Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадад айлчлах үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, олон улсын харилцаанд эерэгээр нөлөөлөх үр дүнд хүрнэ хэмээн хэлжээ. Энэ тухай Хятадын Шинхуа агентлаг пүрэв гарагт мэдээлэв.
Мөн Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүнд хэлэхдээ “Талууд Хойд Солонгосын нөхцөл байдлыг нухацтай хүлээн авч, цөмийн зэвсгээс ангижрах тал дээр шат дараатай арга хэмжээ авна хэмээн найдаж байна” гэлээ.
Гадаад харилцааны асуудалд идэвхгүй байсан Ким өнгөрсөн жил Хятадад гурван удаа айлчилж, Ши Жиньпинтэй уулзаж байв. Хойд Солонгосын хувьд Хятад нь худалдааны гол эх үүсвэр төдийгүй ач холбогдолтой түнш юм.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр удирдагчийн уулзалтыг "нөхөрсөг" хэмээн тодорхойлжээ. Тэрбээр, талууд хөгжил дэвшлийг сайжруулахад хамтарсан хүчин чармайлт гаргах харилцан зөвшилцөлд хүрсэн гэдгийг зарласан байна.
Хятадын талаас хоёр Солонгосын харилцаа болоод Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижрах арга замыг хатуу баримталж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
2018 оны зургаадугаар сард Сингапурт болсон АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалтаар хоёр орны дайсагнасан харилцаа өөрчлөгдөж, шинэ шатанд гарсан. Тухайн үед Трамп болон Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.
Гэсэн ч цаг хугацаа болоод нарийн төлөвлөгөө гаргаагүй тул тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Одоогоор Доналд Трамп, Ким Жон Ун нар энэ сард багтан дахин уулзахаа илэрхийлээд байна.
Эх сурвалж: Reuters