Цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээгээр өчигдөр шөнө Завхан, Хөвсгөл аймгийн зарим суманд энэ хаврын анхны бороо оржээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад бороо орсон байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурна.
Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.