Олон улсын боловсролын боломжийг илүү олон монгол залууст бодитой хүргэх зорилгоор REN Academy-ийн гүйцэтгэх захирал Д. Баярбямба санаачлан хэрэгжүүлсэн “College Prep” хөтөлбөр энэ жил анхны томоохон үр дүнгээ үзүүллээ.
REN Academy-ийн “College Prep 2025” хөтөлбөрийг төгссөн 15 сурагч БНХАУ-ын их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхээ авч, олон улсын боловсролын шинэ гараагаа эхлүүлэхээр бэлтгэж байна.
Нэг жилийн өмнө тэдний олонх нь хаанаас эхлэхээ мэдэхгүй, хэлний түвшин, тэтгэлгийн мэдээлэл, мэргэжил болон сургуулийн сонголт зэрэг олон асуултын өмнө зогсож байв. Харин өнөөдөр тэд зорилгоо тодорхойлж, өөрийн ирээдүйн боловсролын замыг итгэлтэйгээр төлөвлөсөн залуус болжээ.

REN Academy-ийн захирлын санаачилсан энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцах мөрөөдлийг зөвхөн мэдээллийн түвшинд үлдээх бус, алхам алхмаар хэрэгжүүлэх бодит бэлтгэл болгох зорилготой юм. Тиймээс “College Prep” нь хэлний сургалтаар хязгаарлагдахгүйгээр дараах цогц дэмжлэгийг үзүүлдэг.
- их сургуулийн сонголт,
- мэргэжил сонголтын зөвлөгөө,
- сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн сургалт,
- тэтгэлгийн мэдээлэл, зөвлөгөө,
- элсэлтийн материал бүрдүүлэлт,
- ярилцлагын бэлтгэл,
- нийгмийн идэвх, манлайллын төсөл хөтөлбөр,
- цаашдын боловсрол, карьерын төлөвлөлт.
Хөтөлбөрийн хугацаанд сурагчид зөвхөн мэдлэгээ ахиулаад зогсохгүй өөртөө итгэх итгэл, хариуцлага, зорилгодоо хүрэх ур чадвараа хөгжүүлсэн нь онцлог байлаа.

Энэ жилийн төгсөгчдийн дунд инженерчлэл, бизнес, мэдээллийн технологи, архитектур зэрэг чиглэлээр суралцахаар бэлтгэж буй залуус багтаж байна. Тэднийг нэгтгэж буй хамгийн чухал үнэт зүйл нь мөрөөдлөө хүлээж суух бус, түүндээ хүрэх эхний алхмаа өөрсдөө хийсэн зориг юм.
College Prep 2025 төгсөгч сурагч Аллаберди
“Хятад хэл сурахаас гадна өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх боломж олгосон нь хамгийн том давуу тал байсан. Хөтөлбөр нэг хэвийн биш, хичээлээс гадна өөр олон зүйл дээр суралцдаг байсан нь их таалагдсан. Мөн багш, ажилчидтайгаа яг найзууд шиг нээлттэй, дотно харилцдаг байсан нь их гоё санагддаг байлаа. Үргэлж дэмжиж, зөвлөж, тусалж байсан бүх багш, ажилчдадаа маш их баярлалаа.”

College Prep 2025 төгсөгч сурагч Анунгоо
“Надад энд хичээллэж байх хугацаанд хамгийн хөгжилтэй, дурсамжтай үлдсэн зүйл нь спортын өдөрлөг байсан. Сурагчид, багш, ажилчид бүгд хамтдаа баг болж, нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, маш хөгжилтэй өнгөрүүлсэн. Хичээлээс гадна иймэрхүү үйл ажиллагаагаар хамт олонтойгоо илүү дотносож, гоё дурсамжтай болсон нь их таалагдсан.”

College Prep 2025 төгсөгч сурагч Соддарь-ийн ээж Сэргэлэн:
“Би ганц охинтой. Анх REN Academy-ийн талаар мэдээллээ маш сайн авч, хөтөлбөрийн онцлогийг ойлгосныхоо дараа сонгон суралцуулсан. Харин өнөөдөр охин маань дараагийн алхам, цаашдынхаа замд бэлдээд явж байгааг харахад их сайхан санагдаж байна.
Энэ хугацаанд хичээлдээ суралцахаас гадна нийгэмших чадвар нь их сайжирч, өөртөө итгэлтэй, бие даасан болж чадсан. Хүүхдийг өөрийнх нь хэмжээнд бүрэн дайчилж, хөгжүүлж чаддаг нь REN Academy-ийн хамгийн том давуу тал гэж боддог. Охиноо энэ академид сургаж, зөв сонголт хийсэндээ маш их баяртай байна.”
REN Academy-ийн хамт олон энэ талаар:

“Энэ 15 төгсөгч бол зүгээр нэг тоо биш. Тэд тус бүрдээ нэг мөрөөдөл, нэг гэр бүлийн итгэл, нэг шинэ эхлэл. Бид тэднийг зөвхөн их сургуульд элсүүлэхээс илүүтэй, олон улсын орчинд өөрийгөө хөгжүүлэхэд бэлтгэхийг зорьсон” хэмээн онцоллоо.
Төгсөгчид ойрын хугацаанд БНХАУ-ын их, дээд сургуулиудын хэлний бэлтгэл болон үндсэн хөтөлбөрүүдэд суралцахаар мордох гэж байна.
Өнөөдрийн 15 төгсөгч бол маргаашийн олон шинэ түүхийн эхлэл юм. Тиймээс REN Academy “College Prep 2026” хөтөлбөрийн элсэлтээ албан ёсоор нээж, БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах мөрөөдлөө бодит төлөвлөгөө болгох хүсэлтэй залуусыг дараагийн ээлжийн сургалтдаа урьж байна.
REN Academy-д бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Холбогдох утас: 7010-0010, 8877-1494, 8006-7142