“Найз байя” аяны хүрээнд хүүхдүүдийн дунд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын тохиолдол 23.9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Энэхүү аян нь ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран тус нөлөөллийн аяныг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийт 87 нөлөөллийн ажил хийсэн бөгөөд 86 мянга гаруй хүнд хүрч чадсан байна.
“Найз байя” үндэсний аян дөрөвдүгээр сарын 27-оос зургаадугаар сарын 8-ны өдөр хүртэл амжилттай хэрэгжиж дууслаа. Өнөөдөр тус аяны хаалтын арга хэмжээ болж, оролцогч байгууллагууд үр дүнгийн тайланг танилцуулав.
Арга хэмжээний үеэр хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцсан ба оролцогч П.Бямбажаргал “Хүүхдүүд дээрэлхэлтийн талаар ойлголтгүй учраас дээрэлхэж эсвэл дээрэлхүүлж байгаагаа мэддэггүй юм байна. Үүний талаарх ойлголтыг энэ аянаар олж авсан” хэмээн ярьсан юм.