АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт конгрессын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр Хойд Солонгосыг цөмийн зэвсэгээс ангижруулах ажиллагааг хурдасгах шаардлагагүй хэмээн мэдэгдлээ.
Трамп даваа гарагт Путинтэй хийсэн уулзалтаар Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэн. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад ОХУ дэмжлэг үзүүлнэ. Путин түүнтэй 100 хувь санал нийлж байгаа талаар хэлсэн юм.
Цаашлаад Трамп “Хэлэлцээ урагштай үргэлжилж байна. Бидэнд яарах шаардлага байхгүй. Хойд Солонгос сүүлийн есөн сарын турш баллистик буужингийн туршилт хийгээгүй” гэжээ.
Зургаадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн уулзалт хийсэн билээ. Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах том амлалтыг өгч хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Хариуд нь АНУ аюулгүй байдлыг нь хамгаалж, Өмнөд Солонгостой хийж буй цэргийн сургуулилтаа зогсооно гэж мэдэгдсэн.
Уулзалтын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 2020 он гэхэд Хойд Солонгос бүр мөсөн цөмийн зэвсгээс ангижирсан байх шаардлагатай хэмээн хэлжээ.
Солонгосын дайны үеэр амиа алдсан АНУ-ын цэргүүдийн 50-55 шарилыг нутаг буцаах талаар хэлэлцээ хийж байна. Ням гарагт 2009 оноос хойш анх удаа офицер, генералын түвшинд уулзалт зохион байгуулсан юм.
Шарилыг эх орон руу буцаах ажиллагаа ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 27-ны өдөр Солонгосын дайн зогссон 65 дахь жилийн ойн үеэр хэрэгжинэ хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: Guardian