Австралийн усанд сэлэлтийн тамирчин, 99 настай Жорж Коронес өөрийн насны ангиллын эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Тэрээр 100-104 насны ангилалд 56.12 секундэд 50 метр зайг туулж, өмнөх дээд амжилтыг 35 секундээр урагшлуулсан аж. Жорж Коронес энэ дөрөвдүгээр сард 100 нас хүрэх учраас насны ангилал нь ингэж таарчээ.
Лхагва гарагт болсон энэхүү усанд сэлэлтийн дээд амжилт шинэчлэх уралдаанд тэрээр ганцаараа оролцсон бөгөөд зөвхөн дээд амжилтыг шинэчилж чадах эсэхийг нь сорьсон аж.
Австралийн усанд сэлэлтийн Дельфин багийнхан өөрсдийн Facebook-тээ “Бид түүх бүтээхийг үзлээ” гэжээ.
Жорж Коронесийн хувьд залуудаа усанд сэлэлтийн тамирчин байсан хэдий ч хожим 80 настайгаасаа дахин сэлж эхэлсэн юм байна. Тэрээр “Би Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд сэлэхээ больсон” гэжээ.
Сүүлийн 20 жилийн турш Коронес долоо хоногт гурван удаа усанд сэлэлтээр хичээллэж, биеийн тамираар хичээллэдэг болсон байна. Энэ талаараа тэрээр “Өдий насанд хүн их амархан ядарч, сульддаг болдог. Гэхдээ тогтмол бэлтгэл хийж, зөв зохицуулж чадвал үр дүн нь үгээр илэрхийлэх аргагүй” гэжээ.
Үүнээс өмнө 2014 Британийн усанд сэлэлтийн тамирчин Жонн Харрисон 99 насандаа 100-104 насны ангиллын дээд амжилтыг 1 минут 31 секунд 19 долийн амжилтаар тогтоож байсан аж.
Жорж Коронесийн хувьд энэ Бямба гарагт 100 метрийн чөлөөт сэлэлтийн дээд амжилтыг шинэчлэхээр зорьж байгаа бөгөөд одоогийн дээд амжилт болох 3 минут 23 секунд 10 долийн амжилтыг мөн л Жонн Харрисон эзэмшдэг юм байна.
Эх сурвалж: BBC