“Walt Disney”-ийн бүтээл "Ralph Breaks the Internet" хүүхэлдэйн кино “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүллээ.
“Walt Disney Pictures”-ийн 57 дахь хүүхэлдэйн кино болон гарч байгаа энэхүү бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 16.1 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээлэв. 175 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү хүүхэлдэйн кино олон улсад 258.2 сая ам.долларын орлого олоод байна.
Харин "The Grinch" хүүхэлдэйн кино 15.1 сая ам.долларын орлогоор жагсаалтыг дахин удаалсан бол "Creed Two" кино 10.3 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаар байраа хадгалсан байна.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн 12 кино нийт 77.8 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь 2018 он гарснаас хойш “Box Office”-ийн хамгийн бага орлого олсон хоёр дахь тохиолдлоор нэрлэгдэж байна.
Олон улсын “Box Office” жагсаалтыг “Warner Bros. Pictures”-ийн шинээр нээлтээ хийсэн бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт “Aquaman” кино 93.6 сая ам.долларын орлогоор тэргүүлжээ. “DC Comics”-ийн супер баатрын сэдэвт энэхүү кино 160-200 сая ам.долларын зардлаар бүтсэн байна.
Н.Номин-Эрдэнэ