НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025.06.03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг албан ёсоор баталсан түүхэн үйл явдал болсон.
Наадамчин олонд зориулан "Эмээл брэнд", "Адууны тоног хэрэгсэл" гэрүүдийг бэлджээ. Монгол дархны ур ухаан, адууны эдлэл хэрэгслийн уламжлалт хийц, орчин үеийн шийдлийг хослуулсан эмээл, хазаар, тоног хэрэгсэл болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, худалдаа дэлгэсэн байна.
Мөн Монголын морин соёл, уламжлалыг сурталчлах зорилготой “Морьтой монголжин” тэмцээн болов. Монгол эмэгтэйчүүдийн морь унах эрдэм, авхаалж самбаа, хурд хүч, морин уламжлалтай холбоотой мэдлэг, дадлыг сурталчлах зорилготой тус тэмцээнийг “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний спортын хороо, “Монголын морьтой монголжин” холбоо хамтран зохион байгуулжээ.
Тэмцээнийг буухиа болон ташуур шүүрэх гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж,ташуур шүүрэх төрөл ганцаарчилсан, буухиа тэмцээн гурван хүний бүрэлдэхүүнтэй багийн төрлөөр явагджээ. Морьтон бүсгүйчүүдийн хурд, мэдрэмж, ур чадварыг харуулсан сонирхолтой өрсөлдөөнөөр өрнөв.
Төгсгөлд нь оройн шоу тоглолтоор баяр өндөрлөлөө. Хүн төрөлхтний үнэнч нөхөр, Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл болсон адууны өв соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дэлхийн адууны өдөр” олон улсын баяр өндөрлөлөө.