Хойд Солонгос улс химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг материалаар Сирийг хангадаг талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дипломат ажилтан CNN-д мэдээлжээ.
Нэрээ нууцалсан дипломатч Хойд Солонгос хүчилд тэсвэртэй плита, хавхлаг, термометр зэргийг Сири лүү илгээсэн хэмээн ярьсан байна. Тэрээр мөн НҮБ-ын шинжээчдийн багийн Хойд Солонгост хийсэн ажлын тайлангийн талаар мэдээлсэн байна.
Уг тайлан 3-р сарын 16-нд олон нийтэд нээлттэй болох юм. Пхеньяны пуужингийн мэргэжилтнүүд Сирийн зэвсгийн үйлдвэртэй танилцсан талаар шинжээчдийн багийн тайланд бичигдсэн гэдгийг Нью Йорк Таймс мэдээлжээ.
Түүнчлэн 2016 оны сүүл 2017 оны эхээр Хойд Солонгос Хятадын худалдааны байгууллагаар дамжуулан 5 ачааг Сири лүү явуулсан байна. Мөн одоо хүртэл Пхеньяны эрдэмтэд Адра, Хама зэрэг газар ажиллаж байгаа талаар НҮБ-ын гишүүн орон шинжээчдийн багт хэлсэн байна.
Сирийн ерөнхийлөгч Башар Ал Асад ням гаригт болсон халдлагад химийн зэвсэг ашиглаагүй хэмээн үгүйсгэсээр байгаа юм. Гэвч эмч мэргэжилтнүүд хүмүүс химийн бодист хордсон гэж үзээд засгийн газраа буруутгажээ. Харин Сирийн засгийн газар Хойд Солонгосоос пуужингийн мэргэжилтнүүд бус спортын дасгалжуулагчид, тамирчид ирсэн хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампийн тавьсан шинэ хориг нь цөмийн зэвсгийн хөтөлбөрт ашиглах түлш, орлогын эх үүсвэрийг нь багасгаж Хойд Солонгост дарамт үзүүлэхэд чиглэж байгаа юм.
Эх сурвалж: CNN комисс