БНХАУ-аас импортлох технологийн бараа, бүтээгдэхүүнд АНУ-ын компаниудын төлөх тарифын хэмжээ аравдугаар сард жилийн өмнөхөөс нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Энэ нь Дональд Трампын засаг захиргаанаас шинээр тогтоосон тариф хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм. Тус улсын Хэрэглээний технологийн ассоциацийн мэдээлснээр тарифын зардал долоо дахин нэмэгдэж, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоодугаар сараас эхэлж БНХАУ-аас импортлох бараа, бүтээгдэхүүнд шатчилсан байдлаар гурван удаагийн тариф ногдуулсан юм. Хамгийн сүүлд БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулсан нь өнгөрсөн есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн байна.
Үүнийг дагаад АНУ-ын БНХАУ-аас импортлох чип, компьютерын сервер, тоос сорогч гээд технологийн бүх бараа, бүтээгдэхүүний тариф нэмэгджээ. Гэхдээ үүнд “Apple”-ийн БНХАУ-д үйлдвэрлэдэг “iPhone”, “Apple Watch” зэрэг бүтээгдэхүүнүүд хамаараагүй юм.
Дональд Трамп, Ши Жиньпин нарын Аргентинд хийсэн уулзалт хоёр тал урт хугацааны худалдааны гэрээ байгуулах найдлага төрүүлж байгааг гэж ажиглагчид онцолж байна.
Н.Номин-Эрдэнэ