Халагдаж байгаа цэргүүдэд зориулсан арга хэмжээ тэднийг татагдсан дүүрэг, аймагт нь хүргэх автобус, машин хөдөлснөөр дууссан юм.
Х.Оюунболд