УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод МУ-ын ЭСЯ нээн ажиллуулах тухай ЗГ-аас гуравдугаар сард өргөн мэдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам ажиллаж байна. Тус хотод байгаа Монголын Ерөнхий консулын газрыг ЭСЯ болгосноор нэмэлт зардал гаргахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн танилцуулав.
Д.Ганбаатар: ЭСЯ нээхийг дэмжихгүй байна. Консулын газар байгуулаад 4-5 жил болж байна. ЭСЯ байгуулснаар МУ-ын эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ? Хоёр улсын гадаад худалдааны эргэлт 600 мянган ам.доллар байна гэжээ. Энэ бол чамлалттай үзүүлэлт.
Ж.Энхбаяр: Гадаад бодлогын асуудал зөвхөн гадаад худалдаа эдийн засгийн ач холбогдлоос гадна улс төрийн өргөн хүрээг хамарсан асуудал байдаг. Киргиз улс бидний эртний анд нөхөр. Эсгий туургатан, бидэнтэй ижил уламжлал, соёлтой ганц улс гэж болно.
Бид Киргизээр дамжуулж “стан”-ы 5 улстай холбогдох гарц болно. Киргиз Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон. Монгол Улс ажиглагчийн байр суурьтай. Эдийн засгаас гадна улс төрийн ач холбогдол их. Статусыг дээшлүүлж, орон тоог нэмэхгүйгээр ЭСЯ байгуулах боломжтой. Гадаад харилцааны яамны энэ санал бол тун зөв, алсыг харсан бодлого гэж үзэж байна.
Д.Ганбаатар: Ойлголтын зөрүү хол байна л даа, Ж.Энхбаяр гишүүнийг ийм хариулт өгнө гэж бодоогүй. Киргиз улстай харилцахад манай улсад ямар ч бэрхшээл байхгүй.
Ж.Энхбаяр: Одоо ажиллаж байгаа Ерөнхий консулын газрын статусыг л нэмэгдүүлнэ. Нэмэлт зардал гарахгүй. Зөвхөн гадаад харилцааны шинэ чиглэл гэж харж, өргөн хүрээнд ойлгоорой.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Даваасүрэн: Венийн конвенцэд зааснаар Ерөнхий консулын газар байгуулснаар худалдааны асуудал, иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана.
ЭСЯ байгуулснаар тухайн оронтой улс төр, эдийн засгийн өргөн хүрээнд ажиллах боломж нээгдэнэ. Төв Ази дэлхийн бодлогын гол цэг болж байна. Киргиз стратегийн төв байршилд байгаа улс. АНУ, ОХУ зэрэг их гүрнүүд Киргизэд анхаарал тавьдаг. Үүгээр дамжуулан гадаад худалдааг нэмэгдүүлэх гарц болно.