Агаарын бохирдол хүний бие махбодийн эрүүл мэндэд хортойгоос гадна хүний оюун ухаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.
БНХАУ-д явуулсан нь энэхүү судалгаа нь зөвхөн тус улсад хамааралтай гэж ойлгож болохгүй юм. Учир нь дэлхийн хүн амын 95 хувь нь бохир агаараар амьсгалж байгаа билээ.
Судалгаагаар агаарын бохирдол нь иргэдийн хэл бичиг, тооны шалгалтын үр дүн буурахад нөлөөлсөн болохыг мөн агаарын бохирдлын улмаас хүн олж авсан боловсролынхоо нэг жилтэй тэнцэх мэдлэгээ алддаг болохыг тогтоожээ.
Агаарын бохирдол нь хүний боловсролын түвшинг нэг жилээр бууруулж байгаа нь маш том сөрөг нөлөө юм
Судалгааны багийн гишүүн, Иелийн Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн туслах профессор Си Чень,
“Агаарын бохирдол нь хүний боловсролын түвшинг нэг жилээр бууруулж байгаа нь маш том сөрөг нөлөө юм. Түүнээс гадна 64-өөс дээш насны иргэд, эрчүүд, боловсролын түвшин доогуур хүмүүст агаарын бохирдол бүр ч илүү нөлөөлж буйг тогтоосон.
Агаарын бохирдол эдгээр хүмүүст хэрхэн нөлөөлснийг тооцож үзвэл тэд нэг жилээс ч илүү хугацаанд олсон боловсролоо алдсан байж болох магадлалтай.” хэмээн онцолжээ.
Өмнө нь агаарын бохирдол оюутнуудын сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж буйг тогтоож байсан бол энэ удаа судалгаанд бүх насны хүмүүсийг оролцуулснаараа онцлогтой аж.
Ялангуяа 64-өөс дээш насныханд агаарын бохирдол хамгийн ноцтой хор уршиг үзүүлж буйг профессор Си Чень онцолсон бол Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн Medact сангийн ажилтан Ребекка Дэниелс,
“Бид амьдралынхаа санхүү, эдийн засагтай холбоотой хамгийн чухал шийдвэрүүдийг ахимаг насандаа гаргадаг. Тиймээс ч энэхүү судалгааны үр дүн санааг маань маш ихээр зовоож байна.” хэмээн ярьжээ.
Агаарын бохирдлын улмаас жилд 7 сая хүн цагаасаа эрт нас бардаг нь тогтоогдсон бол агаарын бохирдлын хүний оюун ухаанд ямар хор уршигтайг судалсан нь цөөхөн аж.
Proceedings сэтгүүлд гарсан дээрх судалгаанд 2010-2014 оны хооронд 20 мянга гаруй иргэнээс авсан хэл бичиг, тооны шалгалтын үр дүн ба шалгалтын үр дүнг агаар дахь азотын давхар исэл, хүхрийн давхар ислийн хэмжээтэй харьцуулан үзсэн байна.
Бохир агаараар хэдий чинээ удаан амьсгална төдий чинээ оюун ухаанд хор уршигтай нөлөө үзүүлдэг, тэр дундаа иргэдийн хэлний мэдлэг тооны мэдлэгээс илүү мууддаг, агаарын бохирдол эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү сөрөг нөлөөлдөг болохыг тус тус тогтоожээ.
Хонконгийн Политехникийн их сургуулийн эрдэмтэн Деррик Хо, “Агаарын бохирдол нь стресс, мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн системийн доройтол үүсэхэд нөлөөлдөг.” гэжээ.
Профессор Си Чений хэлж буйгаар агаарын бохирдол нь оюун ухааны доройтолтой холбоотой гэхээсээ илүү оюун ухааны доройтол үүсэх гол шалтгаан нь болдог аж.
Түүнчлэн бохирдол өндөр байгаа үед шалгалт өгсөн иргэд илүү тэвчээргүй, нийтэч бус болдгийг тогтоожээ. Агаарын бохирдол нь урт хугацааны нөлөөнөөс гадна богино хугацааны нөлөө ч үзүүлдэг аж.
Агаар дахь хорт бодисын хэмжээ 3 жилийн дотор 1 мг-аар л нэмэгдэхэд иргэд олж авсан боловсролынхоо 1 сартай тэнцэх мэдлэгийг алдана
Тэрээр, “Энэ асуудлыг амархан шийдэх арга зам гэж байхгүй. Засгийн газрууд агаарын бохирдлыг бууруулах тодорхой алхам хийх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох хүн амдаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.” хэмээн ярьжээ.
Хятадын хотууд дахь агаарын бохирдлын хэмжээ буурч байгаа ч ДЭМБ-аас заасан түвшнээс гурав дахин их хэвээрээ л байна.
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 20 нь хөгжиж буй орнуудад байрладаг аж. Хятадын хэд хэдэн хот эдгээр 20 хотод багтаж байгаа ба тус улсын эрх баригчдын зүгээс сүүлийн таван жил агаарын бохирдлын эсрэг “дайн” зарлан, тодорхой арга хэмжээ аваад байгаа билээ.
Профессор Си Чений хэлж байгаагаар агаар дахь хорт бодисын хэмжээ 3 жилийн дотор 1 мг-аар л нэмэгдэхэд иргэд олж авсан боловсролынхоо 1 сартай тэнцэх мэдлэгийг алдах ба нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний оюун ухаанд хамгийн аюултай гэнэ.
Эх сурвалж: The Guardian