gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын их дэлгүүрийн барилга 1961 онд ашиглалтад орсон

Э.Оргил
Соёл урлаг
2020-06-08
385
Twitter logo

Улсын их дэлгүүр галд өртлөө. Улаанбаатар хотын нүүр царай болон өнгө нэмж өнөөг хүртэл унаган төрхөөрөө хадгалагдаж ирсэн, хотын иргэдийн дурсамжийг тээсэн дурсгалт барилгад сэв суулаа. Уншигчдадаа Улсын их дэлгүүрийн барилгын товч түүхийг хүргэж байна.   

Монгол Улсын нийслэлд улсын нүүр царай болох төв дэлгүүр анх 1924 онд байгуулагдаж, дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20-иод хүний орон тоотой ажиллаж байжээ.

Дараа нь 1933 онд шинэ байранд орсноор одоогийн Уран зургийн галерей Их дэлгүүр хэмээн нэрлэгдэх болж, хүнс болон өдөр тутмын барааны таван танхимд 40-өөд ажилтан ажиллаж байв.

Харин Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө 1959 онд улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж, байгуулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарчээ. Монгол Улсын нүүр царай болсон Улсын их дэлгүүрийг 1959-1961 онд хятад ажилчид барьж, 1961 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өнөөгийн барилгыг ашиглалтад оруулан "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" хэмээн нэрлэсэн түүхтэй.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих 1990-ээд оны эхэн үед Улсын их дэлгүүр хувьчлагдсан ч өнөөг хүртэл улам өргөжин үндсэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Долоо давхар энэ барилгын нийт 23600 ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт дунджаар 15000- 20000 худалдан авагчдад үйлчилж байв. 

Улаанбаатар хотод өнгө нэмж, нийслэл хотын иргэдийн дурсамжийн нэг хэсэг болсон соёлын өв галд өртлөө. Галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан