Дуучин Эйкон Сенегал улсад байгуулах Akоn City хотыг "Black Panther" кинонд гардаг Ваканда улсын хүн амьдрах боломжтой бодит хувилбар нь байх болно гэж мэдэгджээ.
Тэрбээр мөрөөдлийн хот байгуулах санаагаа анх 2018 онд зарлаж байсан бөгөөд "Black Panther" киноны зохиомол Ваканда улстай зүйрлэсэн байна.
Даваа гарагт дуучин Эйкон Дакараас 100 км-ийн зайтай орших Мбодиене хүрээлэнд Akon city хотын шавыг тавих ёслолд оролцжээ. Уг ёслолд Сенегалын аялал жуулчлалын сайд болон Засгийн газрын албан тушаалтнууд оролцсон байна. Akon city хотын ажил ирэх жилээс эхлэх гэнэ.
Дуучин Эйкон "Бид Akon City-г Африкийн ирээдүйн эхлэл болно гэж харж байгаа" хэмээн хэлсэн байна. Нарны эрчим хүчээр ажиллах тус хотод эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд, албан байгууллагууд, өндөр зэрэглэлийн амины орон сууцнууд, дэлгүүр, тэнгэр баганадсан өндөр барилгууд, байгальд ээлтэй аялал жуулчлалын төвүүд байгуулах аж.
Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл дуучин Эйконд хот байгуулахад нь зориулан 2000 акр /809 га/ газар бэлэглэжээ. Эйкон хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон тухайгаа хэлсэн байна.
Эх сурвалж: CNN