Европын холбооноос гадуурх бүсийн баячуудад иргэншил олгодог Мальт, Кипр зэрэг гишүүн улсын Засгийн газрын эсрэг хатуу арга хэмжээ авахаар Брюссель бэлтгэж байна. Уг арга хэмжээ ОХУ-аас гаралтай “бохир мөнгө”-ний урсгалыг зогсоох зорилготой. Авлига, мөнгө угаахын эсрэг тэмцлийн хүрээнд Брюссель Европын холбооны гишүүн найман улсын “иргэншлийн худалдаа”-ны тогтолцоог шалгах гэж буйг тус холбооны хууль зүйн комиссар Вера Журова мэдэгдлээ.
Мөн Мальтын иргэншил хүсэгч Оросуудын хөрөнгийн үүсэл гарал сэжиг төрүүлж байгааг комиссар нэмж анхааруулав. “Аливаа сэжигтэй тохиолдолд иргэншил авах давуу эрх эдлэх ёсгүй. Бидэнд иймэрхүү практикийг хориглох эрх байхгүй ч гишүүн улсуудад илүү хатуу шаардлага тавих үүрэг бий. Учир нь гишүүн улс бүр Европын иргэншил олгодог”-ийг хатагтай Журова Financial Times-д тайлбарлав.
Европын холбоо “хөрөнгө оруулалтаар иргэншил олгогч” тогтолцоотой улсад Мальт, Киприйн зэрэгцээ Австри, Грек, Унгар, Латви, Литва, Португалыг оруулжээ. Ийм тогтолцоотой улс иргэншил хүсэгчдэд үл хөдлөх хөрөнгө болон үнэт цаасанд ихээхэн хөрөнгө оруулсан байх шаардлага тавьдаг.
Хариуд нь шинэ паспорт эзэмшигч Европын холбооны аль ч улсад ажиллаж, амьдрах, шенгений бүсэд чөлөөтэй аялах эрх эдэлдэг. Европын холбооны гишүүн улс бүр иргэншил олгох шалгуураа өөрсдийн үзэмжээр тогтоодог. Иргэншил хүсэгчид, тэдний хөрөнгийн үүсвэрийг шалгах тогтолцоо хангалтгүй хэмээн үзсэн тусгай тайланг Европын комисс энэ намар нийтлэхээр бэлтгэж байна. Уг тайлан мөнгөний хууль бус урсгалд тавих хяналтыг чангатгахаар Европын төв банк, Европын банкны хяналтын албатай хамтран хэрэгжүүлж буй мөнгө угаахын эсрэг тэмцлийн хүрээнд гарах юм.
Европын холбооны улсуудад ОХУ-ын сангууд нэвтэрч буйг хянах хяналт сул буйгаас Мальт, Латвийн банкинд мөнгө угаасан дуулиант хэд хэдэн хэрэг гарсан нь иргэншил олгох тогтолцоог чангатгах шаардлагатайг харууллаа. Улсын хөгжлийн санд 650 мянган евро оруулсан, үл хөдлөх хөрөнгө түрээсэлсэн юм уу худалдаж авсан, 150 мянган еврогоос багагүй хэмжээгээр хувьцаа, бонд худалдаж авсан хувь хүнд иргэншил олгодог Мальтын тогтолцоо онцгой түгшүүр төрүүлж байгааг хатагтай Журова мэдэгдлээ. Үүний зэрэгцээ иргэншил хүсэгчийн гэр бүлийн гишүүд тус бүр 25-50 мянган евро нэмж төлөөд паспорт авч болно.
“Насан туршдаа дунд, дээд түвшний алба хашсан, цалин төдий л их бус орос иргэд гэнэт мальтын иргэншил худалдаж авах мөнгөтэй болчихдог нь сэжигтэй” хэмээн комиссар тайлбарлав.