- #EddiesRank #Week0 – Улирал эхлэхийн өмнөх чансаа -
Юуны өмнө уншигч та бүхэнд NBA-ийн 73 дахь улирал эхэлсэний баярын мэнд дэвшүүлье. Гурван сар уйтгар гунигт автсан фэнүүд бид үзэж, харж, ярьж, мэтгэлцэх зүйлгүй хэцүүхэн л байлаа. Зуны солилцоо наймаа, шилжилт хөдөлгөөн хэдий хорхой дарж байсан ч сагсан бөмбөгийн талбай дээрх ширүүн тэмцлийг юутай ч зүйрлэх аргагүй. Ингээд Эдди нь өөрийнхөө чансааг уламжлал ёсоор долоо хоног бүр гаргаж байхаар боллоо. Тухайн долоо хоногт хийсэн бүх тоглолт, үйл явдал дээр үндэслэж багуудын байрлал дээш, доош хэлбэлзэж эсвэл хэвэндээ байж болно. Эхлээд улирал эхлэхээс өмнө 30 багийн чансааг яаж гаргаснаа танилцуулъя:
30. Атланта Хокс – Трэй Ян NBA-гийн материал мөн үү? Жон Коллинсын цойлох улирал бол мөн
29. Сакрамэнто Кингс – их цэвэрлэгээ хийгдэж бүрэн дууссан, шинээр эхлэх цаг нь ч болсон
28. Орландо Мэжик – багийн ирээдүйгээ тодорхойлох гэж их хугацаа алдсан, харин Бамба тэр ирээдүй нь мөн үү?
27. Финикс Санс – багийн суурь Бүүкер, Эйтон хоёр дээр тавигдлаа, гэхдээ амжилт хүлээх нь зөв үү?
26. Нью Йорк Никс – Порзингисын бэртлийн улмаас дахиад нэг улирлыг хараар үдэх нь, Кевин Нокс сонирхол их татаж байна
25. Брүүклин Нэтс – NBA-ийн түүхэн дэх хамгийн муу солилцоонуудын нэг (Пол Пиерс, Кевин Гарнэтт нарыг авсан) дөрөвхөн жилийн өмнө хийгдэж байж, одоо харин багийн залуу цөм бүрджээ
24. Кливлэнд Кавалиерс – Хаан ард иргэдээ хаяад өөр улсыг зорисон, харин хуучны Кевин Лав эргэн ирэх болов уу?
23. Чикаго Буллс – Зак ЛаВин улирлын Most Improved Player шагналыг авахад л надад хангалттай
22. Мэмфис Гриззлис – Конли, Газол хоёртой сүүлчийн улирал байж мэднэ шүү
21. Лос Анжелес Клипперс – Лос Анжелес хотоо ноёлдог цаг албан ёсоор дууссан уу?
20. Даллас Маверикс – Дончич, Смит хоёрын хослол өрсөлдөгчдийн айдсыг төрүүлэх улирал
19. Шарлотт Хорнэтс – бодож бодож бичих юм олдсонгүй ээ
18. Дэтройт Пистонс – Гриффин, Драммонд... за за бас л бичих юм олдсонгүй
17. Майами Хит – Дуэйн Уэйдийг үдэх улирал, плейоффт харчихмаар байх юм
16. Нью Орлеанс Пэликанс – Энтони Дэвисийн MVP улирал
15. Миннэсота Тимбервулвс – Жиммигийн драм яаж дуусах нь л сонин байна, мэдээж Рөүз дэлбээлнэ
14. Вашингтон Уизардс – Дуайтын 6 дахь баг, гэхдээ өмнө нь түүнд Уолл шиг холбогч, Бийл шиг шидэгч нэг дор байгаагүй юм
13. Лос Анжелес Лэйкерс – харийн Хааныг шүтсэн Ялалт тэргүүтэй албатууд NBA-дээ эргээд тавтай морил
12. Сан Антонио Спөрс – хар саарлуудын шинэ эрин үе эхэллээ, гэхдээ бэртэл гэмтэл хөгжлийг түр гацаав
11. Портланд Трэйл Блэйзерс – сүртэй өөрчлөлт хийгдээгүй ганц баг юм даа, сүртэй ч амжилт хүлээгээд хэрэггүй дээ
10. Оклахома Сити Тандер – Расс гурван улирал дараалж трипл-дабл дунджилах уу?
9. Индиана Пэйсерс – ганц улирал цоорсонгүй ээ, ганган тоглолтоо үргэлжлүүлнэ ээ гэж Оладипо дуулах улирал
8. Дэнвэр Наггэтс – дараагийн Уарриорс шүү дээ, даанч залуу юм даа
7. Милуоки Бакс – Дэвисийн MVP-г булаах гол өрсөлдөгч нь өнөөх Грек Гайхал
6. Филадэлфиа 76ерс – хичнээн жил үйл явц (process) гэж шалтаглах юм бэ, үр дүн хүлээж байгаа шүү
5. Юта Жазз – Мичелл дээр эсрэг багийн хамгаалалт гол анхаарлаа хандуулна, хэн гэдгээ харуул даа залуу минь
4. Торонто Рэпторс – Кавай, Кавай, Кавай... Давай, давай, давай!
3. Хьюстон Рокэтс – 17 дараалж гурваас алдаагүй бол ч Аваргууд гэж овоглуулах байсан бөлгөө
2. Бостон Сэлтикс – эв эрүүл ногоонууд эвгүй ч учраа болно доо, Аваргуудын хувьд...
1. Голдэн Стэйт Уарриорс – гурав дараалж оргилд хүрсэн NBA-ийн түүхэн дэх тав дахь баг!

- #EddiesRank #Week1 – 10-р сарын 16-аас 23-ны хооронд болсон
тоглолтууд дээр үндэслэв -
Одоо харин та бүхэнд NBA-ийн эхний долоо хоногийн дараах байдлаар чансаа хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулъя. Өнгөрсөн долоо хоногт нийт 48 тоглолт явагдаж, баг тус бүр хоёроос дөрвөн тоглолт хийлээ. Лэйкерс, Рокетс хоёрын хооронд болсон зодоон, Ерэбко хуучин багаа чанасан хатгалт, Дэвис, Яннис хоёрын түрэмгийлэл гээд ярих сэдэв ихтэй байв. Чансааны хувьд улирлын өмнөхтэй харьцуулахад шилжилт хөдөлгөөн бас ихтэй. Мэжик Сэлтиксийг, Пеликанс Рокетсийг, Гриззлис Жаззыг хожчихоор аргагүй л юм даа. Ганц ч хожил авч чадаагүй дөрвөн багийн хоёр нь Лэйкерс, Тандер хоёр гэхээр бас л сонирхолтой. Олон зүйл нуршилгүй чансаагаа толилуулъя:
30. Атланта Хокс (1-2) --- (0)
L @ NYK
L @ MEM
W @ CLE
Рүүки Трэй Ян 35 оноо, 11 ассист өгч хүлээлтэнд хүрч эхлэв. Драфтын өдөр өөртэй нь солигдож Даллас руу явсан Лука Дончичтой Пүрэв гарагт тэр нүүр тулна. Жон Коллинс бэртлээс эргэж ирсэний дараа бид энэ багийн жинхэнэ чадамжийг харна.
Энэ долоо хоногт: vs DAL, vs CHI, @ PHI
29. Сакрамэнто Кингс (1-2) --- (0)
L vs UTA
L @ NOP
W @ OKC
Хөгжлийн Лигийн багт ч хожигдож мэднэ гэж Ялалт энэ багийг гоочилсон. Маргах хэцүү. Гэхдээ багийн ирээдүйг Де’Аарон Фоксд даатгаж, драфтын дэд тэргүүн сонголт Марвин Багли, Харри Жайлс нарт итгэж, рүүки жилээ бэртлийн улмаас бүтэн өнжсөн Жастин Жексонг харж байгаа энэ багийн ирээдүй гэрэлтэй.
Энэ долоо хоногт: @ DEN, vs MEM, vs WAS, @ WAS
28. Кливлэнд Кавалиерс (0-3) --- (-4)
L @ TOR
L @ MIN
L vs ATL
ЛеБроны дараах амьдралыг Кавсын фэнүүд хоёр дахь удаагаа туулж эхэллээ. Хамгаалалт гэж авах алга. Ганц гэрэл гэгээ гэвэл Чеди Османд Тайрон Лью хангалттай минутыг өгч, Турк залуу ч итгэл алдсангүй 17/5/5 дунджилж байна. Колин Сэкстон гэж рүүкигээс энэ жилдээ юм хүлээгээд хэрэггүй л юм шиг байна – 22 минутанд 1 удаа оновчтой дамжуулалт өгч, 2 удаа бөмбөгөө алдаж байна.
Энэ долоо хоногт: vs BKN, @ DET, vs IND
27. Чикаго Буллс (0-3) --- (-4)
L @ PHI
L vs DET
L @ DAL

Шинэ улирлын эхний тоглолтын эхний үед баг маань 41 оноо авч огшоодог юм даа. Гэхдээ тэрнээс хойш юу болсныг мэдэж байгаа. Далласын эсрэг данк шоу хийж бас л огшоосон. Сүүлд нь хэн хожсоныг мэдэж байгаа. Ер нь энэ улирлын төгсгөлд юу болохыг ч мэдэж байгаа. Драфтын тэргүүн сонголтыг сугалаад Зайон Уиллиамсонг авах юм. Зак ЛаВин тэр хоёр нэг багт гээд төсөөлөөд үз дээ. Гэснээс ЛаВин эхний гурван тоглолтод 30-аас дээш оноо авч, лигийн онооны 3 дахь лидер нь болчихсон явж байна. MIP баттай байх.
Энэ долоо хоногт: vs CHA, @ CHA, @ ATL, vs GSW
26. Финикс Санс (1-2) --- (+1)
W vs DAL
L @ DEN
L @ GSW
Багийн ирээдүйг Бүүкер, Эйтон хоёроор амжилттай тодорхойлсон ерөнхий менежерээ ажлаас нь халчихдаг нь хачирхалтай. Деандрэ Эйтон талбай болон талбайн гадуур багтаа дуу хоолойгоо нэмэрлэж, аль хэзээний ахмад тоглогч шиг биеэ авч явж байна гэсэн шүү. Гэхдээ л мань эр Уарриорстой хийсэн улирлын өмнөх халаалтын тоглолтын өмнө Стефтэй уулзаад сэтгэл нь догдолж, жоохон хүүхэд шиг л байсан гэнэ лээ, хөөрхөншд хэхэ...
Энэ долоо хоногт: vs LAL, @ MEM, @ OKC
25. Нью Йорк Никс (1-3) --- (+1)
W vs ATL
L @ BKN
L vs BOS
L @ MIL
Статистикийн хувьд Энэс Кантер (19 оноо, 12.3 сам), Тим Хардауэй Жр (27 оноо) хоёрын хослол аюултай харагдлаа. Кевин Ноксын бэртэл энэ багийн улирлыг эхнээс нь харлуулсан нь харамсалтай. Дэвид Физдэйл дасгалжуулагч ямартай ч өөрийн хамгаалалтын системийг залуу тоглогч Ниликина дээр туршиж, SF-ийн байрлал дээр тоглуулж байгаа нь анхаарал татав. Трэй Бөрк лигт байр сууриа олох боломжийг мундаг ашиглаж байна.
Энэ долоо хоногт: @ MIA, vs GSW, vs BKN
24. Брүүклин Нэтс (1-2) --- (+1)
L @ DET
W vs NYK
L @ IND
Карис ЛеВөрт гэдэг шинэ од төрж байна уу даа? Арван хэдтэйдээ аавыгаа алдаж, их сургуулийн карьер нь бэртэлд дарагдсан энэ залуу шинэ улирал эхлээд нэг тоглолтод 24.7 оноо, 4.7 самбар, 4.0 дамжуулалт дунджилж, нүд бүлтийлгэм 65%-тай довтолж байна. Драфтын 40 дэх сонголт Латви залуу Родион Куруцын тоглолтыг үзэх дуртай боллоо бас.
Энэ долоо хоногт: @ CLE, @ NOP, vs GSW, @ NYK
23. Орландо Мэжик (2-2) --- (+5)
W vs MIA
L vs CHA
L vs PHI
W @ BOS
Никола Вучевичийг фантазигийн менежерүүд ийм сайн тоглоно гэж бодоогүй байх. Мо Бамбад минутаа алдана гэж би ч хувьдаа тооцоолж байсан. Трипл-дабл хийсэн тоглолтыг нь харахад тэр багийн найруулагч төв хэвээрээ. Улирлын өмнөх шатанд шидэлтээ унагаж чадахгүй байсан Эван Фурнье учраа олж эхэлсэн бол Аарон Гордон довтолгооны гол цөм гэдэг тодорхой болжээ. Бостоныг хожсон тоглолтоос гэрэлтэй ирээдүй харагдав.
Энэ долоо хоногт: vs POR, @ MIL
22. Мэмфис Гриззлис (2-1)
L @ IND
W vs ATL
W @ UTA
ЖаМайкл Грийний бэртэл Жарэн Жексонд боломж гаргаж, рүүки залуу Атлантагийн эсрэг 24 оноо авав. Майк Конли, Марк Гасол хоёр энэ улирлын турш хамтдаа бэртлээс холуур байна гэж найдъя. Энэ долоо хоногт Сакрамэнтогийн рүүки Марвин Баглигийн эсрэг Жексоны хийх тулаан сонирхол татаж байна.
Энэ долоо хоногт: @ SAC, vs PHX
21. Лос Анжелес Клипперс (2-1)
L vs DEN
W vs OKC
W vs HOU
Оддоор дүүрэн байсан Клипперс танихын аргагүй баг аль хэдийн болжээ. Док Риверсийн хамгаалалттай системд төгс тохирох одонцорууд цуглачихсан ч юм шиг. Гало, Харрис хоёр довтолгоог удирдаж, Бэвэрли, Брэдли хоёр хамгаалалт дээр бат зогсож, Харрэлл хар ажилд дайчлагдана. Шэй Гилгеюс-Александр гээд рүүки залуу ч олон талт тоглолттой, минут нь тоглолтоос тоглолтод нэмэгдсээр. Миний хамгийн дутуу үнэлсэн баг бол Клипперс байлаа.
Энэ долоо хоногт: @ NOP, @ HOU, vs WAS
20. Даллас Маверикс (2-1)
L @ PHX
W vs MIN
W vs CHI
Лука Дончич, Дэннис Смит хоёрын тоглолтыг өдөржин үзсэн ч уйдхааргүй нь тод. Гэхдээ хэрэв Даллас плейоффын эрхийн төлөө дайрахыг зорьж байгаа бол хэд хэдэн ахмад тоглогчдын үүрэг роль чухал нөлөөтэй байх нь ээ – Ж.Ж. Барэа, ДеАндрэ Жордан, Уэсли Маттьюс. Харрисон Барнсын орон зайг Дориан Финни-Смит сайн нөхөж байна. Ингэхэд Дирк маань талбайд хэзээ гарах юм бол? Гарсан ч багаа бодоод сэлгээнээс тоглосон нь дээр байх шүү.
Энэ долоо хоногт: @ ATL, @ TOR, vs UTA, @ SAS
19. Шарлотт Хорнэтс (2-2)
L vs MIL
W @ ORL
W @ MIA

Эхний долоо хоногийн MVP гэвэл Кембаг нэрлэх байх – 33 оноо, 5.3 ассист, FG 49%, 3PT 46.7%. Ингэж сайн тоглож байгаа шалтгаан нь түүний гэрээ энэ улирлаар дуусч, чөлөөт агент болох юм шүү дээ. Жордан ахын баг түүнтэй гэрээгээ сунгахыг хүсч буй нь тодорхой. Гэхдээ олигтой тоглогчдоор хүрээлүүлж өгөхгүй бол тэр яваад өгч ч мэднэ. Батумыг төв дээр тоглуулсан Жеймс Боррегогийн хувилбар амжилтыг эс олов. Филлигийн эсрэг хийх тоглолтыг тэсч ядан хүлээж байна.
Энэ долоо хоногт: @ CHI, vs CHI, @ PHI
18. Майами Хит (1-2) --- (-1)
L @ ORL
W @ WAS
L vs CHA
Дуэйн Уэйдийн сүүлчийн улирал. Мань эр ч чимээгүй зодог тайлахыг хүсэхгүй байгаа нь эхний хэдэн тоглолтоос харагдлаа. Жимми Батлерийн солилцоо хэрэв хийгдвэл Майамигийн плейоффт орох болон цаашлаад хэр хол явахад том түлхэц болно. Хассан Уайтсайдын тоглолтод сүртэй өөрчлөлт орсонгүй, нөгөө л болхи хөдөлгөөнтэй лагс бие. Жеймс Жонсоны хэрэг хамгаалалтад их байна даа.
Энэ долоо хоногт: vs NYK, vs POR, vs SAC
17. Лос Анжелес Лэйкерс (0-3) --- (-4)
L @ POR
L vs HOU
L vs SAS
ЛеБроныг дахиж хэзээ ч аварга авахгүй гэж хэлээд л би Лэйкерсийн фэнүүдтэй алалцаад эхэлсэн. Арай чангадуулсан бол хүлцэл өчье. Хэдий чансаагаар дөрвөн байр ухарсан ч тэднийг өмөөрөх шалтгаан бий – NBA-ээс хуваарийг арай л чанга гаргаж өгчээ. Энэ долоо хоногт ч гэсэн хэд хэдэн хожигдол харагдаж л байна. Финиксыг хожихгүй бол 0-7 болж мэдэх нь байна шүү. Гэхдээ л Рондо Полыг гоё цохисон, тэ?
Энэ долоо хоногт: @ PHX, vs DEN, @ SAS, @ MIN
16. Оклахома Сити Тандер (0-3) --- (-6)
L @ GSW
L @ LAC
L vs SAC
Хамгийн гайхмаар хожигдлын эзэд ОКС байлаа – Расс бэртлээс эргэж ирсэн ч талбайдаа Кингсыг барсангүй. Юу ч гэсэн үг юм бүү мэд. Энэ багт ямар ч систем алга. Магадгүй Билли Донован NBA-д баг дасгалжуулж чадахгүй бололтой. Холын зайн шидэлтийн хувиар энэ баг лигийн сүүлийг мушгиж байна. Ганц хамгаалалтаар амжилтад хүрэхгүй гэдгийг аль дээр ойлгосон баймаар. Харж л байя. Чансаанд хамгийн их буюу зургаан байр ухарлаа.
Энэ долоо хоногт: vs BOS, vs PHX
15. Вашингтон Уизардс (1-2) --- (-1)
L vs MIA
L vs TOR
W @ POR
Амралтгүй зочилсон Майамиг талбайдаа барсангүй, удалгүй Кавайгүй Торонтог ч барсангүй. Тэгсэнээ Блэйзерсийг Портланд хотод нь нэмэлт цаг сунгаад нухчих юм. Вашингтон гэдэг багийг ид шидийн хүчээр л ойлгож ухаарах бололтой. Дуайт Ховардтай Уизардсыг л харчихмаар байна. Келли Убрэ эхний хоёр хожигдолд 20-хон минут тоглосон ч хождог дээр 40 шахам минут тоглов. Чухал нөлөөтэй гэдэг нь тодорхой.
Энэ долоо хоногт: @ GSW, @ SAC, @LAC
14. Дэтройт Пистонс (2-0) --- (+4)
W vs BKN
W @ CHI
Брүүклин, Чикаго хоёрыг арай гэж нэг хожсон гээд байр ахиулмааргүй байсан ч одоо яаая гэхэв. Ихэр Цамхагтай хувилбарыг хэрэгжүүлэх гэж дайрахаас өөр арга энэ багт байхгүй. Рэжжи Жексон, Иш Смит гэсэн хоёр холбогчтой хувилбарыг ч туршаад эхэлсэн байна. Филли, Бостон хоёрын эсрэг яаж тоглохыг нь харъя даа.
Энэ долоо хоногт: vs PHI, vs CLE, vs BOS
13. Миннэсота Тимбервулвс (2-2) --- (-2)
L @ SAS
W vs CLE
L @ DAL
W vs IND
Батлер багаасаа явахыг хүссэн хэвээр. Гэвч талбай дээр багийн уур амьсгалд ямар ч асуудал алга. Тибстэй л зөвхөн асуудалтай гэдэг нь ойлгомжтой. Сониноос багтайгаа гэрээ сунгасан КАТ нэг тоглолтод ердөө 11-хэн удаа довтолж байх юм. Талбайд гарсан нэг минутад хэд довтолж байгаа вэ гэдгийг хуваагаад үзвэл Таунс баг дотроо 6-р байранд бичигдэж байна. Итгэмээргүй. Жиммигийн хэлдэг үнэн юм билээ – тэд Батлергүйгээр хожиж чадахгүй. Рөүз янзтай сайхан байна лээ дээ.
Энэ долоо хоногт: @ TOR, vs MIL, vs LAL
12. Нью Орлеанс Пэликанс (2-0) --- (+4)
W @ HOU
W vs SAC
Хоёр муу хамгаалалтын эсрэг зоргоороо наадсан Пэликанс энэ долоо хоногт Юта, Дэнвэрийн эсрэг том сорилтод орно доо. Клипперсийн хамгаалалт ч тийм сул байгаад байхгүй. Энтони Дэвис бэртлээс хол байж чадвал багийн амжилтаас хамаарч MVP-д хүрэх боломж бүрэн байна. Никола Миротич гараанд гарвал бас эрх чөлөөг нь өгвөл ямар зэрлэг тоглогч гэдгээ харууллаа. Рандл ч багаа олчиж. Элфрид Пэйтон үсээ хусуулаал юм харж эхэллээ.
Энэ долоо хоногт: vs LAC, vs BKN, vs UTA, @ DEN
11. Сан Антонио Спөрс (2-1) --- (+1)
W vs MIN
L @ POR
W @ LAL
Дежантэ Мөрригийн бэртэл Спөрсийн хамгаалалтыг хог болгосон нь тодорхой – хамгаалалтын рэйтингээр дороосоо 3-т бичигдэж байна. Гэхдээ Алдриж, ДеРозан хоёрын хослол эсрэг багийн ямар ч хамгаалалтын зүрхийг үхүүлэхээр байна шүү. Брин Форбсын шидэлт ороод эхэлвэл муугүй шүү. Гэхдээ л бидний мэдэх Спөрс аль хэдийнээ түүх болон мөнхөрчээ.
Энэ долоо хоногт: vs IND, vs LAL, vs DAL
10. Индиана Пэйсерс (2-2) --- (-1)
W vs MEM
L @ MIL
W vs BKN
L @ MIN
Тайрик Эванс, Даг МакДермотт хоёр энэ багт ёстой сайхан уусч байна. Индиана өмнөх жилээсээ илүү гүнзгий бүрэлдэхүүнтэй баг болсон нь мэдээж. Майлс Төрнерийн хувьд гэрээний жил, тоглолтоо дараагийн шатанд аваачих зорилготой. Гурваас шидээд байвал хэрэг алга. Оладипогийн арыг даах багийн хоёр дахь мотор хэн бэ л гэдэг байна даа.
Энэ долоо хоногт: @ SAS, @ CLE, vs POR
9. Портланд Трэйл Блэйзерс (2-1) --- (+2)
W vs LAL
W vs SAS
L vs WAS
Ник Стаускас гэдэг сэлгээний аюул энэ багт гараад ирлээ. Лэйкерсийн эсрэг 24 оноо авсан тэр Уизардсын эсрэг бараг л хожлын шидэлтийг унагасан. Өнгөрсөн жилийн рүүки Зак Коллинсд ч гэсэн энэ улирлаас эхлэн гайгүй минут олдож эхэлж байна. Хоёр элитийн (Лиллард, МакКоллум) талаар яриад байх юм алга.
Энэ долоо хоногт: @ ORL, @ MIA, @ IND
8. Юта Жазз (1-2) --- (-3)
W @ SAC
L vs GSW
L vs MEM
Юнас Ерэбкодоо чануулсан тоглолтоос ч их юм харагдсан даа. Сэтгэлзүй зайн, талбайн давуу талыг ашиглахдаа гарамгай. Нөгөөтэйгүүр төгсгөл хийхдээ тааруу хэвээр, Донован Мичелл хамгаалалтын анхаарлаас яаж гарахаа мэдэхгүй улирлыг эхлүүлэв. Гучин нэгэн настай Австрали залуу Жоу Инглс Ютад ирэхээсээ өмнө бараг 8 жил тив дэлхийгээр хэссэн байдаг. Одоо тэр багийнхаа x-factor тоглогч яах аргагүй мөн. Боломжоо ашигла.
Энэ долоо хоногт: @ HOU, @ NOP, @ DAL
7. Хьюстон Рокэтс (1-2) --- (-4)
L vs NOP

Кармелогийн хамгаалалтад найдаж байгаа гэж Ялалт NBA TALK-оор хэлээд л энэ багийн хувь заяаг шийдсэн дээ, хэхэ. Талбайдаа Пэликанс 149 оноо алдаж хожигдоод, Лэйкерстэй ана мана үзээд, сүүлд Клипперст бавуулчихлаа. Өнгөрсөн жилийн Бүсийн Финалд Уарриорсыг хожиход хоёрхон үе дутуу байсан Пуужингууд энэ лав биш. Тэр баг дахиж харагдахгүй бол яанаа???
Энэ долоо хоногт: vs UTA, vs LAC
6. Филадэлфиа 76ерс (2-1) --- (0)
L @ BOS
W vs CHI
W vs ORL
Симмонсын бэртэл азаар хөнгөн байлаа. Хэдий энэ жил гараанд гарахгүй байгаа ч Рэдик бол энэ багийн ганц clutch тоглогч нь юмаа. Жоэл Эмбийд минутын хязгаарлалт гэсэн хүлээнээс тайлагдаж, бүтэн потенциалаа харуулж байна – 35 минутад 29.5 оноо, 11 самбар, FG 52%. Гол нь тэд одоо Бостон, Торонтогоо л хожиж сурмаар байна. Үгүй бол бараг арван жилийн дараа нөгөө Эмбийд чинь “Trust the Process” гэчихсэн орилж л явна даа.
Энэ долоо хоногт: @ DET, @ MIL, vs CHA, vs ATL
5. Бостон Сэлтикс (2-2) --- (-3)
W vs PHI
L @ TOR
W @ NYK
L vs ORL
NBA TALK-ийн шинэ гишүүн Tenne Kaze маань яг л оноод хэлчихсэн – эв эрүүл болсон энэ багийн өмнө хүн бүрт маш өндөр хүлээлт бий болсон, тэр хүлээлтэд хүрч тоглоно гэдэг бодит байдал өөр хэрэг. Гордон Хэйвардын минутыг хязгаарлаж байгаа нь ойлгомжтой. Харин Кайри Өрвингд юу тохиолдсон юм бол? Дамжуулалтыг илүүд үзээд, өөрийнхөө довтолгоог умартчихвал Сэлтиксийн хувьд муу мэдээ л байх шүү.
Энэ долоо хоногт: @ OKC, @ DET
4. Милуоки Бакс (3-0) --- (+3)
W @ CHA
W vs IND
W vs NYK
Яннисын талаар ярихгүй. MVP-ийн өрсөлдөөнд энэ байдлаараа эхний нэг эсвэл хоёрт л яригдана. Харин энэ багийн холын зайн шидэлтийн гүйцэтгэлийг онцолмоор байна - өмнөх улиралд шидэлтийн хувиар 25-р байранд явсан бол шинэ дасгалжуулагч Будэнхоулзерийн удирдлагад одоогийн байдлаар 3-т бичигдэж байна даа. Эрсан Илъясова сэлгээнээс ямар чухал гэдгээ эхнээсээ харууллаа. Рүүки Донтэ ДиВичензо ч гэсэн эхний 2 тоглолтод гэхэд 21 минут дунджилав. Филлитэй маргааш тулна шүү дээ. Мөн дараа долоо хоногт Торонтотой. Дараагийн чансаагаар нилээн бодитой дүр зураг гараад ирчих нь ээ.
Энэ долоо хоногт: vs PHI, @ MIN, vs ORL, vs TOR
3. Дэнвэр Наггэтс (3-0) --- (+5)
W @ LAC
W vs PHX
W vs GSW
Төгс довтлонгоо трипл-дабл хийнэ ч гэх шиг. Сенсаацлаад байсан рүүки төв Эйтоны эсрэг шүү бүр. Никола Йокичоос хүлээх хүлээлт бүр л томорсоор. Уарриорсыг хожиход нь би лав гайхаагүй. Аваргуудыг сүүлийн хоёр улирал л зовоож байгаа баг. Пол Миллсапийн оронд нэг хамгаалалтын лидер чанартай одыг авчихвал за тэгээд болоо доо. Кавай ч юмуу, тэ?
Энэ долоо хоногт: vs SAC, @ LAL, vs NOP
2.Голдэн Стэйт Уарриорс (3-1) --- (-1)
W vs OKC
W @ UTA
L @ DEN
W vs PHX
Аваргууд ч бөгжөө харсанаас хойш олигтой сайн тоглохгүй байгаа л даа. Уйддаг ч биз. Казинс бэлтгэлдээ гараад эхэлсэн гэдэг аймшигт мэдээ NBA-г доргиосон. Ер нь энэ баг эхний 20 тоглолтдоо дарааллаад хожигдсон ч асуудалгүй Аваргаа хамгаалчих юм л даа. Тиймээс нээх олон юм бичиж цаг заваа үрмээргүй байна.
Энэ долоо хоногт: vs WAS, @ NYK, @ BKN, @ CHI
1. Торонто Рэпторс (4-0) --- (+3)
W vs CLE
W vs BOS
W @ WAS
W vs CHA

Миний хувьд лав өнгөрсөн 7 хоногийн хамгийн том сюрприз баг Торонто байлаа. Би хувьдаа Рэпторсыг Кавайгийн наймаа дээр хожсон ч гэсэн өмнөх жилийнх шиг амжилтыг гаргаж чадна гэдэгт итгээгүй. Дөрөв дараалж хожиж улирлыг эхлүүлсэн ч нэг л итгэл төрж өгөхгүй байна. Гэхдээ баримт бол баримт. Итгэхгүй байлаа гээд чансаагаа тэргүүлүүлэхгүй гэсэн үг огт биш. Леонард энэ улирлын дараа Торонтог мурих магадлал өндөр учраас энэ улирлын амжилтаас багийн ирээдүй хамаарах гээд байгаа аж.
Энэ долоо хоногт: vs MIN, vs DAL, @ MIL
За ингээд Эдди нь чансаагаа гаргаж та бүхэндээ танилцууллаа. Таалагдсан бол лайкаа дараад бусаддаа бас түгээж өгөөрэй. Дараагийн чансаагаар эргээд уулзъя. Санал нэгдэхгүй гэдэг дээр санал нэгдэцгээе.