BREXIT-ийн хэлэлцээрийг эсэргүүцэн Их Британийн хэд хэдэн сайд нар огцрохоо мэдэгдлээ. Тухайлбал, Европын Холбоотой байгуулсан BREXIT-ийн хэлэлцээрийг эсэргүүцэн BREXIT-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Доминик Рааб тэргүүтэй Их Британийн дөрвөн сайд албан тушаалаасаа огцрохоо илэрхийлсэн ч Ерөнхий сайд Тереза Мэй “Хэлэлцээрийг Европын холбоогоор батлуулж, Парламентаар хэлэлцүүлэх”-ээ амласан байна.
Доминик Рааб энэ оны долоодугаар сард сайдын ажлыг хүлээн авсан бөгөөд тэрбээр пүрэв гарагт “Засгийн газраар хэлэлцэж дэмжсэн хэлэлцээр Их Британид хохирол учруулах эрсдэлтэй” гэж мэдэгджээ. Их Британи, Европын Холбоо BREXIT-ийн хэлэлцээрт 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж, батлахаа товлож, албан мэдэгдэл хийсний дараа ийнхүү сайд нар огцрох мэдэгдэл хийсэн нь дахин тодорхойгүй байдал үүсгээд байна.
Үүнээс гадна Лондон дахь Парламентын байрны гадаа BREXIT-ийн асуудлаар дахин олон нийтийн санал асуулга явуулахыг шаардан хэдэн зуун хүн жагссан байна. Энэ хэлэлцээр нь Их Британи, Европын Холбооны цаашдын харилцааг тодорхойлоход хангалтгүй гэж жагсагчид үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Дахин санал асуулга явуулахгүй” гэж мэдэгдсэн байна.
Тереза Мэй “BREXIT-ийн асуудлаар дахин олон нийтийн санал асуулга явуулах талаар маш олон асуултууд ирж байна. BREXIT-ийн асуудалд Их Британийн иргэд аль хэдийн саналаа өгсөн тул дахин олон нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж Парламентын ихэнх гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс дахин олон нийтийн санал асуулга явуулахгүй. Өмнө нь бид хүмүүсээс саналыг нь асуусан. Тэд Европын Холбооноос гарах хэрэгтэй гэсэн. Тиймээс бид 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын Холбооноос гарна” гэж мэдэгдсэн байна.
Францын Ерөнхий сайд Эдуард Филип “Хэрэв BREXIT-ийн асуудалд хэлэлцээрт хүрэхгүй бол маш сөрөг үр дагавар гарна. Тиймээс худалдаа, аялал жуулчлал зэрэг бүхий л асуудлыг авч үзэх ёстой. Их Британи Европын Холбоотой хэлэлцээрт хүрэхгүй байвал үүсэж болзошгүй эрсдэлтэй үйл явдалд бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэж байна” гэж мэдэгдлээ.
Харин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Юуны түрүүнд BREXIT-ийн хувьд урт хугацааг хамарсан, шийдэлд хүрэхэд хэцүү хэлэлцээг эхлээд хийх нь оновчтой гэж бодож байна. Их Британийн Засгийн газар хэлэлцээрийн төслийг дэмжсэн. Их Британийн Парламент ч энэ асуудалд чухал үүрэгтэй. Харин одоо Европын Холбооны 27 гишүүн орон энэ хэлэлцээрийг дэмжих эсэхийг л харах үлдэж байна” хэмээн онцолсон байна.
Их Британийн Засгийн газар BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дэмжээд байсан юм. 500 гаруй хуудсаас бүрдэж байгаа хэлэлцээрийн төсөлд Хойд Ирландын хилийн асуудал, Их Британи, Европын Холбооны цаашдын харилцааг хэрхэн зохицуулах талаар багтсаныг эх сурвалж онцолж байна.
Тодруулбал, Их Британийн иргэдийн Европын орнуудад амьдрах, сурах, ажиллах эрхийг хэвээр үлдээх юм байна. Мөн Хойд Ирландын хил дээр гаалийн шалган нэвтрүүлэх цэг байгуулахгүй гэж заажээ. Хэдий тийм боловч Их Британи, Европын Холбооны орнууд урт хугацаандаа худалдааны ямар харилцаатай байх нь хэлэлцээрт багтаагүй байгаа юм.
Их Британи хэлэлцээрт хүрэхгүйгээр Европын Холбооноос гарвал үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч, улмаар эдийн засгийн өсөлт нь саарч болзошгүйг Олон Улсын Валютын Сан анхааруулаад байна. Хэрэв Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу Их Британи, Европын Холбооны хоорондын худалдааг зохицуулах болбол Их Британийн үйлдвэрлэл 5-8 хувиар буурч магадгүй гэж Олон Улсын Валютын Сан тооцоолсон байна.
С.Өлзийбуян