Зураач С.Заяасайханы талаар өгүүлэх “Цагийн зөрүү” баримтат кино олны хүртээл болоход бэлэн болжээ.
Тус кинонд “Сохо арт галерей”-н куратор Сэлио Баретто зураач С.Заяасайханы талаар “Тэр энэ ертөнцөөс, биднээс өөр цаг хугацаанд амьдарч байгаа хүн” хэмээн тодорхойлсон байна.
Үнэхээр ч Монголд төрж өссөн ч өдгөө Японд амьдардаг, эртний монголын түүхийг орчин цагтай хослуулан зурдаг зураач С.Заяасайханы сонирхолтой ертөнц нь өөрөө “Цагийн зөрүү” баримтат киног эхлүүлэх сэдэл болсон гэлтэй. Тус киноны продюссер З.Отгонтуяагаас яагаад энэхүү баримтат киног бүтээх болсон талаар асуухад:
Зураачийн амьдралын үнэн түүх, уран зургуудынх нь учир зангилаа, дотоод ертөнцийнх нь үймсэн зөрчилдөөн гээд сонин бүхнийг өгүүлэх “Цагийн зөрүү” кино танд тун удахгүй хүрэх нь.
-С.Заяасайхан бол аливааг харах уран бүтээлчийн өвөрмөц өнцөгтэй, бүтээлүүд нь дэлхий дахинд хэдийнээ танил болсон зураач. Гэсэн хэдий ч түүний амьдрал, уран бүтээлийнх нь талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Ялангуяа эх орондоо төдий л танил бус. Тиймээс энэхүү баримтат киногоор зураач Заяасайхан гэж хэн бэ гэдгийг бүрэн таниулахыг зорисон. Түүнчлэн Заяасайхан зураачтай “Монгол Контент” компани арт дистрибьюшний гэрээгээр хамтран ажиллаж байгаа. Арт дистрибьюшн буюу урлагийн бүтээлийг бизнесийн байгууллагуудтай хамтран бүтээгдэхүүн болгох энэ ажлыг уран бүтээлч нь өөрөө хийдэггүй дэлхийн жишиг бий. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагааг менежер, мэргэжлийн байгууллага хийдэг. Бизнесийн энэхүү жишиг зарчмыг монголдоо нэвтрүүлэх алхмыг олон улсад өөрийн гэсэн нэр хүнд, туршлагатай болсон Заяасайхан зураачтай хамтран эхлүүлсэндээ баяртай байна гэлээ.
С.Заяасайханы хувьд түүний бүтээлүүд нь монголд эзнээсээ түрүүлээд “нэрд гарчихсан” гэж хэлж болно. Учир нь өвөрмөц дүрслэл бүхий түүний зургуудыг хууль бусаар ашигласан тохиолдол хэд хэдэн удаа гарсан билээ.
Орчин цагийн монгол бүсгүй ч гэмээр, тэртээх түүхийн хуудсанд үлдсэн хатан ч үзэгдэх, төрх нь монгол атлаа европ ч юм шиг ерөөс тэр гэж тодорхойлох аргагүй бүтээлүүдийг та бүхэн харсан биз ээ.
Тэгвэл энэ удаад зураачийн амьдралын үнэн түүх, уран зургуудынх нь учир зангилаа, дотоод ертөнцийнх нь үймсэн зөрчилдөөн гээд сонин бүхнийг өгүүлэх “Цагийн зөрүү” киног танд хүргэж байна.
Дашрамд сонирхуулахад, энэхүү баримтат киног монголдоо төдийгүй дэлхий дахинд ч түгээх зорилгоор бүтээсэн байна.