Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-д ажлын айлчлал хийж байна.
Энэ үеэр тэрбээр Солонгос дахь Монгол сургуулийн багш
- А.Эрдэмтөгс, Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр,
- Г.Халиун, Т.Цэлмэг нарыг “Арга зүйч багш” тэмдгээр,
- багш Д.Нанжидсүхийг БСШУСЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнажээ.
Тэрээр Солонгос дахь Монгол сургуулийн багш нарт удахгүй болох Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсчээ.
1999 оноос үйл ажиллагаа эхэлсэн Солонгос дахь Монгол сургууль нь эдүгээ 14 багш, 310 сурагчтайгаар Ерөнхий боловсролын хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлж байгаа аж.