-Та саяхан хуримаа хийсэн. Баяр хүргэе. Гэр бүлийн хүнээ товч танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Хүслээ гэдэг. Бид хуримаа даруухан тэмдэглэе гэж бодсон ч их цаг шаарддаг юм байна. Хүн амьдралдаа нэг л удаа гэрлэх учраас бусдад даатгахыг хүсээгүй. Ажлаа хойш тавиад, хуримын зохион байгуулалтаа өөрөө хариуцсан.
-Танайх хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байна?
-Гурав эсвэл дөрвөн хүүхэдтэй болно.
-Аль арван жилийн сургуулийг дүүргэсэн бэ. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв?
-Хобби дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд TOEFL-ийн шалгалт өгч, Калифорни муж дахь Санта Моникагийн их сургуулийг бизнесийн удирдлага гэсэн мэргэжлээр дүүргэсэн. Нэг сургуульд өргөдөл илгээн, тэнцсэн.
Би хүүхэд байхдаа юм хутгаж найруулах дуртай байсан юм. Долдугаар ангид сургууль дээрээ нэг цагийн дотор гарын шингэн саван хийсэн юм. Харин одоо хоол хийх дуртай болсон. Миний хоол өөр өөр амттай болдог. Аав ээж хоёр их завгүй, гэртээ орой ирдэг байсан болохоор би хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ. Эгч оюутан болоод, Америк руу явчихсан. Би нэг л эгчтэй. Надаас зургаан насаар эгч болохоор намайг их эрхлүүлсэн. Зарим айлын хүүхдүүд хоорондоо муудалцан, зодолддог доо. Эгч бид хоёрт тийм асуудал байгаагүй. Их эвтэй өссөн.
Аль ч их сургуулийн багшаас илүүтэй аав ээж хоёр миний багш нар. Тэднээс суралцах зүйл их болохоор аль болох цаг гарган, хамт байхыг боддог.