Цахим ертөнцөд ихээхэн нэр хүндтэй Бруней улсын хунтайж Абдул Матины хурим бараг 10 хоног үргэлжлээд өндөрлөж байна. Түүнийг царай төрх сайтай мөн цэргийн алба хаасан гэдгээр нь олон хүн магтдаг.
Тэрбээр өнгөрсөн сард хааны зөвлөхийн ач охин болох Ян Мулиа Аниша Роснатай үерхдэг гэдгээ олон нийтэд дэлгэж, хуримынхаа товыг ч зарласан юм. Хунтайжийн сүйт бүсгүй загвар, аялал жуулчлалын компанитай.
Тэдний хурим энэ сарын 7-нд эхэлж, өчигдөр буюу ням гарагт хуримын оргил гэж болохуйц хэсэг нь болж өнгөрчээ. 10 өдөр шахам үргэлжилсэн тэдний хуримын ёслолд Саудын Араб, Йордан, Индонез, Филиппиний удирдагч тэргүүтэй 5000 гаруй хүн оролцжээ.
Хагас сая ч хүрэхгүй хүн амтай, газрын тосоор баялаг тус улсад болсон энэ том хуримыг нутгийн телевизүүд нь хүртэл шууд дамжуулсан байна.
Абдул хунтайж дэлхийн хамгийн хамгийн баян, хамгийн удаан хаан ширээнд суусан хүмүүсийн нэг болох Султаны 10 дахь хүүхэд юм. Хэдийгээр тэрбээр хаан ширээг шууд залгамжлах эрхгүй ч нэр хүнд нь өссөөр байгаа аж.
Түүний инстаграм хуудсыг гэхэд л 2.5 сая хүн дагадаг. Түүнийг хуримын товоо зарлахад олон мянган шүтэн бишрэгч нь сэтгэл гонсойсон гэнэ.
Эх сурвалж: ВВС