БИЗНЕС БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БИЗНЕС БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БИЗНЕС БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БИЗНЕС БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
-Та ямар сургуульд суралцаж, карьераа хэрхэн эхлүүлсэн бэ?
-Миний анхны мэргэжил санхүү нягтлан бодох бүртгэл. Би МУИС-д энэ мэргэжлийг эзэмшсэн. Төгсөөд монголын анхны аудитын компанид бүртгэлийн мэргэжилтнээр дараа нь “Спирт бал бурам” компанид 1998-1999 онд ерөнхий нягтлан бодогч, Санхүүгийн хэлтсийн захирлаар ажилласан.
Магистраа Германд стратегийн менежмент чиглэлээр хамгаалаад 2004 онд Монголд ирсэн. Төгсөж ирээд менежмент, стратегийн чиглэлээр зөвлөх үйлчилгээний ажил нэлээн хийсэн. Сүүлийн хорин жил стратегийн шинжээчээр мэргэшиж суралцаж байна.
Германд өнгөрүүлсэн жилүүд миний төлөвшилд их хүчтэй нөлөөлсөн. Амьдралын зарчим, үнэт зүйлсийг тодорхойлсон. Мэдлэг олж авахын сацуу цаг барих, худлаа ярихгүй байх зэрэг энгийн зүйлсээс эхлээд юманд чин сэтгэлээсээ, итгэл үнэмшилтэй хандах гэх мэт тэр улсын сайхан зан чанаруудаас ч суралцахыг хичээсэн.
Германаас ирээд би зөвлөх үйлчилгээний бизнес эрхэлж, АПУ ХК-ийн дэд захирал, “АПУ трэйдинг”, “Чоно” группийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Одоо бодоход тухайн үед харьцангуй амар байжээ. Учир нь хэдийнэ өөрийн хэрэглэгчидтэй болсон, үйл ажиллагаа нь жигдэрсэн, том компаниудыг удирдсан.
-Өөрийнхөө бизнесийн гарааны хөрөнгийг хэрхэн босгож байв?
-Тодорхой туршлага хуримтлуулсны дараа өөрийнхөө компанийг байгуулах шийдвэр гаргасан юм. “Терра экспресс”-ийг байгуулахын тулд бизнесийн сонгодог хөрөнгө оруулалтын зарчмаар ажилласан. Хөрөнгө оруулалт татах хоёр арга зам бий. Нэг нь өөрийн жижиг бизнесийг тууштай хөгжүүлэн, компаниа өөрийн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрөөр эрийн цээнд хүргэх. Нөгөө нь миний сонгосон зам буюу хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулан, итгэлийг нь хүлээх.
2011 онд цаасан дээр байсан төсөлдөө санхүүжилт татан, компани болгож, өнөөг хүртэл удирдаж байна. Нүүрсний үнийн уналтын улмаас манай эдийн засаг хүнд нөхцөлд байсан ч бид 25 сая ам.долларын хөрөнгө босгон,15 сая ам.долларыг нь бизнестээ хөрөнгө оруулсан.
Шведийн Засгийн газрын экспортын даатгалын агентлагийн батлан даалтаар ING хэмээх олон улсын томоохон банкнаас экспорт дэмжих зээлийг ХАС банкаар дамжуулан бага хүүтэй авч, хөрөнгө оруулагчдаас зарим хэсгийг өөрийн хөрөнгө байдлаар босгосон.
Энэ бизнесийг эхлүүлэхийн тулд нэг жил хагасын турш судалгаа хийн, цаашид Монголд аль зах зээлд, ямар бизнес хийх талаар судалсан юм. Уул уурхайн салбар хөгжлийн эхлэл цэг дээрээ байв. Тэгээд дэлхийн томоохон уул уурхайн томоохон компаниудын шаардлагыг хангасан ложистикийн компани байгуулья гэж шийдсэн.
Уул уурхайн томоохон төслүүдийн ханган нийлүүлэлтийг дотоодын компаниуд стандартыг нь хангаж хийхгүй бол гадаадын компаниуд л хийнэ.
Есөн жилийн дараа бид 300 гаруй ажиллагсадтай, ложистикийн тэргүүлэх компани болж чаджээ. Уул уурхайн голдуу төслүүдийн ложистикийн цогц шийдлүүдийг гарган ажиллаж байна.
Түүний дотор Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох “Оюутолгой” төслийн ложистикийн ихэнх үйлчилгээ буюу баяжмал тээвэрлэлт, гааль, агуулах, дотоодын тээврийн үйлчилгээг үзүүлж байгаагаараа бахархдаг. Дэлхийн хамгийн том уул уурхайн гурван компанийн нэг болох Рио Тинто хамтрагч, ханган нийлүүлэгч компаниудаас өндөр стандарт шаарддаг. Бид тэдний тавьдаг бүх стандард, шаардлагуудыг биелүүлж хамтдаа хөгжиж, бүтээж байна. Хэдий КОВИД 19-ийн улмаас тээврийн олон компанийн үйл ажиллагаа саарсан ч бид нэг ч өдөр зогсоогүй.
-Гүйцэтгэх захирлын сацуу хамтран үүсгэн байгуулагчаар ажиллахын онцлог юу вэ?
-Илүү их хариуцлага ногдоно. Би хөрөнгө оруулагчдадаа энэ төслийг амжилттай явуулах амлалт өгсөн болохоор хөрөнгө оруулалтыг хамгаалах, өсгөх үүрэг ноогдоно.
Өмнө нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад надад байгууллагын соёлыг өөрчлөх санаа их төрдөг байв. Гэвч олон жилийн түүхтэй газруудын тогтсон соёлыг нэг хүн богино хугацаанд өөрчлөх амаргүй. Харин тэгээс эхэлж буй компанийн соёл, нүүр царай, философийг тогтоож хэвшүүлэх нь илүү боломжтой. “Терра экспресс” бусад компаниудын харьцуулахад сонирхолтой, өвөрмөц соёлтой гэж хэлж болно.
Бид бизнесийг ямар ч аргаар хамаагүй мөнгө олох юм уу хөрөнгө оруулагчдын хувийн хэрэгцээг хангах хэрэгсэл гэж үздэггүй.
Баялаг бүтээх нь олон талын оролцоо, хамтын ажиллагаа дээр тогтдог тул баялгийг шударга хуваарилах ёстой. Хөрөнгө оруулагч ихэнх ашгийг хүртэх бус хэрэглэгчид, ажиллагсад, ханган нийлүүлэгчид, олон нийт гэх мэт бусад бүх оролцогч баялгаас шударга хүртэх ёстой. Манай компанийн нийт зардлын 50-иас дээш хувь нь цалин байдаг. Энэ бол АНУ, ЕХ гэх мэт өндөр цалинтай улсуудын дундаж жишиг. Харин хувь нийлүүлэгчдийн хүртэж буй ашиг үүнээс 10 дахин бага байдаг.
Бизнесээ эхлүүлсэн суурь үзэл санаа, соёлыг илтгэх бас нэг онцлог бол нийгэмд хор хохирол учруулахгүй, хүмүүст өгөөжтэй, ээлтэй байх, хууль зөрчихгүй байх юм. Иймд улсаас авилга өгч, тендер аван, нэг ч төгрөгийн татвар нууж байгаагүй.

-Танай ажиллагсдын дундаж цалин хэдэн төгрөг вэ?
-Дунджаар 2.5 сая төгрөг байна. Нэг саяас доош төгрөгийн цалинтай ажилтан байлгахгүй байх гэсэн минимум цалингийн бодлого хэрэгжүүлдэг. Хүний хөдөлмөрийг мөлжиж ашиг хийхгүй байхыг чухалчилдаг. Хэрэв бид дундаж цалингаа өсгөж чадахгүй байгаа бол бидний бизнесийн загвар буруу байна гэж дүгнэнэ.
-“Терра экспресс” байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартаар салбартаа тэргүүлдэг. Үүний тулд та бүхэн ямар ажлууд хийв?
-Өнгөрсөн арван жилд бид хүний амь эрсэдсэн ноцтой осол гэмтэл гаргалгүй олон сая хүн цаг ажилласан. Уул уурхайн тээврийн салбарт сүүлийн жилүүдэд олон хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байгаа. Энэ их аймшигтай хариуцлагагүй осол, гамшгаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх боломжтой. Байгууллагын үзэл баримтлал, бодлогоос эхлээд бүх шатны процесс, дүрэм журам, шат дамжлагад хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент , стандардуудыг ягштал баримталж мөрдүүлж ажиллах ёстой.
Манай компани хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO:45001, байгаль орчны ISO:14001 гэх олон улсын стандартууд болон олон улсын тэргүүлэх сайн туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Байгууллагын бизнес төлөвлөгөө, төсөвт энэ чиглэлийг тодорхой тусгаж, байнга суралцан өөрчлөгдөж, тасралтгүй сайжруулалт хийж байна.
Өнгөрсөн жил бид Засгийн газрын шагнал болох Үндэсний чанарын шагналыг хүртсэн.
Харамсалтай нь уул уурхайн хүнд даацын тээврийн салбарын эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт доогуур, хөдөлмөрийн хэвийн нөхцөл хангагдаагүй үйл ажиллагаа явуулах байдал түгээмэл байна.
-Үе үеийн Ерөнхий сайд нар жолооч нарынхаа нийгмийн асуудалд анхаарна гэдэг ч жолооч машиндаа шатлаа гэсэн харамсалтай мэдээ дуулдсаар л байна.
-Төр тээврийн компаниудад тавих стандарт, шаардлагуудаа өндөрсгөх ёстой. Бид хэдий бүх дүрэм журмаа мөрддөг ч бусад нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явахаар манайд ч эрсдэлтэй. Тээвэр ложистикийн олон компани институц болж хараахан төлөвшөөгүй хариуцлага хүлээх чадваргүй байна.
Жолооч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхгүй, камп байгуулж халуун хоол, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангахгүй, засвар үйлчилгээ хугацаанд нь хийхгүй гэх мэт олон дутагдал байна. Энэ нь богино хугацаанд ашиг олж байгаа мэт боловч маш хариуцлагагүй, хүмүүст, байгаль орчинд хохиролтой. Энэ чиглэлээр дорвитой сайжирч өөрчлөлт хийх ёстой.
-Та компанийнхаа засаглалд хэр их анхаардаг вэ?
-Бид гүйцэтгэх захирал, ТУЗ, хувь нийлүүлэгчийн үүрэг оролцоог дүрэм, үйл ажиллагаа, эрх үүргээр бүрэн тусгаарлаж чадсан. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжих компаниудад тавигдах шаардлагын хэмжээнд хүрсэн. Хувь нийлүүлэгч ирээд гүйцэтгэх удирдлагад үүрэг даалгавар өгөх, байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй, энэ бүхэн заавал ТУЗ-аар дамжуулна.
“Терра экспресс” гүйцэтгэх удирдлагын түвшинд процесст төвлөрсөн, хэвтээ тогтолцоотой. Гүйцэтгэх захирал бүх ажил руу хутгалдан орохгүй, ажилтнууд өөрсдөө хийж буй ажлынхаа эзэн нь байж шат бүртээ шийдвэр гарган, хариуцлага хүлээдэг. Зөв тогтолцоо, системийг байгуулж чадвал байгууллага урт хугацаанд амжилттай ажиллаж, өрсөлдөх чадвараа хадгалж чадна.
Захирлуудаас бизнест нь тулгарч буй асуудал юу вэ гэж асуухаар чадвартай, сэтгэлтэй, зөв хандлагатай хүмүүс ховор байна гэх нь элбэг. Их сургуулиудын сургалтын чанар, зарим салбарын хүний нөөцийн хомсдлыг ойлгож байна. Гэхдээ асуудлын 80 хувь нь тогтолцоонд, 20 хувь нь хүнд бий. Тухайн байгууллагын тогтолцоо, бизнесийн загвар хэр сайн бэ гэдгээс хамаарна. Манай компани ажилтнуудынхаа хувь хүний зан чанараас илүүтэй тэр хүн манай байгууллагын суурь соёл, үнэт зүйлийг хуваалцаж байна уу үгүй юу гэдэгт илүү анхаардаг.
Ер нь манай бизнесийнхэнд тулгарч буй хоёр том асуудал байна. Манай дотоод зах зээл ханаж, боломжууд багасаж байна. Энэ нь өсөлт саарна, ашгийн хэмжээ буурна гэсэн үг. Ийм үед бидний хөгжүүлэх, дараачийн шатны бизнес ямар байх вэ? Олон улсын зах зээлд өрсөлдөх ямар бизнес хийх вэ гэдэгт хариулах нь ирэх 10-20 жилийн бизнесүүдийн алсын хараа, стратеги байх болов уу.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРОЛЦОО БҮХ ШАТАНД БАЙДАГ БОЛ ТЭР БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ БУРУУ

Одоо бол бид түүхий эд экспортолдог, фрэнчайз импортолдог орон л болчихлоо. Франчайз бизнес бол бусдын бодож бүтээсэн зүйл.
Хоёр дахь асуудал бол бизнесийн ашгаа яаж зөв хуваарилан, зөв зарцуулах уу гэдгийг бодох хэрэгтэй байна. Зарим нь олсноороо үнэтэй машин, морь, гадаад улсуудад үнэтэй байр авч, зугаалж байна. Уг нь тэр баялаг тухайн хүний хөрөнгөөс гадна нийгмийн баялаг юм. Улсын гол салбаруудын томоохон бизнесүүдийн ашгийг 2-3 нийлүүлэгч хувийн хэрэглээндээ зарцуулж болохгүй. Эзэд өөрийнхөө мөнгөөр лаагаа иднэ үү луувангаа иднэ үү, бидэнд хамаагүй гэж хэлж болох ч нийгмийн тэгш байдал, баялгийн хуваарилалт, улсын хөгжил, ирээдүйн талаасаа хариуцлагаа ойлгох ёстой. Хувийн хэвшлийнхэн ажилтнуудаа төсвийнхний жишгээр, багаар цалинжуулж болохгүй. Бизнесийн хуримтлалыг зөв хуваарилж, ирээдүйд өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
-Танай компани НҮБ-ын Даян дэлхийн гэрээний албан ёсны гишүүн. Бизнесийн ёс зүй, ил тод байдал, нийгмийн хариуцлагын чиглэлээр дэлхийн хамгийн том, сайн дурын хөдөлгөөн болох энэ гэрээний арван зарчмыг үйл ажиллагаандаа хэвшүүлжээ.
-2007-2011онд Монголоос 100-гаад компани энэ гэрээнд нэгдэн, гарын үсэг зурсан юм. Гэвч хэлбэр төдий нэгдээд тайлангаа өгөхгүй явсаар бүгд хасагдсан. 2018 оноос ХААН банк, манай компани л манай улсаас дахин нэгдэж, тайлангаа жил бүр хамгаалж, холбогдох бүх дүрэм журмыг мөрдөж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Бизнесийн арван зарчимд хүний эрхийг хамгаалах, хөдөлмөрийн эрх, байгаль орчин, авлигаас ангид байх гэх мэт зарчмууд бий.
-Энэ гэрээнд нэгдэн орсноор ямар давуу талуудтай вэ?
-Байгууллагын нэр хүнд төдийгүй үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Илүү тогтвортой ажиллана, хүмүүст илүү их хайрлагдана. Бид нийгэм дунд амьдарч байна. Өнөө үед компаниуд нэг нэгнээсээ үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээрээ ялгарах ялгарал улам бүдгэрсээр байна. Харин энэ компани нийгэмд, надад ямар сайн нөлөө үзүүлж байна гэдгээр нь хэрэглэгч дүгнэх болсон. Стратегийн өрсөлдөөний хамгийн том онолч, Харвардын бизнесийн сургуулийн профессор Майкл Портер 1980-1990 онуудад бизнесийн өрсөлдөөний олон онол боловсруулсан. Энэ хүн “Өнгөрсөн хугацаанд үнэ, чанар өрсөлдөөний гол хэрэгсэл байв. Ирээдүйд тухайн бизнесийн нийгэмд оруулж буй өгөөж өрсөлдөөний гол хүчин зүйл болно” гэж хэлсэн байдаг.

-Таныг СЕО болоход нөлөөлсөн ямар зан чанар танд бий вэ?
-Санхүүчийн мэргэжил надад нягт нямбай, үнэн зөв байх чанарыг суулгасан. Дараа нь стратегичээр сурч ажиллах явцдаа юмыг олон талаас нь харах, шийдэлд тулгуурлан, үр дүнд чиглэсэн шийдвэр гаргахад суралцсан. Гүйцэтгэх захирлын шийдвэр ямар нэг харилцаа, сэтгэл хөдлөл, эрх ашигт тулгуурлаж болохгүй.
Би төрмөл удирдагч, унаган багын манлайлагч байдагт итгэдэггүй. Хувь хүний генетикийн, биологийн өгөгдөл мэдээж бий. Тухайн хүний боловсрол, орчин, туршлага чухал. Мэдлэг, ур чадварыг хүн эзэмших бололцоотой. Би санхүүгийн мэргэжлээс стратегич болж, дараа нь гүйцэтгэх удирдлагад ажиллахаар шийдсэн. Гүйцэтгэх захирал болохоор зорьж байгаа бол тэр албан тушаалд шаардагдах ур чадварыг эзэмших боломж өнөө үед бүрэн нээлттэй. Миний бодлоор энэ албан тушаалд багадаа арав орчим жил бэлтгэгдэж хүрдэг. Нөхцөл байдлаас хамааран байнга хөгжиж байхыг энэ албан тушаал биднээс шаардаж байна.
Сэтгэл хөдлөлтэй захирал байсан ч ажил дээрээ мэргэжлийн байх ёстой. Мөн асуудлыг зөв дүгнэн шийддэг байх нь чухал. Гэвч зарим тохиолдолд эзэд компанид нь хамгийн олон жил ажилласан, өөрт нь үнэнч гэх мэт шалгуураар гүйцэтгэх захирлаа томилчихдог.
-Таны бодлоор СЕО мэргэжил мөн үү?
-Мөн. Хэдий их сургуульд энэ мэргэжлээр бэлддэггүй ч гүйцэтгэх захирал болоход тодорхой ур чадвар, мэдлэг хэрэгтэй. Тухайн бизнесээ, байгууллагаа бүтнээр нь харж, төлөвлөлт, дүн шинжилгээ хийдэг, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, хөрөнгө босгох гэх мэт үүрэг гүйцэтгэх захирлуудад ногддог. Одоо байгааг цааш үргэлжлүүлэх нь захирлын ажил биш. Харин зөв тогтолцоо, шат дамжлага, системийг бий болгох үүрэгтэй. Түүнээс гүйцэтгэх захирал гарын үсэг зурдаг хүн биш. Манайд энэ мэргэжил 2000 оны эхэн үеэс бий болж эхэлсэн. Манай нэгдүгээр үеийн бизнесменүүдийн дийлэнх нь ганзагын наймаа, хуримтлалаас бизнесээ эхлүүлэн, өөрсдөө бизнесээ удирдаж байв. Харин 2000 оны эхэн үеэс бизнесийн менежментийн сургуульд сурсан, тодорхой туршлага хуримтлуулсан гүйцэтгэх захирлууд гарч ирсэн. Би тэдний нэг.
Нэгдүгээр үеийнхэн одоо ч Монголын эдийн засгийг авч яваа мундаг хүмүүс. Гэхдээ тэдний ажилласан арга барилаас арай өөрөөр бизнес бүтээх, удирдах шаардлага үүссэн. Зах зээлийн нөхцөл байдал ч өөрчлөгдөж, ихэнх нь боломжит хэмжээндээ хүрлээ. Дэлхий нийт бизнес яаж хийдэг, бид тэр дүрмээр нь ажиллах цаг болсон. Монголын бизнесийн хөгжлийг гүйцэтгэх захирлууд л түүчээлнэ.
-Та улс төрчидтэй ямар харилцаатай байхыг илүүд үздэг вэ? Ойр дотно уу эсвэл хол хөндий юу?
-Улс төрчид, сайд дарга нартай харилцаа тогтоох шаардлага байдаггүй. Хэрэв миний найзуудаас нэг нь улс төрч болбол би хол байхыг хичээдэг. Ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг боддоггүй. Манай компани намууд, хувь хүмүүст хандив өгдөггүй. Тийм болохоор буцааж тэднээс нэхэх зүйл бидэнд байхгүй. Харин төрийн болон орон нутгийн байгууллагуудтай дүрэм журмынхаа хүрээнд хамтран ажилладаг. Тусгай зөвшөөрөл авах, сунгах болоход хүнд суртал үзүүлэх, удаах тохиолдол бий. Тэгсэн ч авлига өгөх замаар асуудлаа шийдсэн түүх манай компанид байхгүй. Энэ итгэл үнэмшлээс үүдэн зарим хэлцлийг алдсан удаатай.
-Амжилттай бизнес эрхлэгчид улс төр рүү орох нь одоо ч түгээмэл байна. Биеэ засаад гэрээ засаад гэдэг тул хувийн амжилтаа бататгасан тул дараагийн шатны ажил хийх нь зүйтэй гэж үзсэн гэх мэтээр сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаа тайлбарладаг.
-Бизнестээ давуу тал үүсгэх зорилгоор улс төрд орсон бол мэдээж буруу. Эсвэл зарим хэсэг нь бизнесээ хамгаалах зорилгоор улс төр рүү орж байна гэдэг. Надад тийм зүйл тохиолдож байгаагүй болохоор би сайн мэдэхгүй юм. Уг нь мэргэжлийн бизнес эрхлэгч эхлүүлсэн замналаа үргэлжлүүлбэл сайн. Хүний сонголтыг хүндэтгэх ёстой ч огт өөр замнал хөөх нь тухайн хүн бизнесийн алсын хараагүй болсны илрэл юм болов уу.
-Таны өмнөх ярилцлагуудаас таныг ном их уншдагийг мэдсэн. Одоо уншиж буй номуудаасаа танилцуулахгүй юу?
-Бидний ажил, бизнесийн орчин нөхцөл байнга өөрчлөгддөг. Иймд шинэ ур чадвар эзэмших шаардлага байнга тулгардаг. Энэ бүхнийг номоос олж авна. Би жилд 50 орчим ном захиж авчирдаг. Монгол хэл дээр мэргэжлийн номууд цөөн. Ном, мэргэжлийн сэтгүүл уншихаас гадна youtube дэх илтгэлүүд, лекц сонсох дуртай. Гүйцэтгэх захирлууд маркетингийн, санхүүгийн хэлтсийн дарга нартаа чиглэл өгдөг тул олон талын суурь мэдлэгтэй байх ёстой. Их сургуулийн диплом авснаасаа хойш өөрийгөө системтэй хөгжүүлээгүй, зөвхөн мэдээлэл авдаг хүмүүс бий. Мэдлэг хоцордог тул байнга шинэчлэх ёстой. Энэ итгэл үнэмшил бий болсон цагт хүнд ном унших дадал аяндаа суучихдаг.
Бид өдөр бүр тогтсон ажлуудаа л давтсаар байдаг шүү дээ. Иймд шинэ зүйл сурах, хүмүүстэй танилцах, өмнө нь хийж байгаагүй зүйлсийг турших, огт өөр хоол идэх зэргээр өөрийгөө “эвдэж байх”, хүрээллээсээ гарч байх нь чухал. Би голдуу оройн хоолны дараа уншдаг. Амралтын, ажлын өдрүүдэд ч заавал хоёр цагийг уншихад зарцуулдаг. Мэдлэг бол хөрөнгө оруулалт. Шинэ мэдлэг, ур чадвар бидний зам дээр бэлэн байдаггүй.
-“Терра экспресс”-ээс гадна та ямар бизнесүүдэд хөрөнгө оруулсан бэ?
-Нийт арваад жижиг компани бий. Ямар салбарт хөрөнгө оруулах вэ гэхээс илүүтэй инновацлаг компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой. Гадаадад ажилладаг, санхүүгийн, мэдээлэл технологийн гэх мэт олон салбарын компани бий.
Гэхдээ би гүйцэтгэх удирдлагад нь огт оролцдоггүй, ТУЗ-д нь л ажилладаг. Миний ирээдүйн карьер хөрөнгө оруулагчаар ажиллах. Мөн нийгмийн, олон нийтийн ажилд илүү цаг зарцуулна. Одоогоор Маркетингийн холбооны удирдлагад багтахын сацуу залуучуудад туслах зорилгоор ментороор ажиллаж байна. Сургалт ч зохион байгуулдаг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс