Сүүлийн найман жилд манай улсад цахим сүлжээг хязгаарлах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах гэсэн хэд хэдэн хуулийн төсөл, журмыг боловсруулжээ. Эдгээр нь цахим орчноос хүүхдийг хамгаалах нэрээр халхавчилж, нийт иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан, цахим сүлжээг төрөөс хянах гэсэн оролдлого гэж хардаж болохоор.
Тодруулбал, эрх баригчид нэг хүн нэг л хаягтай болох тухай ярьж байгаа нь хүний эрхэд халдаж, ардчиллаас ухарч байгаа алхам юм.
Хуулийн төсөл, журмыг он цагийн дарааллаар хүргэе.
2018.09.13 Хуурамч хаяг, мэдээллийг хязгаарлахаар "Фэйсбүүк" компанийн төлөөллүүдтэй уулзлаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар тухайн үеийн "Фэйсбүүк" компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ирсэн. Энэ үеэр хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос худал мэдээлэл, хэрэглэгч, зүй бус контентыг оновчтой тодорхойлох, зүй бус мэдээллийг устгах, хандалтыг хязгаарлах, түр түдгэлзүүлэх эсвэл хэрэглэгчийн хаягийг хаах ажилд туслахаар болсон юм.
Энэ зохицуулалт хуурамч мэдээлэлтэй тэмцэхээс гадна цахим орчин дахь төрийн хяналтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
2023.01 сар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл
- 2023.01.18: Засгийн газраас уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
- 2023.01.20: УИХ яаралтай горимоор хэлэлцэж баталсан.
- 2023.01.30: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд бүхэлд нь хориг тавьсан.
- 2023.03.17: УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг 89.1 хувийн саналаар хүлээн авсан.
Тухайн үеийн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал уг хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлсэн.
Яаралтай горимоор ямар хуулийг баталдаг вэ гэхээр олон улсын туршлагад гэнэтийн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл үүсэхэд л ашигладаг. Мөн тодорхой хугацаа зааж, эргэж хуулиа засварладаг үе шат юм. Харин манай улсад “эдийн засгийн аюулгүй байдлыг хангах” гэж хэт ерөнхий нөхцөл бичсэн байдаг учир дээрх шиг яаралтай горимоор хуулиудыг хэлэлцэх тохиолдол их бий.
Хуулийн энэ зохицуулалт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдах эрсдэлтэй гэж хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл шүүмжилж байв. Контент зөрчилтэй эсэхийг хянахаар төрийн албаны нэг бүтэц ажиллаж, зөрчилтэй зөрчилгүйг хянаж, хаяг хаах, нээхийг шийднэ гэдэг нь хянаж буй этгээдэд давуу байдал үүсгэж, хүний эрхэд халдсан үйлдэл болох юм.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрхэд халдаж байгаа гэж олон нийт эсэргүүцсэний эцэст энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан юм.
Хуулийн төсөл нэг талаас цахим орчны аюулгүй байдлыг хангах зорилготой ч, нөгөө талаас үг хэлэх эрх чөлөөнд халдсан байж болохгүй юм.
2024.01.15 "Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, одоогоор батлагдаагүй.
2025.04.25 Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам баталсан.
Энэ журамд цахим орчинд контент байршуулах, эцэг, эх, боловсролын байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, төрийн байгууллагуудын хүүхдийг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг заасан. Боловсролын байгууллага, багш нар хүүхэд, эцэг эхтэй харилцахдаа аюулгүй платформ ашиглах, Фейсбүүк зэрэг нийгмийн сүлжээг гэрийн даалгавар, мэдээлэлд ашиглахгүй байхыг зөвлөсөн юм.
2026.03.04 Цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам
Зөвлөл нь 18 хүний бүрэлдэхүүнтэй. Хүүхдэд хортой агуулгын талаарх өргөдөл, гомдлыг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)", "Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв", "Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв" болон бусад боломжит сувгаар зөвлөл хүлээн авна. Ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэнэ гэжээ. Зөвлөлийн гишүүд дараах утга агуулгыг шүүх юм.
- Бусдыг болон өөрийн бие махбодыг гэмтээхийг өдөөсөн, зааварчилсан болон хор хөнөөлтэй бусад хэвшмэл ойлголттой эсэх;
- Айдас төрүүлэх, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх дүрслэлтэй эсэх;
- Хүүхдийн нэр төр, эмзэг болон хувийн мэдээлэл, гэр бүлийн мэдээлэл агуулсан эсэх, ялгаварлан гадуурхалт байгаа эсэх оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эсэх;
- Хүүхдийн насанд тохирохгүй контентыг давтан тулгах, сэтгэл гутрал, айдас нэмэгдүүлсэн эсэх;
- Ёс суртахуун, гэр бүлийн харилцааг сөргөөр харуулсан эсэх.
- Гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан, хууль бус үйлдэл:

- Хүүхдийн сэтгэхүйд цочирдол өгөхүйц, хэт хүчтэй дүрслэл, цус, бие махбодод гэмтэл учруулж буй дүрслэлтэй эсэх
- Амь нас, бие махбодод заналхийлсэн эсэх;
- Хүчирхийлэл, бие махбодын гутаан доромжлол зэрэг хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх эсэх.
- Өсвөр насны хүүхдэд буруу ойлголт, сэдэл, өдөөлтийг төрүүлсэн эсэх;
- Бэлгийн харьцааны зүй бус дүрслэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татсан үйлдэл харуулсан эсэх;
- Хүүхдийн сэтгэл санаанд сексийн харилцааг эерэг ойлголт мэт харуулсан, сурталчилсан эсэх.
- Мансууруулах бодис, утаат болон электрон тамхи, шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүн (хүүхдийн шүтэн биширч, даган дуурайдаг хүмүүсээр хэрэглүүлэх маягаар)-ийг далд хэлбэрээр сурталчилсан эсэх.
2026.07.22 Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг тэргүүлсэн УИХ-ын 9 гишүүн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Одоогоор батлагдаагүй.
-
13-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хязгаарлаж, цахим орчны бодит эрсдэлээс хамгаална
-
13–16 насны хүүхдүүдийн насанд нь тохирсон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор зохистой хэрэглээг төлөвшүүлнэ
-
Үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг хуульчилж, нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны операторуудын хүүхдийн аюулгүй байдлын өмнө хүлээх үүргийг тодорхой болгоно
-
Хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж, төр, боловсролын байгууллага болон асран хамгаалагчид хүүхдээ хамгаалах хамтын оролцоо, хариуцлагыг бэхжүүлэхийг тусгасан юм.
Хуулийн төслийг танилцуулахдаа хүүхдээс судалгаа авч боловсруулсан, хүүхдүүд цахим сүлжээнээс хамгаалуулахыг хүсэж байгаа гэж тайлбарласан. Харин цахим хэрэглээг хязгаарлах нь асуудлын шийдэл болж чадахгүй байгаа талаар хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга хэлэлцүүлгийн үед хэлсэн юм. “Австрали улсад баталсан хуулийн хэрэгжилтийн үр дүн муу байна. Тодруулбал, цахим сүлжээндээ хориг тавиулсан хүүхдүүдийн 70-аас дээш хувь нь нийгмийн сүлжээнд орох боломжтой байсан, 51 хувь нь цахим сүлжээг хориглох нь аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлээгүй гэж хариулсан” гэв.
Энэ мэт төрөөс гаргаж байгаа хүүхдийн цахим сүлжээг зохицуулах оролдлогууд нь явцгүй, нийтийг хамарсан шинжтэй байна.