АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Батхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Шийдвэртэй холбогдуулан Намын дарга С.Эрдэнэ "Намын гишүүн С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай" гэх тушаал гаргасныг АН-ын Хуулийн хэлтсийн дарга Батхуяг танилцуулав.
Ц.Туваан, Өнөө өглөө АН-ын улстөрийн зөвлөл хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Намын гишүүн С.Баярцогтын нэр хүндтэй холбоотой мэдээлэл нь намын үндсэн дүрмийг зөрчиж байгаа эсэхийг тодруулахаар намын Үндсэн дүрмийн хорооноос тайлбар хүссэн. Үүний дагуу АН-ын Үндсэн дүрмийн хорооны хурлын шийдвэрт үндэслэн намын дарга тушаал гаргалаа.
О.Магнай, Бидний байгуулж байгаа нээлттэй нийгмийн хамгийн том дайсан бол авлига, хээл хахууль. АН хээл хахуультай эвлэрч байгаагүй, цаашид ч эвлэрэхгүй. Гадаадын байгууллагатай гэрээ хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашгийг ноцтойгор зөрчиж, авлига хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам, эвсэл, нэр нөлөө харгалзахгүй хуулийн хатуу хариуцлага тооцно гэж АН үзэж байна. С.Баярын тэргүүлсэн ЗГ-ын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд гарлаа. Дээрх мэдээллийн үнэн зөв эсэхийг тодруулахаар АН-аас Швейцарийн холбооны улсын Прокурорын газраас тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутай нь тогтоогдвол Монгол Улсаас "Рио Тинто" компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах зайлшгүй шаардлага гарна гэж АН үзэж байна.
Монголын улстөрчид авлига хээл хахууль авсан, оффшор данс эзэмшдэг тухай мэдээлэлтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг УИХ, ЗГ, АТГ-аас АН хариуцлагатайгаар шаардаж байна. Авлига хээл хахуулийн хэрэг нь нэг хүн гэхээс илүү нам дамжсан бүлэглэлүүдээс АН өөрийгөө цэвэрлэж байгаа юм. Тухайн үед гэрээнд дөрвөн хүн гарын үсэг зурсан. Улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн, авлига хээл хахуультай холбогдсон хүмүүсийн хэргийг шийдвэрлүүлэх чиглэлээр АН боломжийнхоо хүрээнд ажиллаж, хариуцлага тооцох болно.
-Энэ асуудлаар Та бүхэн С.Баярцогт гишүүнтэй нь уулзсан уу?
Ц.Туваан: АН бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө Үндсэн дүрмийн хороо хуралдаж, АН-ын гишүүн С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд хандаж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч хийгээгүй.
О.Магнай: 2017 оноос АН-ын шинэчлэл эхэлсэн. Өнөөдөр тооцож байгаа ёсзүйн хариуцлага бол шинэчилсэн дүрмийн хүрээнд гаргасан шийдвэр. "Нью-Йорк таймс" сонины өнөөдрийн дугаарт С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ бол цахим орчинд цацагдсан цуурхал төдий мэдээлэл биш. Швейцарийн холбооны улсын прокурорын хаиуцлагатай албан тушаалтны амнаас гарсан үг учир бид авч үзэж байна. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцно гэв.